Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/01255

 

 

 

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/01255

Хөвсгөл аймаг

 

Ха

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** байрлах, Т.Б

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** тоотод оршин суух, Ш.Д

Нэхэмжлэлийн шаардлага: 2237056 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 496,000 төгрөг, зээлийн хүү 198,935.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,561.31 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, нийт 717,796.98 (долоон зуун арван долоон мянга долоон зуун ерэн зургаан төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01582/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2237056 тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дээрх гэрээнүүд дуусгавар болсон. 2237056 тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 0.0 төгрөг, хүүд 0.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0.0 төгрөг, нийт 0.0 төгрөг буцаан төлсөн. Цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Хариуцагч Ш.Д нь Б.Н -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024-11-14-ний өдөр 2237056 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2237056 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 496,000.0 төгрөг, үндсэн хүүнд 198,935.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,561.31 төгрөг, шимтгэлд 2,300.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 717,796.98 төгрөгийг хариуцагч Ш.Д гаргуулах гэжээ.

Хариуцагч Б.Н  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Н  миний бие Б.Н -ийн нэхэмжилж буй 717,796.98 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  нь Б.Н д холбогдуулан 2237056 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 496,000 төгрөг, зээлийн хүү 198,935.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,561.31 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, нийт 717,796.98 (долоон зуун арван долоон мянга долоон зуун ерэн зургаан төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 717,796.98 (долоон зуун арван долоон мянга долоон зуун ерэн зургаан төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.Н -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н -ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,777.12 (хорин нэгэн мянга долоон зуун далан долоон төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 10,888.56 (арван мянга найман зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,888.56 (арван мянга найман зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,888.56 (арван мянга найман зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Н -д олгохоор тогтов.

Хариуцагч Б.Н  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н д холбогдох, 2237056 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 496,000 төгрөг, зээлийн хүү 198,935.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,561.31 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, нийт 717,796.98 (долоон зуун арван долоон мянга долоон зуун ерэн зургаан төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 717,796.98 (долоон зуун арван долоон мянга долоон зуун ерэн зургаан төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.Н -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,777.12 (хорин нэгэн мянга долоон зуун далан долоон төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 10,888.56 (арван мянга найман зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,888.56 (арван мянга найман зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,888.56 (арван мянга найман зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Н -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                           С.ОЮУНЖАРГАЛ