| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01540/И |
| Дугаар | 320/ШШ2025/01260 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2025/01260
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 320/ШШ2025/01260 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** тоотод оршин суух, Т.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** тоотод оршин суух, А.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаар гэрчилгээтэй ** нэгж талбарын дугаартай 635.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах ** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Г ын эзэмшлээс албадан чөлөөлүүлж, алданги 11,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01540/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.А нь өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод байрлах, 635,2 м.кв газар болон хувийн сууцыг **** төгрөгөөр зээлээр худалдахаар харилцан тохиролцож, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн *** дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.
Уг гэрээгээр миний бие үл хөдлөх эд хөрөнгийг А.Г ын эзэмшилд шилжүүлэх, банкнаас зээл олгох зөвшөөрөл олгосон тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хүлээсэн. Харин А.Г нь 44,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөх, үлдэх төлбөрөөс 2,000,000 төгрөгийг 2025.04.05-ны өдөр, 2,000,000 төгрөгийг 2025.05.05-ны өдөр, 2,000,000 төгрөгийг 2025.06.05-ны өдөр, 2,000,000 төгрөгийг 2025.07.05-ны өдөр, үлдэх 32,000,000 төгрөгийг 2025.7.20- ны өдөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн.
А.Г нь урьдчилгаа 4,000,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа, гэрээ байгуулснаас хойш 4,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг өгсөн ба бидний гэрээгээр харилцан тохиролцсон төлбөр төлөх хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, төлөхгүй байна.
Би А.Г аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад манайх 8 сард шилжих болсон тул танай байшинг зараад үлдэгдэл мөнгийг чинь өгнө, түүнээс гадна урьдчилгаанд өгсөн мөнгөө авна гэх зүйл ярьсан. Би түүнд чамд хашаа байшин зарах эрх байхгүй. Авч чадахгүй бол хашаа байшинг маань суллаж өг гэх шаардлагыг тавьсан боловч А.Г нь хашаа байшинг маань суллаж өгөхгүй өдийгхүртэл угхашаанд маань амьдарч байна. Эсвэл үнэхээр амьдрах гээд байгаа бол үлдэгдэл мөнгөө өг гэхээр болсон болоогүй, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс ярьсаар байгаад одоо утас нь ч холбогдохоо больсон тул шүүхийн байгууллагад хандаж байна.
Хариуцагч А.Г нь нэгэнт үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа тул Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, хашаа байшингаа чөлөөлүүлж авмаар байна.
Мөн гэрээний 3 дугаар зүйлийн З.б-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу А.Г аас 2025.07.21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 67 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 35,500,000 төгрөгийн 0,5 хувь болох 177,500 төгрөгөөр тооцоход 11,892,500 төгрөгийн алдангийг гаргуулж авах хүсэлттэй байна.
Иймд Т.А миний өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод байрлалтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****** нэгж талбарын дугаартай, 635.2 м.кв тайлбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах ** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийгхариуцагч А.Г ын эзэмшлээс албадан чөлөөлж, алданги 11,892,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Т.А миний бие тус шүүхэд А.Г т холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** нэгж талбарын дугаартай 635.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах **** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Г ын эзэмшлээс албадан чөлөөлүүлж, алданги 11,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Г нь миний нэхэмжилсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** нэгж талбарын дугаартай 635.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000823431 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураараа чөлөөлж, түлхүүрийг надад шилжүүлэн бид алданги дээрээ эвлэрсэн бөгөөд одоо ямар нэг маргаан байхгүй, бид хоорондоо ярилцаж тохиролцоод зохицсон тул миний бие Т.А нь тус шүүхэд гаргасан нэхэмжпэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь А.Г т холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** нэгж талбарын дугаартай 635.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 0**дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Г ын эзэмшлээс албадан чөлөөлүүлж, алданги 11,892,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Г тай тохиролцсон, хашаа байшин чөлөөлж өгсөн, алданги гаргуулах шаардлагад эвлэрсэн, одоо ямар нэг маргаан байхгүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,913 (гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун арван гурав) төгрөгийн тал хувь болох 197,456.50 (нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 197,456.50 (нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г т холбогдох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** нэгж талбарын дугаартай 635.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах *** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Г ын эзэмшлээс албадан чөлөөлүүлж, алданги 11,892,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Г тай тохиролцсон, хашаа байшин чөлөөлж өгсөн, алданги гаргуулах шаардлагад эвлэрсэн, одоо ямар нэг маргаан байхгүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,913 (гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун арван гурав) төгрөгийн тал хувь болох 197,456.50 (нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 197,456.50 (нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.А (**)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ