Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00217

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00217

 

 

2018 01 17 210/МА2018/00217

 

 

 

Б.Минжүүрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/02418 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Минжүүрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын  2017 оны 7 дугаар сарын  21-ний өдрийн Б/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулж,  урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажилд эгүүлэн тогтоолгохажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Минжүүр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Баясгалан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Байгаль

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Тамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Минжүүр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын  2009 оны  дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргаар томилогдон ажилласан. Гэтэл 2017 оны дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлсөн. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2017/01002 дугаар шийдвэрээр намайг Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 1 818 831 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгожхариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэж уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7248 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн.  2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн тасгийн дарга Ч.Байгаль над руу залгаж, та Соёлын ордон дээр хүрээд ирэх үүтаны ажлыг хүлээлцэх гэж байна гэж хэлсний дагуу намайг очтол комисс ирчихсэн намайг ажилд томилсон тухай Засаг даргын захирамжийг уншиж танилцуулсны дараа дахин Б/69 дугаар захирамжийг уншиж сонсгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилалбан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилалбан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж заасан тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үүХөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажилалбан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэж заасан байдаг ба уг хуулийн энэ заалтыг зөрчөөгүйМиний бие төрсөн ахтөрсөн хүүгээ Соёлын төвд тодорхой хугацаагаар ажиллуулж байсан ч тэдгээрийн ажиллаж байсан албан тушаалууд нь хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалууд байгаагүй. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн Б/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулжхууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгожурьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажилалбан тушаалд эгүүлэн тогтоолгожажилгүй байсан хугацааны цалин хөлсолговрыг гаргуулжнийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Минжүүр нь Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулахашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөнЭнэ нь өөрийн төрсөн ах болох Б.Норсүрэнг Соёлын төвийн даргын  2009  оны  дугаар сарын 14-ний өдрийн 0010 дугаар тушаалаар Соёлын төвийн аж ахуйн албаны даргаар, 2011 оны дүгээр сарын 1-ний өдрийн 43 дугаар тушаалаар Соёлын ордны хөгжмийн багшаар, 2016 оны дүгээр сарын 1-ний өдрөөс  2017 оны дүгээр сарын 2-ны өдөр хүртэл Соёлын ордны жижүүрээр тус тус ажиллуулж байсанМөн төрсөн хүү М.Пүрэвсүрэнг Соёлын ордны захирлын 2012 оны дүгээр сарын 2-ны өдрийн 18 дугаар тушаалаар Соёлын ордны жижүүрээр ажиллуулж байгаад  2012 оны дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.  Өөрийн хамтран амьдрагч Ч.Баярмааг Соёлын төвийн даргын 2011 оны дүгээр сарын 1-ний өдрийн 42 дугаар тушаалаар Соёлын төвийн зохион байгуулагчаар, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Соёлын ордны няравкассын ажлыг хослон гүйцэтгүүлэхээр тус тус томилж ажиллуулж байсан бөгөөд одоо ч ажил үүргээ гүйцэтгэсээр байгааМөн Соёлын төвийн даргын  2011 оны дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар өөрийн төрсөн ах Соёлын төвийн аж ахуйн дарга Б.Норсүрэнтөрсөн эцэг Соёлын төвийн зөвлөх багш Т.Банзрагч нарыг шагнажурамшуулж байсан зэрэг үйлдлээр нотлогдож байнаИйнхүү хууль зөрчин ажиллаж байсан тул Монгол Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулахашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Үр дүнгийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 дугаар Б.Минжүүрийг ажлаас халах тухай захирамж гарсан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Минжүүрийг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2 243 719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Минжүүрт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Минжүүрийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлжнөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Минжүүрийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 50 849 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Б.Минжүүр нь Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчин ажиллаж байсан. Өөрийн төрсөн ах болох Б.Норсүрэнг Соёлын төвийн даргын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0010 дугаар тушаалаар Соёлын төвийн Аж ахуйн албаны даргаар, 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 43 дугаар тушаалаар Соёлын ордны хөгжмийн багшаар, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл Соёлын ордны жижүүрээр тус тус ажиллуулж байсан. Мөн төрсөн хүү М.Пүрэвсүрэнг Соёлын ордны жижүүрээр ажиллуулж байгаад Соёлын ордны захирлын 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Өөрийн хамтран амьдрагч Ч.Баярмааг Соёлын төвийн даргын 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 42 дугаар тушаалаар Соёлын төвийн зохионбайгуулагчаар, 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Соёлын ордны нярав, кассын ажлыг хослон гүйцэтгүүлэхээр тус тус томилж ажиллуулж байсан бөгөөд одоо ч ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа. Мөн Соёлын төвийн даргын 2011 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн 30 дугаар тушаалаар өөрийн төрсөн ах Соёлын төвийн Аж ахуйн дарга Б.Норсүрэн, төрсөн эцэг Соёлын төвийн зөвлөх багш Т.Банзрагч нарыг шагнаж урамшуулж байсан зэрэг үйлдлээр нотлогдож байсан. Ийнхүү хууль зөрчин ажиллаж байсан тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 дугаар бүхий Б.Минжүүрийг ажлаас халах тухай захирамж гарч ажлаас халсан болно. Нэхэмжлэгч Б.Минжүүрийн Соёлын ордны даргаар ажиллаж байх хугацаагаа гаргасан дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн 183/ШШ2017/02418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Минжүүр нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын  2017 оны 7 дугаар сарын  21-ний өдрийн Б/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулж,  урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажилд эгүүлэн тогтоолгохажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Б.Минжүүрийг ажилд эгүүлэн томилсон, тэрээр Соёлын ордны даргын албан тушаал эрхэлж байхдаа төрөл садангийн хүмүүсээ ажилд авсан гэж тайлбарласан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2017/01002 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Минжүүрийг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2017/07248 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2017/00661 дугаар гүйцэтгэх хуудас тус тус хэрэгт авагджээ. /хх-ийн 8-10 тал/

 

Ажил олгогч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/68 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Минжүүрийг Соёлын ордны даргын ажилд эгүүлэн томилсон атлаа мөн өдрийн Б/69 захирамжаар уг ажлаас нь халсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 4, 47 тал/

 

Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон тушаал гаргасан даруйдаа ажлаас нь чөлөөлсөн байдлыг нэхэмжлэгч Б.Минжүүрийг ажиллах нөхцлөөр хангах хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Минжүүрийг Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2017/01002 дугаар хүчин төгөлдөр шийдвэр бодитой биелэгдээгүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дахин өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагад үүсгэсэн хэргийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 243 719 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч уг мөнгийг Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Минжүүр нь хариуцагчаар Хан-Уул дүүргийн Засаг даргыг тодорхойлсон хэдий ч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/02418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 дугаар захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Засан даргын Тамгын газраас 2 243 719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Минжүүрт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО