Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2025/0391

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 24,603,584.52 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад             

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Э******* овогтой Э******* нь *******ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 11 сарын 27-ны өдөр 1430090897 дугаартай өрхийн хэрэглээний зориулалттай онлайн Зээлийн гэрээ байгуулан 25,000,000.00 /хорин таван сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Банк нь 2024 оны 11 сарын 27-ны өдөр зээлдэгч Э*******гийн ******* дахь 5005498427 тоот дансанд 25,000,000/0 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүү 1.296.360.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,205.48 төгрөг төлсөн байна.

          Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430090897 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 158 хоног хугацаа хэтрүүлээд байна.

******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430090897 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 22,500,000.01 төгрөг, 2025 оны 09 сарын 16-ны өдрийн байдлаарх хүү 2,063,228.35 нэмэгдүүлсэн хүү 40,356.16 төгрөг нийт 24,603,584.52 төгрөгийг зээлдэгч Э.Э*******гаас гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.

Хариуцагч ******* овогт Энхсaйханы Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Э******* нь *******наас 24,603,584.52 төгрөгийн зээл   авсан. Уг зээлийг төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Э.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,603,584.52 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Э******* нь 24,603,584.52 төгрөгийг “*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1430090897 дугаартай зээлийн гэрээ, хариуцагчийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 24,603,584.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 24,603,584.52 (хорин дөрвөн сая зургаан зуун гурван мянга таван зуун наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,968 төгрөгийн тавин хувь 140,484 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 140,484 төгрөгийг, хариуцагч Э.Э*******гаас улсын тэмдэгтийн хураамж 140,484 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 24,603,584.52 (хорин дөрвөн сая зургаан зуун гурван мянга таван зуун наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,968 төгрөгийн тавин хувь 140,484 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 140,484 төгрөгийг, хариуцагч Э.Э*******гаас улсын тэмдэгтийн хураамж 140,484 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР