| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00445/И |
| Дугаар | 157/ШШ2025/00405 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2025/00405
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ББСБ" ХК-ийн нэхэмжлэлтэй М.Х******* холбогдох “3,552,851.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Х******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 12 сарын 07-ны өдөр 11127956 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу:
Зээлдэгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 2,570,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас зээлийн хүүнд 982,851.75 төгрөг, нийт 3,552,851.75 төгрөг төлж барагдуулах ёстой байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 270 хоног болсон байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн М.Х*******гаас 3.552,851.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б******* овогт М*******ын Х******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ******* банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилж байгаа 3,552,851.75 мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна.Төлж барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Х******* холбогду******* 3,552,851.75 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Х******* нь 3,552,851.75 төгрөгийг “******* ******* ББСБ” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 12 сарын 07-ны өдөр 11127956 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,552,851.75 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,552,851.75 (гурван сая таван зуун тавин хоёр мянга найман зуун тавин нэгэн төгрөг далан таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,796 төгрөгийн тавин хувь 35,898 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,898 төгрөгийг, хариуцагч М.Х*******гаас улсын тэмдэгтийн хураамж 35,898 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК- д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 3,552,851.75 (гурван сая таван зуун тавин хоёр мянга найман зуун тавин нэгэн төгрөг далан таван мөнгө) төгрөгийг хариуцагч М.Х******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,796 төгрөгийн тавин хувь 35,898 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,898 төгрөгийг, хариуцагч М.Х*******гаас улсын тэмдэгтийн хураамж 35,898 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Х******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР