| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01556/И |
| Дугаар | 320/ШШ2025/01237 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 320/ШШ2025/01237
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 320/ШШ2025/01237 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** байрлах, Х.К
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** тоотод оршин суух, С.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,766,233.34 төгрөг, зээлийн хүү 2,818,033.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,754.33 төгрөг, нийт 12,739,021.61 (арван хоёр сая долоон зуун гучин есөн мянга хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01556/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н ын захирал Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н нь харилцагч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2010101049 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10,103,000.00 /арван сая нэг зуун гурван мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, ззэлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 494,985 төгрөгийг төлсөн.
Б.Н ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 485 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд:
Нэхэмжлэлийн шаардпага:
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,766,233.34 төгрөг, зээлийн хүү 2,818,033.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,754.33 төгрөг, нийт 12,739,021.61 (арван хоёр сая долоон зуун гучин есөн мянга хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Г миний бие Б.Н ны нэхэмжилж буй 12,739,021.61 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь Б.Н эд холбогдуулан үндсэн зээл 9,766,233.34 төгрөг, зээлийн хүү 2,818,033.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,754.33 төгрөг, нийт 12,739,021.61 (арван хоёр сая долоон зуун гучин есөн мянга хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,739,021.61 (арван хоёр сая долоон зуун гучин есөн мянга хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.Н -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н -ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Н ны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,774 (хоёр зуун арван найман мянга долоон зуун далан дөрөв) төгрөгийн тал хувь болох 109,387 (нэг зуун есөн мянга гурван зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,387 (нэг зуун есөн мянга гурван зуун наян долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,387 (нэг зуун есөн мянга гурван зуун наян долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Н -д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н эд холбогдох, үндсэн зээл 9,766,233.34 төгрөг, зээлийн хүү 2,818,033.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,754.33 төгрөг, нийт 12,739,021.61 (арван хоёр сая долоон зуун гучин есөн мянга хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,739,021.61 (арван хоёр сая долоон зуун гучин есөн мянга хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.Н -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,774 (хоёр зуун арван найман мянга долоон зуун далан дөрөв) төгрөгийн тал хувь болох 109,387 (нэг зуун есөн мянга гурван зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,387 (нэг зуун есөн мянга гурван зуун наян долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,387 (нэг зуун есөн мянга гурван зуун наян долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Н -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ