Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00839

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 227,961.97 төгрөг, хүү 200,118.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,678.42 төгрөг, нийт 465,758.91 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б. нь 2023 оны 01-р сарын 19-ний өдөр тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 686,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98% хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б. нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 858 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар мэдэгдэж байсан боловч 2025 оны 10-р сарын 08-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.өөс байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 465,758.91 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б. нь ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 465,758.91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан “Үндсэн зээл 227,961.97 төгрөг, хүү 200,118.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,678.42 төгрөг, нийт 465,758.91 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 227,961.97 төгрөг, хүү 200,118.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,678.42 төгрөг, нийт 465,758.91 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,623 төгрөгийн тал нь болох 7,311.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.өөс 7,311.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

7. Хариуцагч Б. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 227,961.97 төгрөг, хүү 200,118.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,678.42 төгрөг, нийт 465,758.91 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,623 төгрөгийн тал нь болох 7,311.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.өөс 7,311.5 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д  олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК