| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0722/З |
| Дугаар | 128/ШШ2026/0750 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0750
2026 08 25 128/ШШ2026/0750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш******* ХХК,
Нэхэмжлэгч: Ж******* ХХК,
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар хооронд үүссэн төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ө*******, түүний өмгөөлөгч Б.Н*******, М.Ц*******в, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******н, Д.Н*******гэрэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Б.М*******, Б.М*******бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл арга хэмжээний тухай дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах,
1.2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу Ш******* ХХК болон Ж******* ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах,
1.3. Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан, тендер шалгаруулалтын дугаартай, Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /Улаанбаатар, дүүрэг/, Багц-1 тендер шалгаруулалтад Ш******* ХХК болон Ж******* ХХК-ийн түншлэл оролцон шалгарснаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулах эрхийг олгожээ.
2.2. Тус шийдвэрийг эс зөвшөөрч, оролцогч Содон н******* констракшн ХХК-аас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна.
2.3. Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны үр дүнд гэрээ байгуулаагүй тус төсөл арга хэмжээний төсвийг хэмнэлтэд тооцож, тухайн шатны төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг гаргаснаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг бүхэлд хүчингүй болгосон мэдэгдлийг нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-д өгсөн.
2.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс тухайн асуудлаар Төрийн худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргаж, тус газрын 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А-1/4533 дугаартай албан бичгээр ...Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-д Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах, 13.1.2-т Энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох гэж заасан тул тус газрын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, Засгийн газрын 2026 оны Төсвийн хэмнэлтэд тооцох тухай 231 дүгээр тогтоолоор тухайн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцсон тул тухайн гомдлыг шийдвэрлэх боломжгүй... гэсэн хариуг өгснөөр 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Манай Ш******* ХХК /Sigongtech Co., Ltd/ болон Жиндалу Жанлан Жуангши Ёоушиангонгси ХХK /J Youxiangongsi Co., Ltd/ нарын түншлэл нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай төсөл, арга хэмжээний Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцсон. Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026.05.12 өдрийн дугаартай албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг ирүүлсэн ба манай түншлэлийг хамгийн сайн тендерээс үнэлж, шалгаруулсан.
3.2. Тиймээс манай түншлэлийн гишүүдийн удирдлага болон албан хаагчид БНСУ болон БНХАУ-аас гэрээт ажлыг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж, Улаанбаатар хотноо гэрээ байгуулахаар хүрэлцэн ирсэн. Гэтэл гэнэт Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026.06.08 өдрийн дугаартай "Төсөл, арга хэмжээний тухай" гэх мэдэгдлийг бидэнд ирүүлсэн юм. Тус албан бичигт дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь дээрх албан бичигт дурдсанаар "Сангийн яамны 2026.05.29-ний өдрийн дугаартай шийдвэр"-ээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026.05.12 өдрийн дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл буюу шийдвэрийг хүчингүй болгочихсон байсан. Яагаад ийнхүү гэнэт шийдвэрээ хүчингүй болгосон болох талаар удаа дараа асууж тодруулахад Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төсөвгүй болсон хэмээх амаар өгсөн хариултаас өөр хариу өгсөнгүй.
3.3. Манай түншлэл нь БНСУ болон БНХАУ-д үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бөгөөд бид Солонгос, Хятад, Монгол гэсэн 3 улс хооронд тус тус тендерийн материалуудаа бүрдүүлж, уулзалт хийн ихээхэн цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг зарцуулж, тендертээ 848,740,715.00/найман зуун дөчин найман сая долоон зуун дөчин мянга долоон зуун арван тендерийн баталгаанд гэхэд тав/ төгрөгийг байршуулж, нотариат, орчуулга болон шуудан гэх зэрэг багагүй зардлууд биднээс гарсан талаар энд дурдаж байна. Улмаар манай түншлэлийн уг тендерт шударгаар оролцож, тендерт шалгарах, үйл ажиллагаагаа үр өгөөжтэй эрхлэх, компани болон түүний хувьцаа эзэмшигч, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх учир шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.
3.4. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026.06.08 өдөр дугаартай Төсөл, арга хэмжээний тухай" гэх мэдэгдлийг бидэнд ирүүлсэн ба худалдан авах ажиллагааны цахим системд 2026.06.08 өдрөө байршуулсан байсан. Дээрх албан бичиг буюу захиалагчийн дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Аль нэг оролцогчоос гомдол гарсан тухай бидэнд огт мэдэгдээгүй ба манай компанийн түншлэлээс тус гомдол үндэслэлтэй эсэх талаар тодруулга аваагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмын 7.1-т "Хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тендер шалгаруулалтад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн талаар мэдээллийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д зааснаар цахим системээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Гэж заасан байх атал огт мэдээлээгүй нь хууль бус гэж үзэж байна. Цахим системийн мэдэгдлүүдийг зурган хэлбэрээр нэхэмжлэлд хавсаргасан ба түүнээс аливаа оролцогч этгээдээс гомдол гарсан талаар мэдэгдээгүй, мөн Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026.05.12 өдрийн дугаартай албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэл болон үнэлгээний хорооны шийдвэрийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон талаар огт мэдэгдэл ирүүлээгүй харж болно.
3.5. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 11.1.16-д Төсвийн ер*******ийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох, мөн хуулийн 22.5-т Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно гэж заасан бөгөөд энэ онд санхүүжүүлэн төсөвт өртөг 36,000,000,000 төгрөг гэж тендерийг зарласан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 30.4-т "Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно". гэж заасан. Ийнхүү батлагдсан төсвийн дагуу төсвийн олгохоор хуульчилж, тендерийг зарласан тендер шалгаруулалт оролцон улмаар манай түншлэл нь хамгийн сайн" тендер гэж үнэлэгдсэн атлаа ямар үндэслэлээр бидэнд олгосон "гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгосныг мэдэгдэлгүй, мөн хүчингүй болгох үндэслэлтэй эсэхийг шалгалгүй, энэ талаад тендерийн оролцогчдод мэдэгдээгүй нь хууль бус гэж үзэж байна. Түүнээс шалтгаалан Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан нөхцөл байдалд үндэслэлгүй хүргэсэнд гомдолтой байгаа.
3.6. Түүнээс гадна хуульд заасан заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхээр заасан захиргааны акт биш бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн ч гарах шийдвэр өөрчлөгдөхгүй байх учир шүүхэд хандсан болно. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026.06.08 өдрийн дугаартай "Төсөл, арга хэмжээний тухай" мэдэгдлийг буюу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026.05.12 өдрийн дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж өгнө үү. Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026.05.12 өдрийн дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэл буюу шийдвэрийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс хариуцагчаас болон Захиалагчаас гаргуулах шаардлагатай байгаа юм. Түүнээс гадна бидний ирүүлсэн тендер чухал ямар алдаатай болох талаар, тус гомдол үндэслэлтэй эсэх талаар биднээс тодруулаагүй нь хууль бус гэж үзэж байна.
3.7. Гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хүчингүй болгосон болохыг 2026.06.08 өдөр мэдсэн ба Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026.06.08 өдөр А- 1/3936 дугаартай Төсөл, арга хэмжээний тухай" гэх мэдэгдэл болон худалдан авах ажиллагааны цахим системд 2026.06.08 өдөр байршуулсан мэдэгдлээс тус тус мэдсэн. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө манай түншлэл огт мэдэх боломжгүй байсан талаар маш тодорхой илэрхийлдэг. Мөн аль нэг оролцогчоос тендер шалгаруулалт болон шалгарсан компанид холбогдуулан гомдол гаргасан бол түүний талаар бидэнд цахимаар эсхүл бичгээр, ядаж утсаар мэдэгдэн цахим системд байршуулах хуулийн зохицуулалттай. Түүнчлэн хэрэв манай түншлэлд холбогдуулан гомдол гаргасан бол манайхаас тайлбар авах ёстой байсан.
3.8. Тодруулбал, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.1-т Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ", 5.7-т "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүсвэл захиалагчийн холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.", 5.9-т "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.", 5.10-т "Захиалагч энэ журмын 5.9-д даалгасан асуудлаар үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавьснаар оролцогчийн тендертэй холбоотой өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон бол хуулийн 28.1, 28.2, 28.3-т зааснаар дахин шийдвэр гаргаж, мэдэгдэнэ." гэж тус тус зааснаас харж болно. Иймд манай түншлэл нь хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн атлаа ямар үндэслэлээр бидэнд олгосон гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгосныг мэдэгдэлгүйгээр, хууль тогтоомжид заасан үндэслэл тогтоогдохгүй байхад тийнхүү шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир хариуцагч Сангийн яамны 2026.05.29-ний өдрийн дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
4. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Тус газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/102 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх) болон холбогдох журамд нийцүүлэн тухайн төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тендер шалгаруулалтыг зарласан. Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Наран босголт" ХХК-аас хуулийн 57.1-д заасны дагуу гомдол гаргасан ба 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цахим системд хуулийн 57.2-т заасны дагуу гомдлын агуулгыг нийтэлж 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариу хүргүүлсэн.
4.2. Монополын эсрэг газарт сонирхогч этгээдээс гомдол гаргасантай холбогдуулан тус газраас тендер шалгаруулалтыг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түдгэлзүүлж 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн. 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр захиалагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас төсөл, арга хэмжээг түр зогсоох хүсэлт ирүүлсний дагуу 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулалтад өөрчлөлтийн хүсэлт гаргасан. Захиалагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр багцын батлагдсан төсөвт өртөг болон тухайн онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулсан тул өөрчлөлт оруулсан төсвийн дагуу тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэний дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулан 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цахим системд шинэчлэн байршуулсан. Монополын эсрэг газарт сонирхогч этгээдээс гомдол гаргасантай холбогдуулан тус газраас тендер шалгаруулалтыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түдгэлзүүлж 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн.
4.3. Тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 10 минутад хийсэн бөгөөд тендер шалгаруулалтад нийт 4 компани тендер ирүүлсэн. Эдгээр компаниудаас ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг цахим системээс татаж, нээлтийн тэмдэглэл хөтлөн дараах байдлаар баталгаажуулсан. Үнэлгээний хороо уг төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг 2026.05.07-нд хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт мэдэгдлийг албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн. Тендерт оролцогч "Содон н******* констракшн" ХХК нь гэрээ байгуулах эрх олгосон "Ш*******" ХХК болон "Жиндалуү Жанлан Жуангши Ёоушиангонгси" ХХК нарын түншлэлийн ирүүлсэн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангахгүй байгаа тухай Сангийн яаманд холбогдох гомдлыг гаргасан.
4.4. Сангийн яам гомдлыг хянан үзэж, оролцогч "Ш*******" ХХК болон "Жиндалу Жанлан Жуангши Ёоушиангонгси" ХХК нарын түншлэл хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт нийцээгүй тендерийн баталгаа ирүүлсэн нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар ирүүлээгүй нь тендер нээхээс татгалзах үндэслэл болно." гэж зааснаар тус түншлэлийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтад ""оролцогч" гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг;" гэж заасанд хамаарахгүй тул сонирхогч этгээдэд холбогдох гомдлыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор ...хүлээн авна." гэж зааснаар тус яам хянан шийдвэрлэх боломжгүй тул хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
4.5. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн "13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах; 13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох; 13.1.3. хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх; гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Төсвийн хэмнэлтэд тооцох тухай" 231 тогтоолоор нийт 69 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцож, тухайн шатны төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг төсвийн захирагч нарт даалгасан. Дээрх төсөл, арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бөгөөд дээрх хугацаанд багтаж гэрээ байгуулж амжаагүй тохиолдолд хуулийн 30.5-д "Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй.", 48.2.1-д "худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гэж тус тус заасны дагуу цааш үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй болсон тул тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож байгаа мэдэгдлийг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр оролцогч нарт албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн.
4.6. "Ш******* ХХК болон Жиндалу Жанлан Жуангши Ёоушиангонгси" ХХК нарын нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох, тус газраас "Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /Улаанбаатар, дүүрэг/", дугаартай төсөл, арга хэмжээний Багц-1: "Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээ" нь Засгийн газрын 231 дүгээр тогтоолын хавсралтад дурдсанаар төсвийн хэмнэлтэд тооцогдож, санхүүжилт татагдсан. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026.06.08 өдрийн дугаартай "Төсөл, арга хэмжээний тухай" мэдэгдлийг буюу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Сангийн яамны 2026.05.29-ний өдрийн дугаартай шийдвэр буюу гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч уг төсөл, арга хэмжээ санхүүжилтгүй тул тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй юм.
4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй ч санхүүжилтгүй болсон төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг заавал биелэгдэх нөхцөл хангагдахгүй болох нөхцөл үүссэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
5. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. "Содон н******* констракшн" ХХК-аас 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай "Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж Улаанбаатар, дүүрэг/" тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад холбогдуулан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг тус яаманд гаргасан. Тус гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт зааснаар гомдлын үндэслэлийн хүрээнд хянан үзэж, тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад тендер хянан үзэх, үнэлгээ дахин хийхийг Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр захиалагчид мэдэгдсэн.
5.2. Гомдолд "...захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1, 18.2, 18.3-т заасан шаардлагыг буруу хэрэглэж "Содон н******* констракшн" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн нь хууль бус" гэж дурдсан. Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.2-т "Түншлэл нь ТШЗ-ны 18.1-д заасан доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна.", 18.3-д "Борлуулалтын орлогын хэмжээ, ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг ТШЗ-ны 18.1-д зааснаар өгөгдлийн хүснэгтэд тусгасан бол түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна.", өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д "Оролцогчид тавих санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлага: Шаардана. Санхүүгийн чадавхын шаардлага: Шаардана., Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байна." гэж, ТШЗ 2.1- д "Багц-1:Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээ- 169,748,300,000.0 (нэг зуун жаран есөн тэрбум долоон зуун дөчин найман сая гурван зуун мянга) төгрөг" гэж тус тус заасан.
5.3. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам" (цаашид "журам" гэх)-ын 2.5.3-т заасны дагуу түншлэлийн санхүүгийн тайланг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) (цаашид "цахим систем" гэх)-ээс шалгахад түншлэлийн төлөөлөх эрхтэй гишүүн "Содон н******* констракшн" ХХК-ийн 2023, 2024, 2025 оны нийт борлуулалтын орлогын дундаж нийлбэр дүн 44,171,784,261.0 төгрөг байх тул төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн байна. "Содон н******* констракшн ХХК-аас "...захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "S., Ltd" түншлэлээс ирүүлсэн 2026 оны 03 дугаар сарын Co., Ltd", "J 27, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.3 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2-т заасан нийгмийн даатгал болон татварын өр төлбөргүй тодорхойлолтыг "J Youxiangongsi Co., Ltd" компани нь "Jindalu Exhibition Deckration Co., Ltd" гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй" гэж дурдсан.
5.4. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт "Захиалагч тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтооно. гэж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 4.1.4-т "тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаа дуусгавар болохгүй байх" гэж, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-д "Тендерийн баталгааны дүн: Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээ 848,741,500.0 (найман зуун дөчин найман сая долоон зуун дөчин нэгэн мянга таван зуу) төгрөг" гэж тус тус заасан.
5.5. Цахим системээс шалгахад "SIGONGtech Co., Ltd" "Т" ХК-ийн дугаартай 848,740,715.0 төгрөгийн цахим тендерийн баталгааг ирүүлсэн нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-д заасан шаардлагад нийцээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт нийцээгүй тендерийн баталгаа ирүүлсэн нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар ирүүлээгүй нь тендер нээхээс татгалзах үндэслэл болно." гэж зааснаар тус түншлэлийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтад "оролцогч" гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг;" гэж заасанд хамаарахгүй тул сонирхогч этгээдэд холбогдох гомдлыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хүлээн авна." гэж зааснаар тус яам хянан шийдвэрлэх боломжгүй гэж дурдсан. дахь хэсэг, тендер
5.6. Тус яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн бөгөөд тус яамны 2026 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн тоот албан бичиг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд,
2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /Улаанбаатар, дүүрэг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах таван багц тендер шалгаруулалтыг зарлаж, тендер шалгаруулалтын баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим системд нийтэлсэн, тендер шалгаруулалтын баримт бичигт Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээний төсөвт өртгийг 169,748,143,000 төгрөг байхаар, тендерийн баталгаанд 848,740,715 төгрөг ирүүлэхээр зааж баталсан байна.
3. Нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-аас Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээ-г сонгох тендер шалгаруулалтад оролцохоор тендерийг илгээж, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 848,740,715 төгрөгийн тендерийн баталгааг хүргүүлжээ.
4. Тендер шалгаруулалтын явцад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар дээрх төсөл, арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулж, Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээний төсөвт өртгийг 169,748,300,000 төгрөг байхаар санхүүжих дүнг нэмэгдүүлсэн.
5. Төсөл, арга хэмжээний санхүүжих дүн нэмэгдсэнтэй холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох хэсэгт, тухайлбал өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-т Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээ хэсэгт тендерийн баталгааны дүнг 848,741,500 төгрөг гэж өөрчилсөн баримт бичгийг цахим системд оруулж, энэ талаар 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А-1/1267 дугаартай албан бичгээр тендер сонирхогч этгээдүүдэд мэдэгджээ.
6. Нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-аас тус өөрчлөлтийг тухайн үед цахим системээс мэдсэн боловч тендерийн баталгааны дүнг нэмэгдүүлсэн байдлаар дахин хүргүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрнө, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй.
7. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай хуралдаанаар Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөрөөмж дагалдах ажил, үйлчилгээ-г сонгох тендерийн хянах үзэх, үнэлэх ажиллагааг хийж, Ш******* ХХК болон Ж******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр сонгон гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн, хуралдааны явцад тендерийн баталгааг 785 төгрөгөөр дутуу ирүүлсэн болохыг хэлэлцсэн боловч шаардлага хангасанд тооцсон байна.
8. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай албан бичгээр Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөрөөмж дагалдах ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг Ш******* ХХК болон Ж******* ХХК-д олгожээ.
9. Үүнийг эс зөвшөөрч, оролцогч Содон н******* констракшн ХХК-аас 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлээд, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр ...Цахим системээс шалгахад Ш******* ХХК, Т ХК-ийн 2613ВВ0007 дугаартай 848,740,715.0 төгрөгийн цахим тендерийн баталгааг ирүүлсэн нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-д заасан шаардлагад нийцээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтыг дахин хянан үзэх..-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн.
10. Гэтэл Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны үр дүнд гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт төвлөрүүлэхээр төсвийн захирагч нарт даалгаж, Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /Улаанбаатар, дүүрэг/ төсөл арга хэмжээний санхүүжилтийн төсвийг буцаан татах шийдвэрийг гаргасан.
11. Ийнхүү Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй., 48 дугаар зүйлийн 48.2.1.-д худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах; гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй болсон үндэслэлээр тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосныг нэхэмжлэгч талд мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд,
12. Нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-аас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тендерт шалгарсан шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, ... Содон н******* констркашн ХХК-аас 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдлыг 5 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэж, төсөл, арга хэмжээний төсөв татагдах үр дагаварт хүргэсэн, бүхэлдээ гомдлыг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн, ...тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулахаас өмнө манайх тендерийн баталгааг хүргүүлсэн учраас дахин өөрчлөн нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд түүнээс гадна хууль болон журамд тендерийн баталгааг хэрхэн өөрчлөх талаар зохицуулалтгүй байхад буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй... гэж,
13. Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл арга хэмжээний тухай дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу Ш******* ХХК болон Ж******* ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлагын үндэслэлээ ...Сангийн яамны гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд гэрээ байгуулах үр дагавар үүсэх бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тус төсөл, арга хэмжээний төсвийг дахин суулгаж, гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй... гэж тайлбарлажээ.
14. Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Гомдол хянасан тухай дугаартай албан бичгийн тухайд, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-д Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөрөөмж дагалдах ажил, үйлчилгээ тендерт оролцоход 848,741,500 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлэхээр зааж, зарлалыг болон тендерийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг тухай бүр цахим системд нийтэлсэн.
15. Нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-ийн түншлэлээс тендерийн баталгааны дүнд оруулсан өөрчлөлтийг мэдсээр атлаа нэмэгдүүлсэн дүнгээр тендерийн баталгааг дахин хүргүүлээгүй, өмнө гаргасан 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 848,740,715 төгрөгийн тендерийн баталгааны дүнгээр тендерээ илгээсэн байхад Тендерийн үнэлгээний хорооноос ...тендерийн баримт бичигт заасан тендерийн баталгааг ирүүлсэнд тооцсон... шийдвэрийг гаргаж, тухайн тендерийг нээсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.-д Оролцогч тендерийн баталгааг цахим системээр дамжуулан хүргүүлж, тендер илгээнэ., 23 дугаар зүйлийн 23.3.-т Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар ирүүлээгүй нь тендер нээхээс татгалзах үндэслэл болно. гэж заасныг зөрчсөн, энэ талаарх оролцогчийн гомдлыг хянаж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Гомдол хянасан тухай албан бичиг үндэслэлтэй байна.
16. Тодруулбал, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т Захиалагч тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтооно. гэж зааснаар 169,748,300,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөрөөмж дагалдах ажил, үйлчилгээг сонгох тендер шалгаруулалтад оролцогч 848,741,500 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлэх ёстой бөгөөд Тендерийн үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг эхлүүлэхээс өмнө тендерийн баталгааг ирүүлсэн эсэхийг шалгаж, хэрэв тендер шалгаруулалтын баримт бичигт заасан ирүүлвэл зохих дүнгээр тендерийн баталгааг ирүүлээгүй тохиолдолд тендерийг нээхээс татгалзсан шийдвэр гаргахыг хуулиар зохицуулсан.
17. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооноос 785 төгрөгийн зөрүү үүссэн хэмээн тендерийг нээж, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлсэн нь буруу, хуульд тендерийн баталгааны зөрүүг хүлээн зөвшөөрөх гэсэн зохицуулалт байхгүй тул тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дүнгээр тендерийн баталгааг ирүүлээгүй нь дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан нөхцөлийг үүсгэнэ.
18. Нэхэмжлэгчээс ...тендерийн баталгааны дүнд өөрчлөлт орохоос өмнө тендерийн баталгааг хүргүүлсэн тул манайд хамааралгүй, тендерийн баталгааг хэрхэн цуцлах, дахин илгээх журмыг хуулиар зохицуулаагүй... гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.-т Оролцогч тендерийг энэ хуулийн 20.1-д заасан хугацааны дотор ирүүлэх бөгөөд уг хугацаанаас өмнө тендерийг өөрчлөх, эсхүл буцаах эрхтэй. гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан бол илгээсэн тендерээ баримт бичигт заасны дагуу хангуулах, өөрчлөх эсэх нь оролцогчийн эдлэх эрхийн асуудал байна.
19. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно. гэж зааснаар хүргүүлсэн тендерийн баталгааг хэрхэн цуцлах, өөрчлөх эсэхийг тодруулга авах байдлаар шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
20. ...Мэдэгдэх, сонсох, оролцох эрхийг хангуулаагүй... гэсэн үндэслэлийн тухайд, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан оролцогчийн гомдлыг хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйл болон Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-д гомдлыг хянан шийдвэрлэхэд мэдэгдэх, сонсох ажиллагааг хийхийг зөвшөөрөөгүй тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй.
21. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6.-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана., 59.8.-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу тендерт оролцогч Содон н******* констракшн ХХК-ийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03/5701 дугаартай мэдэгдэл үндэслэлтэй, мөн гомдлыг хуульд заасан ажлын 10 хоногийн хугацаанд шийдвэрлэж, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гаргасан байх тул ...төсөв татагдах үр дагаварт хүргэж, гэрээ байгуулах боломжийг хаасан... гэж үзэхгүй.
22. Дээрх үндэслэлээр Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн дагуу Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
23. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл арга хэмжээний тухай дугаартай мэдэгдлийн тухайд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:, 13.1.1.-д батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;, 13.1.2.-т энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;-оор заасан.
24. Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /Улаанбаатар, дүүрэг/ төсөл арга хэмжээний санхүүжилтийн төсвийг буцаан татах шийдвэрийг гаргаснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5.-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй. гэж заасан нөхцөл байдал үүссэн, нэгэнт тухайн тендер шалгаруулалтыг цаашид зохион байгуулах боломжгүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
25. Мөн Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөрөөмж дагалдах ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг Ш******* ХХК болон Ж******* ХХК-д олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгосон, цаашид тухайн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон зэрэг энэ тохиолдолд Ш******* ХХК болон Ж******* ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
26. Нэхэмжлэгчийн ...төсвийг буцаан суулгаж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломжтой... гэсэн тайлбарын тухайд, шүүхээс нэхэмжлэлийн тус шаардлагын хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал байхаас гадна Төрийн худалдан авах ажиллагааны газарт ... төсөвт буцаан төвлөрүүлсэн төсөл, арга хэмжээний төсвийг холбогдох байгууллагын төсөвт суулгах... эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 30 дугаар зүйлийн 30.5, 59 дүгээр зүйл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш******* ХХК болон Ж******* ХХК-ийн Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл арга хэмжээний тухай дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу Ш******* ХХК болон Ж******* ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ