| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00350/И |
| Дугаар | 157/ШШ2025/00392 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00392
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч **************д холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б******* овогтой М нь Г******* овогтой Ж*******тай 2015 оны 07 сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. ******* охин Ц*******, 2018 онд хүү Г******* төрүүлсэн. Сүүлийн жилүүдэд зан харилцааны таарамжгүй байдлаас 2024 оны 09 сарын 16-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Г. Ж*******аас гэрлэлтээ цуцлуулж хүү, охин хоёроо өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. 2025 оны 07 сард эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрсэн боловч харилцаа улам муудсан болно.” гэжээ.
Хариуцагч ******* овогт Г*******ын Ж******* шүүхэд гаргасан тайлбартаа: “************** миний бие нь ямар ч салах бодолгүй байгаа тул дахин эвлэрүүлэн зуучлахад шилжүүлж өгнө үү, бид хоёр мэргэжлийн сэтгэл зүйчид хандах болно. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй охин, хүү бид гурвын харилцаа хэвийн байгаа эвлэрүүлэнгээр орсны дараа М бид хоёрын харилцаа огт муудсан юм байхгүй. Нэг л удаа уулзсан уулзаж ярилцахаас байнга зугтаасан байдалтай байгаа би хүү, охин хоёроо хэн нэгнийх нь хайраар дутуу өсгөх бодолгүй байна. Ямар шалтгаанаас болоод салах гэж байгааг нотлуулмаар байна. 2025 оны 07 сард эвлэрүүлэнгээр орсон протоколтой танилцахыг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч ******* овогт Г*******ын Ж*******, нэхэмжлэгч Х овогт Б М нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргалын дэмжлэгтэйгээр эвлэрсэн талаарх 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 157/ЭГ2025/00074 дугаартай эвлэрлийн гэрээг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь **************д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** нь эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зохигч эвлэрч, хамтын амьдралаа цааш үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Иймд зохигч талууд эвлэрч, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч **************д холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь 35,100 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд үлдээн улсын орлого болгож, 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүйгээр тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР