| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00672/И |
| Дугаар | 304/ШШ2025/00593 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00593
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, Е******* с******* А*******ын гудамж, Х******* б*******ны төв байранд байрлах Х******* б******* ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****-/ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, *** дүгээр баг, **** дугаар хороо, **** гудамж, *** тоотод оршин суух Ж******* овогт Оын Н /ИБД:*****/-д холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, нийт **** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч О.Н шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч О.Нт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, нийт 18,232,650.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Н нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад зээлийн гэрээг цуцалж, нийт 18,232,650.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч О.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нээс 124,557 төгрөгийг, улсын орлогоос 124,557 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, нийт 18,232,650.61 /арван найман сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,113 төгрөгөөс 124,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нээс 124,557 төгрөгийг, улсын орлогоос 124,557 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******ныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.Н сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА