Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00404

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.О*******д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 7,366,206.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.О******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-174934 дугаартай зээл 330 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

              1.93001-174934 дугаартай зээлд

  • Үндсэн зээлийн үлдэгдэл: 5,000,000 төгрөг
  • Зээлийн хүү: 2,268,656.87 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 66,049.67 төгрөг, нийт 7,334,706.54 төгрөг,

"******* ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.О*******г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Б.О******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 208513 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-174934 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,268,656.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 66,049.67 төгрөг, нотариатын зардалд 31,500 төгрөг, бүгд 7,366,206.54 (долоон сая гурван зуун  жаран зургаан мянга хоёр зуун зургаа зууны тавин дөрөв) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.О*******гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.гэжээ.

        Хариуцагч А******* овогт Б*******ын О******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 7,366,206.54 төгрөгийн зээлийг 5 сарын хугацаанд төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.О*******д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 7,366,206.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.О******* нь 7,366,206.54 төгрөгийг “******* ******* ******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн МА-208513 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 93001-174934 дугаартай цахим зээлийн гэрээ, Б.О*******гийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,366,206.54 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,366,206.54 (долоон сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун зургаан төгрөг, тавин дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,809 төгрөгөөс тавин хувь 66,404 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,404 төгрөгийг, хариуцагч Б.О*******гаас улсын тэмдэгтийн хураамж 66,404 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,366,206.54 (долоон сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун зургаан төгрөг, тавин дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.О******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,809 төгрөгөөс тавин хувь 66,404 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,404 төгрөгийг, хариуцагч Б.О*******гаас улсын тэмдэгтийн хураамж 66,404 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.О******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР