| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0097/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/93 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Тулгатогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буян овогт Батсуурийн Тулгатогтоход холбогдох, эрүүгийн 1836000860095 дугаартай 178/2018/0087/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,1998 оны 11 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй оюутан, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Буян ургийн Батсуурийн Тулгатогтох ПЮ98110619 регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /
Яллагдагч Б.Тулгатогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр дээр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 06-08 ХОҮ улсын дугаартай Елентра маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхтамир нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.Тулгатогтох нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр...хэргийн 245 дугаар хуудас дахь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нь бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлж өгнө үү гэх... хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Тулгатогтохын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Тулгатогтох нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хрвд аймгийн Бичигт багийн нутаг дэвсгэрт 06-08 ХОҮ улсын дугаартай “GRAND BIRD” маркын машинтай 90-44УНХ улсын дугаартай “HUANDAI ELENTRA” маркын авто машинтай мөргөлдөж Т.Оюун-эрдэнэ, Л.Мөнхтамир нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-13 тоотод оршин суудаг, 2000 оны 03 сарын 10-ны өдөр төрсөн, Дэгрээт овгийн Лхагвадоржийн Мөнхтамирын өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн хонхны баяр болоод манай ангийнхан урагшаа модон овоо гарч зүг гаргахаар 6 жижиг автомашинд хуваагдан суусан. Миний суусан 90-44 УНХ улсын дугаартай автомашинд Анужин, Хонгорзул, Оюун-Эрдэнэ, Отгонбаатар жолооч бид 6 суугаад 6 машин цувж яваад модон овоо гарч зүг чигээ гаргачихаад тэндээсээ суусан суусан машиндаа суугаад эхлээд манай ангийн багшийн машин хөдлөөд манай машин 6 машины хамгийн ар талд нь хөдлөөд манай машины урд талд хар өнгийн Приус-20 маркын машин явж байсан ба тухайн хар өнгийн Приус-20 машин засмал замруу орохоор нь манай машин дагаж ороод бид нарын урд явсан 4 машин шороон замаар явсан. Тэгээд хар замаар явж байгаад буцаад шороон зам руугаа хар өнгийн Приус-20 маркын машин эхэлж буугаад араас нь манай машин буух гэж байтал шороон замаар том автобус ирээд манай машины урдуур ороод бид нар араас нь явж байгаад талын хашааны урд талын засмалаар дээшээ эргээд явж байгаад урд явж байсан автобусаа гүйцэж түрүүлэхэд бид нарын сургууль руугаа эргэх ёстой байсан уулзвар өнгөрчихсөн байхаар нь би жолооч Тулгатогтоход эргэх уулзвар өнгөрчихлөө гэж хэлсэн чинь жолооч уулзвараас холдох ёстой гэж хэлээд манай жолооч хурдаа сааруулаад зүүн гар талдаа эргэх гээд хоёр хуруугаар дохионы чихээ дээрээс нь доошоо цохиж байгаа харагдсан тэгээд жолоочооо баруун гар талынхаа шороон хөвөөрүү гараад зүүн гар талруугаа эргээд замынхаа голруу гарч байх шиг байсан тэгтэл Анужин автобус гэж орилоод нэг мэдсэн аваар болсон миний толгой эргээд машинаас буугаад замын хашлага руу очоод доошоо суусан чинь манай ангийн хоёр банди ирээд тэгээд би ухаан алдаад нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 303 дугаартай... Б.Галмандахын биед гэмтэл тогтоогдохгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 134 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Хонгорзулын өгсөн... 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн хонхны баяр болоод манай ангийн хүхдүүд 6 жижиг автомашинд хуваагдаж суугаад би тухайн үед хар өнгийн Елентра маркийн машинд суусан. Надтай хамт Анужин, Мөнхтамир, Отгонбаатар, Оюун-Эрдэнэ жолооч Тулгатогтох бид 6 суугаад сургуулиасаа хөдлөөд тэндээсээ шууд модон овоо гараад зүгээ гаргачихаад байж байхад Прогресс сургуулийн хүүхдүүд суусан автобуснууд ирээд тэгээд манай ангийнхан буцаад сургуульруугаа явахаар ирсэн машиндаа бүгд суугаад хөдлөөд явсан. Тэгээд байж байгаад талын хашааны урд талаар дээшээ явдаг засмал замаар эргээд явж байхад манай машины урд тард хар өнгийн Приус-20 маркын машин явж байсан ба манай машин нэг том автобус гүйцэж түрүүлээд тэгээд манай машин тухайн автобусыг дахин гүйцэж түрүүлэх явцад бид нар сургуульруугаа эргэх байсан уулзвар өнгөрөөд явсан байхаар нь манай жолооч хурдаа хасаад баруун гар талдаа дараад зүүн гар талдаа буцаж эргэх бид нарын сууж явсан автобус ирээд мөргөсөн тэгээд би нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байж байсан. /хх-ийн 30 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэдэнчимэдийн өгсөн... би хот хооронд автобусаар хүн тээвэрлэдэг юм аа, өөрөө хувьдаа том оврын автобустай, миний төрсөн охин Нарантунгалаг Прогресс сургуулийн 12В ангид сурдаг өнөөдөр хонхны баяр болж байгаа. Манай охин надад ааваа манай төгсөлтийн баяр болж байгаа юм 4 зүг гаргахад манай ангийнхныг зөөгөөд хүргээд өгөөч гэхээр нь би үнэгүй тээвэрлэж явсан юм. Урагшаа модон овоо гаргачихаад Бичигтийн постны замаас шинэ дулааны чиглэл рүү Баатархайрхан луу явж байсан. Тухайн үед Прогресс сургуулийн 2 анги автобустай хамт явсан би өөрийн 06-08ХОҮ дугаартай GRANDBIRD маркын машиныг жолоодож явсан ба бид 3 автобус цуваанд явж байхад араас хар өнгийн машин гүйцэж түрүүлээд миний машины урд явж байснаа гэнэт зүүн тийшээгээ огцом дарж эргэсэн, тэгэхэд нь би мөргөхгүй байх үүднээс дагуулаад дартал мөргөлдчихсөн. Тэгээд хүмүүс бужигнаад эмнэлэг, цагдаа дуудсан, миний автобусанд сууж байсан хүүхдүүд араас ирж байсан 2 автобусанд хуваагдаад суугаад явсан. Удалгүй эмнэлэг ирж хар машинд сууж байсан хүүхдүүдийг эмнэлэг рүү аваад явсан. Цагдаа нар ирж хэмжилт хийж зураг авсан. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Отгонбаатарын өгсөн... би Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн 12В ангид сурдаг юм аа, манай ангийн хонхны баяр болоод урд модон овоо гараад зургаа даруулчихаад сургууль руугаа явж байсан. Манай ангийнхан 6 жижиг суудлын тэргэнд хуваагдаж суусан байсан. Осолд орсон хар машинд жолооч Тулгаа, жолоочийн хажуу талын суудалд Мөнхтамир, ард зүүн талаасаа буюу мөргүүлдэг талаас нь дурьдвал, Оюун-Эрдэнэ, Хонгорзул, Ануужин, баруун зах буюу зорчигчийн суудлын ард би сууж явсан юм аа. Манай машин Ганчулууны хар машинтай цуг хамт цувж явж байтал машины голоор автобус ороод ирсэн, урд явсан Ганчулууны хар өнгийн приус уулзвараар сургуульруу баруун эргээд орчихоор нь манай машин гүйцэж түрүүлээд эргэх гэтэл автобус уулзварыг халхалчихсан эргэх боломжгүй болчихсон байсан. Тэгээд манай машин автобус гүйцэж түрүүлээд чигээрээ явж байаад буцаад уудзвар руу эргэх гээд зүүн дарж бүтэн эргэх үйлдлийг хийтэл автобустай мөргөлдсөн. /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тулгатогтох нь гэм буруугаа ойлгосон прокурорын санал болгосон 450000 төгрөгийн торгох ялыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Тулгатогтох нь 2018 оны 03 сарын 20- ны өдөр Хос манлай авто сургуулийг төгсөж, В ангилалын 121299 дугаартай жолооны эрхийн үнэмлэхтэй болох нь хэргийн 192 дугаар тал Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 05 сарын 07- ны өдрийн жолоочийн лавлагааны мэдээлэл, хэргийн 197 дугаар тал дахь” жолоочийн 121299 дугаартай эрхийн үнэмлэх “- ний хуулбар баримтаар тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгсэлийн жолооч гэж үзнэ.
Ховд аймгийн Прокурорын газраас “авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй бадлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг “ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй , хэргийн зүйлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Тулгатогтохыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Хоёр: Шүүгдэгч Б.Тулгатогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Тулгатогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 209 дүгээр тал дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хэргийн 50 дугаар хуудас дахь хохирогч, Т.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхтамир нарын... Б.Тулгатогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр дээр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 06-08 ХОҮ улсын дугаартай Електра маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхтамир нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бид нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тулгатогтохын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Тулгатогтохыгавто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тулгатогтоход 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял оногдуулж, түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Тулгатогтох нь бусдад төлөх, төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул шүүгдэгч Б.Тулгатогтохын эзэмшлийн 500000 төгрөгний хадгаламж бүхий Хаан банкны 5131120823 дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 5/83 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буян овогт Батсуурийн Тулгатогтохыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 – д зааснаар шүүгдэгч Б.Тулгатогтохыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 –т зааснаар шүүгдэгч Б.Тулгатогтохоор 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Тулгатогтох нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5. Эрүүгийн 1836000860095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 500000 төгрөгний хадгаламж бүхий Хаан банкны 5131120823 дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 5/83 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Тулгатогтоход хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА