| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00446/И |
| Дугаар | 157/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2025/00406
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Б******* би “*******" ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Н*******д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 10,652,895.47 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б******* овогтой Н******* нь *******ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 04 сарын 11-ний өдөр 1430084429 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 14,300,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 04 сарын 11-ний өдөр зээлдэгч Б.Н*******гийн ******* дахь ******* тоот дансанд 14,300,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430084429 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй 431 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлийн гэрээний хугацаа дууссан тул, Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 10,652,895.47 (арван сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун ерэн таван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Н*******гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б******* овогт Б*******ын Н******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “10,652,895.47 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн бүх төлөлтөө 2025 оны 11 дүгээр сарын 15-аас 2026 оны 05 сарын 15-ны хооронд төлж дуусгана. Сар болгон 1,600,000-2,000,000 хооронд хийж явах болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХК нь Б.Н*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,652,895.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Н******* нь 10,652,895.47 төгрөгийг “*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1430084429 дугаартай барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,652,895.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,652,895.47 (арван сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун ерэн таван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,396 төгрөгийн тавин хувь 92,698 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,698 төгрөгийг, хариуцагч Б.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамж 92,698 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 10,652,895.47 (арван сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун ерэн таван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Н******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,396 төгрөгийн тавин хувь 92,698 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,698 төгрөгийг, хариуцагч Б.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамж 92,968 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Н******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР