Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2025/00562

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг, Х******* сум, Х******* тосгон, Н******* *** дүгээр гудамж, **** дугаар байрны *** тоотод оршин суух, Т******* овогт Э*******гийн Т******* /ИБД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, ***** байр, **** тоотод оршин суух, Булган аймгийн тойргийн н******* Б******* хуул овогт С*******гийн А /ИБД:****/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Хгийн Ут олгосон **** тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н

Хариуцагч С.А

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О,

Гуравдагч этгээд Х.У,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Т******* миний бие нь Булган аймаг, Х******* сум, Х******* тосгоны бүрэн дунд сургуульд нийгмийн ажилтан, эхнэр М.А бага ангийн багшаар ажилладаг бөгөөд Х******* тосгоны Н*******, 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоотод оршин суудаг. Энэ орон сууцыг **** оны *** сарын ***-нд иргэн Ггийн Оаас худалдан авсан. Гэтэл энэ оны 2 дугаар сард Хгийн У гэх хүн манай энэ байранд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэж биднийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан байсан. Бид нэхэмжлэлийг гардан аваад Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Ут орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон бичиг баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргатал Х.У нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар шүүгчийн **** оны **** сарын *-**ны өдрийн **** тоот захирамж гарч хэрэг шийдвэрлэгдсэн. Үүний дараа Х.У нь биеэр ирж багагүй хэмжээний мөнгө шаардах болсон. Бид Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх баримтуудын хуулбарыг авахаар бүртгэлийг хууль бус гэж үзэж өргөдөл гаргасан ба тус хэлтэс нь нотариатаас Хгийн Ут олгосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн гэрчилгээ олгосон, бүртгэл хууль ёсны гэх хариу өгсөн. Нэхэмжлэгч бид оршин сууж байгаа орон байраа алдах асуудалтай тулгарсан тул Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс 2025 оны *** дугаар сарын ***-нд Х.Ут "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгосон н******* С.Агийн ажлын байранд очиж гэрчилгээ олгоход үндэслэл болгосон бичиг баримтуудад үзлэг хийхэд оролцоод бичиг баримтуудтай танилцаад хуульчаас зөвлөгөө авахад Дийн Х нь уг орон сууцны өмчлөгч байсан гэх баримтгүй, Монгол улсад иргэний оршин сууж эзэмшиж байгаа орон сууцыг уг орон сууцанд эзэмшилгүй хүнд хувьчлах, орцоор нь орон сууцыг хувьчлах тийм хууль эрх зүйн акт гарч байгаагүй, одоо ч байхгүй тул нотариатын үйлдэл, Х.Ут олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зөрчсөн байна, шүүхэд хандах нь зүйтэй гэж зөвлөгөө өгсөн. Бидний хүнээс худалдан авч эзэмшиж амьдарч байгаа энэ орон сууц нь Д.Х, Х.У нарын өмч байсан гэх баталгаатай, хүчинтэй баримтыг миний бие олж үзээгүй, дээрх газруудад байгаагүй. Иймд Булган аймгийн тойргийн н******* С.Алтантуягийн 2023 оны 06 сарын 21-нд Хгийн Ут олгосон *** тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн төвийн тойргийн н******* С.А би иргэн Х.Уийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ хүлээн авах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэг. Үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ." гэж заасны дагуу төрсөн охин Х.У нь нас барах хүртэл нь хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч тул түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тодруулбал Д.Х нь төрсөн охин Х.Утэйгээ нас барах хүртэл хамт амьдарч байсан гэдэг нь тухайн багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Х.Уийн төрсний бүртгэлийн лавлагаагаар Д.Хгийн төрсөн охин гэдгийг тогтоосон. Хоёр. Үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийн талаар. Өвлүүлэгч Д.Хгийн дуудлага худалдаагаар *** ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан Булган аймгийн Х*******, *** байр, *** дугаар орц, *** тоот *** өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг төрсөн охин Х.У гаргасан. Гурав. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар авсан арга хэмжээний талаар. Иргэн Д.Х нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Түүний эхнэр Я.Э нь ***оны *** дүгээр сарын***1-ний өдөр нас барсан, 5 хүүхэдтэй. Бусад хүүхдүүд нь хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй. Иймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т: Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гэж, 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж, мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т: Өв нээгдсэн газрын н******* өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно" гэж, 43.2.1-т: "өвлөгч болохыг нотлох баримт бичиг" гэж, 43.2.5-т: өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж тус тус заасны дагуу өвлүүлэгчийн эхнэр Я.Э нь нас барсан тул төрсөн охин Х.Ут өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөгдөх эд хөрөнгийн хувьд: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т: өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг" гэж заасны дагуу

1.О аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй Хялгант хорооноос дуудлагын худалдаанд орсон өвлүүлэгч Д.Хгийн нэр бүхий Х******* хорооны өмч хувьчлалын комиссын байрнуудын судалгаа,

2.1992 оны 12 сарын 27-ны өдрийн Эрдэнэт хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын дарга Т.Г, нарийн бичгийн дарга И.Л нарын гарын үсэгтэй ****тоот эрхийн гэрчилгээ,

3.Хялгант хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо зэрэг баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй тохиолдолд өв хүлээн авсан гэж үзнэ. Мөн хуулинд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлт гаргаагүй тохиолдолд татгалзсанд тооцно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлд өвлүүлэгч нь эхнэр, нөхөр, төрсөн, үрчлүүлсэн, түүнийг нас барсны дараа гарсан хүүхэд 1 дүгээр үеийн өвлөгч байна гэж заасны дагуу төрсөн охин Х.Ут өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Яагаад төрсөн охинд нь гэрчилгээ олгосон гэхээр Д овогтой Хгийн эхнэр Я.Э нь 2014 онд нас барсан байсан. Үүн дээр нас барсны лавлагаа, Я.Э Д.Х хоёрын эхнэр нөхөр гэх гэрлэлтийн гэрчилгээг мөн үндэслэсэн. Энэ хоёрын төрсөн хүүхэд гэдэг дээр Х.Уийн өөрийнх нь төрсний лавлагаа, хамт амьдарч байсан гэдэг нь багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэсэн. Мөн Монголын нотариатын танхимын өвийн бүртгэлийн нэгдсэн сангаас өвлүүлэгчийн регистрийн дугаар, өвлөгдөх эд хөрөнгийнх нь мэдээллийг үндэслээд лавлагаа авсан. Ингэхэд ямар нэгэн илэрц гараагүй. Өвлөгдөх эд хөрөнгийн хувьд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримтыг баримтална гэж заасны дагуу би **** оны ***** дугаар сарын *-***ны өдрийн Өмч хувьчлалын комиссоос олгосон **** тоот эрхийн гэрчилгээг үндэслэсэн. Иргэн хүн өмчлөх, өвлөх эрхтэй. Энэ эрхий******* дагуу тойргийн н******* надад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж дээрх бичиг баримтуудыг шаардлага ханган авч ирсэн тул үндэслэлгүйгээр татгалзах эрх надад байхгүй. 1994 оноос 2019 он хүртэл хэн хэнтэйгээ тэр байранд амьдарч байсныг би мэдэхгүй. Багийн Засаг дарга буюу захирагч н.С гэсэн төрийн албан хаагч тодорхойлолт хийгээд ирүүлсэн. Энэ тодорхойлолтыг би үндэслэсэн. Түүнээс тэр байранд хэдэн хүн, хэзээ яаж, амьдраад цааш нь борлуулаад явсныг би мэдэхгүй. Тэрийг мэдэх боломжгүй. Би шалгадаг хүн нь ч биш. Иймээс би өөрийн эрх үүргий******* хүрээнд хуулийн дагуу энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т*******ын нэхэмжлэлтэй Булган аймгийн тойргийн н******* С.Агийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Х.У надад олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хэрэгт намайг гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа. Миний аав Д.Х Х******* хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд ажиллаж байхдаа Х******* Ой модны үйлдвэрийн харъяа орон сууцыг хувьчлахаар болж дуудлага худалдаагаар оролцон тухайн үеийн 23 дугаар байрны 5 тоот байр (одоогийн хаягаар Н******* 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоот)-ыг ягаан тасалбараар худалдаж авсан нь хэрэгт авагдсан дуудлага худалдаатай холбоотой архивын баримт болох дуудлага худалдаанд оролцсон байрнуудын судалгаа 23 тоот Д.Х, 49 дугаарт Д.Х, ягаан тасалбар хүлээн авсан актын жагсаалтын 51-т 20 ширхэг яагаан тасалбар Д.Х, эрхийн гэрчилгээ 25 зэрэг баримтуудаар миний аав Д.Х уг байрыг худалдаж авч өмчлөгч болсон байдаг. Байраа өөрийн шууд бус эзэмшилд байлгаж худ Цэрэндийн гэр бүлийг байлгаж байсан. Цэрэнд гэдэг нь миний төрсөн ахын хадам аав. Улаанбаатар хотод амьдарч байгаад Х*******ад нүүж очсон байсан. Тэр байрыг манай аав дуудлага худалдаанаас авахын өмнө н.П гуай амьдарч байсан. П гуай байрыг чөлөөлж гарах хүртэл нь Цэрэнд гуай манай ахынхтай дээд талын 8 тоотод хамт амьдарч байсан. Энэ байрыг Цэрэнд гуай худалдаагүй. Учир нь 2001 онд нас барчихсан. Цэрэнд гуайн охин С худалдсан боловч энэ талаар бид нарт хэлээгүй. С мөнгөний хэрэг болоод хүнд хөлслүүлсэн гэж бид нарт хэлсэн. Тэднийх тухайн үед н.От харж хандаж байгаарай гээд үлдээсэн . Урт хугацааны эмчилгээ хийлгэх хэрэгцээ шаардлага гараад хот явсан. Бид н.Отай холбоотой байсан боловч тус байрыг Э.Т*******д зарсан тухай бидэнд хэлээгүй бөгөөд аав маань нас барж хуулийн дагуу аавын өмчлөх эрхтэй өмч хөрөнгийг би өвлөж авсан. Ингэж өвлөж авахдаа Булган аймгийн тойргийн н*******ид хандахад холбогдох бичиг баримтуудыг надаас шаардан авч, уг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг надад олгон уг гэрчилгээг үндэслэн би Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээг авсан. Энэ талаар Э.Т*******д хандахад хүлээж аваагүй. Н******* С.Агийн надад олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хуулинд заасан нотлох баримтуудыг үндэслэж олгосон гэж үзэж байгаа. Т******* 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч өмчлөх эрхгүйгээр уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд өмчлөх эрхтэй болохоо шаардах эрхээ хэрэгжүүлэх хуулийн ямар ч хамгаалалт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яагаад гэхээр энэ хүн миний өвлөх эрх, өмчлөх эрхэд шууд халдаж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс:

-Э******* овогтой Т*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 4-р ху/,

-М овогтой Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 5-р ху/,

-Э******* овогтой Т*******, М овогтой А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 6-7-р ху/,

-Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-н 8-9-р ху/,

-1992 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Д.Хгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-н 10-р ху/,

-Булган аймгийн тойргийн н******* С.Агийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0052 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ /хх-н 11-р ху/,

-Х******* хорооны өмч хувьчлалын комиссын Х******* хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа /хх-н 12-13-р ху/,

-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 304/ШШ2025/00119 дугаар захирамж /хх-н 107-р ху/,

-Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай158/ШЗ2025/0126 дугаар захирамж /хх-н 108-109-р ху/,

-Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар /хх-н 110-р ху/,

-М.Агаас Г.От **** төгрөг шилжүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт /хх-н 111-р ху/,

-М.Агаас Г.От **** төгрөг шилжүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт /хх-н 112-р ху/,

-Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/15 дугаар тодорхойлолт /хх-н 69-р ху/,

-Х******* хорооны ***оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол /хх-н 70-р ху/,

-Х******* хорооны худалдагдсан байрнуудын нэгдсэн товъёог /хх-н 71-р ху/,

-Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо /хх-н 72-74-р ху/,

-Х******* хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа /хх-н 75-79-р ху/,

-Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай х/639 дугаартай албан бичиг /хх-н 80-р ху/,

-Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын **** оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай **** дүгээр тогтоол /хх-н 81-р ху/,

-Аймаг, хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын дүрэм /хх-н 82-87-р ху/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчаас:

-Булган аймгийн тойргийн н******* С.Агийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0052 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, түүнд хавсаргасан материалууд /хх-н 30-31-р ху/,

-Х******* хорооны өмч хувьчлалын комиссын Х******* хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа /хх-н 32-34-р ху/,

-Ядамсүрэн овогтой Эийн Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-н 35-р ху/,

-Дийн Х, Ядамсүрэнгийн Э нарын 1967 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-н 36-р ху/,

-Булган аймаг, Х******* сумын Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Тодорхойлолт /хх-н 37-р ху/,

-Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо /хх-н 38-39-р ху/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6.Нэхэмжлэгч талын хүсэлтээр:

-Булган аймгийн тойргийн н******* С.Агийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0052 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ /хх-н 50-р ху/,

-Х.Уийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Өв хүлээн авах хүсэлт /хх-н 51-р ху/,

-Булган аймаг, Х******* сумын Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Тодорхойлолт /хх-н 52-р ху/,

-Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо /хх-н 53-54-р ху/,

-Монголын Н*******дын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаа /хх-н 55-р ху/,

-2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан Дийн Х, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан Ядамсүрэнгийн Э нарын Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-н 56-р ху/,

-Д овогт Хгийн Уийн Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 57-р ху/,

-Дийн Хд 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон Эрхийн гэрчилгээ №25 /хх-н 58-р ху/,

-Эрдэнэт хотын болон Х******* хорооны өмч хувьчлалын хамтарсан хурлын протокол /хх-н 59-62-р ху/,

-Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн:

-Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол /хх-н 134-р ху/,

-Х******* хорооны худалдагдсан байрнуудын нэгдсэн товъёог /хх-н 135-р ху/,

-Х******* хорооноос худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо /хх-н 136-138-р ху/,

-Х******* хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа /хх-н 139-143-р ху/ зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

7.Хариуцагч талын хүсэлтээр:

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-н 127-р ху/,

-2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х.Ут олгосон **** дугаартаы Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 128-р ху/-ыг шүүх бүрдүүлсэн.

 

8.Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр:

-Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Г.Оаас гэрчийн мэдүүлэг шүүх авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Т*******ын хариуцагч С.Ад холбогдуулан гаргасан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хгийн Ут олгосон 0052 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Иргэн Э.Т******* миний бие Х******* тосгоны Н*******, 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоотод оршин суудаг. Энэ орон сууцыг 2015 оны 06 сарын 19-нд иргэн Ггийн Оаас худалдан авсан. ... Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох баримтуудын хуулбарыг авахаар бүртгэлийг хууль бус гэж үзэж өргөдөл гаргасан ба тус хэлтэс нь нотариатаас Хгийн Ут олгосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн гэрчилгээ олгосон, бүртгэл хууль ёсны гэх хариу өгсөн. ... Бидний хүнээс худалдан авч эзэмшиж амьдарч байгаа энэ орон сууц нь Д.Х, Х.У нарын өмч байсан гэх баталгаатай, хүчинтэй баримтыг миний бие олж үзээгүй. Иймд Булган аймгийн тойргийн н******* С.Алтантуягийн 2023 оны 06 сарын 21-ний өдөр Хгийн Ут олгосон 0052 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

- ... Д.Х нь төрсөн охин Х.Утэйгээ нас барах хүртэл хамт амьдарч байсан гэдэг нь тухайн багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Х.Уийн төрсний бүртгэлийн лавлагаагаар Д.Хгийн төрсөн охин гэдгийг тогтоосон. Өвлүүлэгч Д.Хгийн дуудлага худалдаагаар 7 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан Булган аймгийн Х*******, 23 байр, 2 дугаар орц, 5 тоот 2 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг төрсөн охин Х.У гаргасан. Иргэн Д.Х нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Түүний эхнэр Я.Э нь 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан, 5 хүүхэдтэй. Бусад хүүхдүүд нь хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй. ... Өвлөгдөх эд хөрөнгийн хувьд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримтыг баримтална гэж заасны дагуу би 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Өмч хувьчлалын комиссоос олгосон 25 тоот эрхийн гэрчилгээг үндэслэсэн. ... Иргэн хүн өмчлөх, өвлөх эрхтэй. Энэ эрхий******* дагуу тойргийн н******* надад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж дээрх бичиг баримтуудыг шаардлага ханган авч ирсэн тул үндэслэлгүйгээр татгалзах эрх надад байхгүй. *** оноос 2019 он хүртэл хэн хэнтэйгээ тэр байранд амьдарч байсныг би мэдэхгүй. Тэрийг мэдэх боломжгүй. Би шалгадаг хүн нь ч биш. Багийн Засаг дарга буюу захирагч н.С гэсэн төрийн албан хаагч тодорхойлолт хийгээд ирүүлсэн. Энэ тодорхойлолтыг би үндэслэсэн. Иймээс би өөрийн эрх үүргий******* хүрээнд хуулийн дагуу энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:

-... Миний аав Д.Х Х******* хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд ажиллаж байхдаа Х******* Ой модны үйлдвэрийн харъяа орон сууцыг хувьчлахаар болж дуудлага худалдаагаар оролцон тухайн үеийн 23 дугаар байрны 5 тоот байр (одоогийн хаягаар Н******* 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоот)-ыг ягаан тасалбараар худалдаж авсан ба холбогдох баримтуудаар миний аав Д.Х уг байрыг худалдаж авч өмчлөгч болсон байдаг. Байраа худ Цэрэндийн гэр бүлийг байлгаж байсан. Цэрэнд гэдэг нь миний төрсөн ахын хадам аав. Улаанбаатар амьдарч байгаад Х*******ад шилжиж ирсэн байсан. ... Энэ байрыг Цэрэнд гуай худалдаагүй. Учир нь 2001 онд нас барчихсан. Цэрэнд гуайн охин С худалдсан боловч энэ талаар бид нарт хэлээгүй. С мөнгөний хэрэг болоод хүнд хөлслүүлсэн гэж бид нарт хэлсэн. ... Бид н.Отай холбоотой байсан боловч тус байрыг Э.Т*******д зарсан тухай бидэнд хэлээгүй бөгөөд аав маань нас барж хуулийн дагуу аавын өмчлөх эрхтэй өмч хөрөнгийг би өвлөж авсан. Ингэж өвлөж авахдаа Булган аймгийн тойргийн н*******ид хандахад холбогдох бичиг баримтуудыг надаас шаардан авч, уг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг надад олгон уг гэрчилгээг үндэслэн би Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээг авсан. Энэ талаар Э.Т*******д хандахад хүлээж аваагүй. Н******* С.Агийн надад олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хуулинд заасан нотлох баримтуудыг үндэслэж олгосон гэж үзэж байгаа. Т******* 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч өмчлөх эрхгүйгээр уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд өмчлөх эрхтэй болохоо шаардах эрхээ хэрэгжүүлэх хуулийн ямар ч хамгаалалт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э*******гийн Т*******, Мын А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 304/ШШ2025/00119 дугаар захирамж, Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, М.Агаас Г.От 4,500,000 төгрөг шилжүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, М.Агаас Г.От 3,500,000 төгрөг шилжүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/15 дугаар тодорхойлолт, Х******* хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Х******* хорооны худалдагдсан байрнуудын нэгдсэн товъёог, Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо, Х******* хорооноос дуудлага худалдаанд орсон байруудын судалгаа, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай х/639 дугаартай албан бичиг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 169 дүгээр тогтоол, Аймаг, хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын дүрэм, Булган аймгийн тойргийн н******* С.Агийн Х.Ут олгосон 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0052 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Ядамсүрэнгийн Эийн Нас барсны бүртгэлийн лавлагаа, Дийн Х, Ядамсүрэнгийн Э нарын 1967 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Булган аймаг, Х******* сумын Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Тодорхойлолт, Х.Уийн **** оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Өв хүлээн авах хүсэлт, Монголын Н*******дын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан Дийн Х, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан Ядамсүрэнгийн Э нарын Нас барсны бүртгэлийн лавлагаа, Д овогт Хгийн Уийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Дийн Хд 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон №25 дугаартай Эрхийн гэрчилгээ, Эрдэнэт хотын болон Х******* хорооны өмч хувьчлалын хамтарсан хурлын протокол, Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х.Ут олгосон Ү-04111000721 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд болон гэрч Г.Оаас шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.Булган аймгийн тойргийн н******* С.А нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өөр хуучнаар Эрдэнэт хотын Х******* тосгоны 23 дугаар байрны 05 тоот хаягт байрлалтай 41 м2 2 өрөө орон сууц /одоогийн хаяг: Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны Н******* 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоот/ болох үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг Х.Ут олгож 0052 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-н 30-р ху/

 

6.1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн н******* болон сонирхогч этгээдэд олгосон. Дээрх хуулинд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгох бөгөөд н******* С.Агийн Х.Ут өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хөндөж байна гэж үзэж нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгч Э.Т*******ыг сонирхогч этгээд гэж үзнэ.  

       

6.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ... Иргэн Дийн Х нь уг орон сууцны өмчлөгч байсан гэх баримтгүй, Монгол улсад иргэний оршин сууж эзэмшиж байгаа орон сууцыг уг орон сууцанд эзэмшилгүй хүнд хувьчлах, орцоор нь орон сууцыг хувьчлах тийм хууль эрх зүйн акт гарч байгаагүй, одоо ч байхгүй тул н******* С.Агийн нотариатын үйлдэл, Х.Ут олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зөрчсөн ... гэх, хариуцагч тал ...Өөрийн эрх үүргий******* хүрээнд холбогдох нотлох баримтын дагуу, хуулийг баримтлан энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэх, гуравдагч этгээд ...Н******* С.Агийн надад олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хуулинд заасан нотлох баримтуудыг үндэслэж олгосон гэж үзэж байгаа. Иймд тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх агуулгаар мэтгэлцэж байна.

 

6.3.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т: өвлөгч болохыг нотлох баримт бичиг, 43.2.2-т :өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр,

43.2.3-т: өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 43.2.4-т: өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, 43.2.5-т: өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.2.9-д: өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 8.2.13-т өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Н*******дын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг үндэслэж өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор тус тус зохицуулсан.

 

6.4.Хариуцагч /н*******/ С.Алтануяа нь гуравдагч этгээд Х.Ут 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0052 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өв хүлээн авах тухай Х.Уийн хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Уийн төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Х, Я.Э нарын Нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Х, Я.Э нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Монголын Н*******дын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа, Х******* хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа, Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо, Эрдэнэт хотын болон Х******* хорооны өмч хувьчлалын хамтарсан хурлын протокол, Дийн Хд **** оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон ***дугаартай Эрхийн гэрчилгээ /хх-н 30-39, 50-62-р ху/ зэргийг үндэслэн олгосон ба энэ нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

7.Иргэний хуулийн 518 дугаар зүйлд өв нээгдэх хугацаа, 528 дугаар зүйлд өв хүлээн авах хүлээн авахаас татгалзах журмыг хуульчилсан байна.

 

7.1.Дийн Х нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан ба энэ өдрөөс өв нээгдсэн. Гуравдагч этгээд Х.У нь өвлүүлэгч болох аав Д.Хтэй түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байснаа нотолж Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтыг н*******ид ирүүлсэн ба түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

 

8.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсөний дараа олгохоор хуульчилсан нь нэгэнт өвийг хуульд зааснаар хүлээн авсан этгээд өвлөх эрхтэйгээ нотлох гэрчилгээг олгоход шаардлагатай хугацааг заасан бөгөөд уг хугацаа өнгөрснөөс хойш зохих журмын дагуу хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд гуравдагч этгээд Х.Уийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор н*******ид гаргасан хүсэлт нь хууль зөрчөөгүй болно.

 

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...1991 оны Өмч хувьчлах тухай хуульд болон Орон сууц өмчлөх тухай хуульд өөр хүний оршин сууж байгаа орон сууцыг тэр орон сууцад хамааралгүй хүнд хувьчлах, эсвэл орон сууцыг бөөнөөр нь орцоор нь нэг хүнд хувьчлах заалт байхгүй. Өмч хувьчлалыг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, ямар ч гэрчилгээгүй хүмүүс хоорондоо шилжүүлж байна. Мөн орон сууцыг бага хувьчлалд хамаарна гэж заагаагүй. Орон сууц өмчлөх асуудал нь 1996 оны хуулиар зохицуулагдаж хувьчлагдана. Үүнийг нотариат нягталж шалгах үүрэгтэй. ... гэх агуулгаар тайлбарлаж, үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай х/639 дугаартай албан бичиг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 169 дүгээр тогтоол, Аймаг, хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын дүрэм /хх-н 80-87-р ху/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

******

 

******

9.3.Дээрхээс дүгнэхэд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Иргэний хуульд улсын бүх байгууллагын эд хөрөнгө улсын өмч байхаар заасан бөгөөд иргэд хувьчилж авсан амины буюу хувийн өмчийг өмчлөх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгайлсан зохицуулалт байгаагүй, мөн 1991 онд явагдсан дуудлага худалдаагаар хувьчилсан үйл ажиллагаатай холбогдуулан маргаан үүсээгүй, 1991 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Д.Хд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцэж байгаа зүйл үндэслэлгүй, мөн 1991 онд дуудлага худалдаагаар хувьчлах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг н******* нягтлах үүрэг хүлээхгүй юм.

 

10.Нэхэмжлэгч Э.Т*******: ...Э.Т******* миний бие нь Булган аймаг, Х******* сум, Х******* тосгоны Н*******, 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоот орон сууцыг 2015 оны 06 сарын 19-нд иргэн Ггийн Оаас 5,500,000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэгч бид оршин сууж байгаа орон байраа алдах асуудалтай тулгарч, эрх зөрчигдсөн тул шүүхэд хандаж н******* С.Ад холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Х.Ут олгосон "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. ... гэж, гэрчээр шүүх хуралдаанд оролцсон Г.О: ...Тухайн байрыг *** онд аав Г, ээж Ж нар Цэрэнд гэдэг хүнтэй ярилцаж байгаад 2,500,00 төгрөгөөр худалдаж авсан. Цэрэнд гэдэг хүнээс өмнө ямар хүн амьдарч байсан талаар мэдэхгүй. Д.Хгийн байр гэдгийг сүүлд маргаан болсон үед мэдсэн. Цэрэнд гуайн байр гэсэн ойлголттой явсан. Би тухайн байрыг 2015 онд 5,500,000 төгрөгөөр Э.Т*******д худалдсан. Э.Т*******ын эхнэр н.А миний дансанд ***** төгрөг шилжүүлээд 2,500,000 төгрөгийг буцааж авсан. ... гэж, гуравдагч этгээд Х.У ...Аав Д.Х нь тухайн байранд худ Цэрэндийн гэр бүлийг байлгаж байсан. Цэрэнд гэдэг нь миний төрсөн ахын хадам аав. ... Энэ байрыг Цэрэнд гуай худалдаагүй. Учир нь 2001 онд нас барчихсан. Цэрэнд гуайн охин С худалдсан боловч энэ талаар бид нарт хэлээгүй. С мөнгөний хэрэг болоод хүнд хөлслүүлсэн гэж бид нарт хэлсэн. ... гэж тус тус тайлбарлан, мэтгэлцэж, нэхэмжлэгч өөрийн мэтгэлцээний байр суурьтай холбогдуулан Э*******гийн Т*******, Мын А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, уг байрыг худалдаж авсныг гэрчлэх бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, М.Агаас Г.От 4,500,000 төгрөг шилжүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн, М.Агаас Г.От 3,500,000 төгрөг шилжүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримтууд, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/15 дугаар тодорхойлолт /хх-н 5-7, 110-112, 133-р ху/ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

10.1.Нэхэмжлэгч өөрийн худалдан авсан орон сууцыг эзэмших, ашиглах, хадгалан хамгаалах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

10.2.Гэвч Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны Н******* 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоот орон сууц /одоогийн хаяг/-ыг өмчлөх эрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчид үүсээгүй, мөн тойргийн н******* С.Агийн Х.Ут 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 0052 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл биш гэж үзнэ. Тодруулбал нэхэмжлэгч Э.Т*******ын эрх зөрчигдсөн асуудал нь нотариатын үйлдэлтэй хамааралгүй байна.

 

11.Хариуцагчийн өмгөөлөгч ...Нэхэмжлэгч Э.Т******* тойргийн н******* С.А өөрийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байгаа нөхцөлд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусгай журам үйлчилнэ. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т үйлчлүүлэгчийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд н*******ийн хууль бус үйлдлийн талаар Н*******дын танхимд гомдол гаргана заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Н*******дын танхимд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйгээс гадна гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа учраас тухайн хэрэг маргааныг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүссэнээс хойш мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдсон тохиолдолд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа... гэх агуулгаар урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж маргаж хэдий ч Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалт нь н*******аар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон ба нэхэмжлэгч Э.Т*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

12.Иймд Булган тойргийн н******* С.Агийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хгийн Ут олгосон 0052 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Э.Т*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан Булган аймгийн тойргийн н******* С.Ад холбогдох 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хгийн Ут олгосон 0052 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Т*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА