Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 319/ШШ2025/00834

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* 7 дугаар давхрын ******* тоотод байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, овогт ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 270,000 төгрөг, хүү 86,130 төгрөг, нийт 356,130 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь овогтой той 2024.12.31-ны өдөр 92773 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 3 сарын 18-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот хээлийг Төрийн банк дахь тоот дансанд зээлдэгч Ч. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ч. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.10.15-ны өдрийн байдлаар1 тоот зээл 2025 оны 05 сарын 17-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 30,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 270,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 211 хоног /зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 151+1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 106,480 төгрөг, тэрнээс хүүд төлсөн 20,350 төгрөгийг хасаж нийт хүү 86,130, нийт дүн 356,130 төгрөг болсон тул үндсэн зээл 270,000 төгрөг, нийт хүү 86,130 төгрөг, нийт 356,130 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ч. нь ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 356,130 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулан “Үндсэн зээл 270,000 төгрөг, хүү 86,130 төгрөг, нийт 356,130 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 270,000 төгрөг, хүү 86,130 төгрөг, нийт 356,130 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,333.90 төгрөгийн тал нь болох 5,666.95 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.гоос 5,666.95 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

7. Хариуцагч Ч. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 270,000 төгрөг, хүү 86,130 төгрөг, нийт 356,130 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,333.90 төгрөгийн тал нь болох 5,666.95 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.гоос 5,666.95 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д  олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК