Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г., шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан  тус шүүхийн  хуралдааны танхимд  хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн *******, өсвөр насны шүүгдэгч овогт ын нарт холбогдох, эрүүгийн 1836000000093 дугаартай 178/2018/0096/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Улсын иргэн, 98 оны 11 сарын 03-ны өдөр Ховд аймгийн  Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* *******  овогт *******ийн *******.

 Шүүгдэгч: Улсын иргэн, 98 оны сарын 25-ны өдөр Ховд аймгийн  суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжил малчин, ам бүл-5, эцэг, эх, эгч дүүгийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч: Улсын иргэн, 2001 оны 05 сарын 15-ны өдөр Ховд аймгийн  Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, овогт ын .

Холбогдсон хэргийн талаар  / Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Бичигт багийн нутаг дэвсгэрт Б.Ганзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч  Г. нар нь  үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 49-51 дүгээр хуудас дахь “ Б.Ганзоригийг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан. Б.Ганзоригт учирсан хохирлыг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв

Нэг: Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Бичигт багийн нутаг дэвсгэрт Б.Ганзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож  байна.

Хохирогч Ховд аймгийн Үенч сумын - багт оршин суух, 81 оны сарын 20-ны өдөр төрсөн, овогт гийн Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 06 сарын -ны 23 цагийн үед Бичигт багийн нутаг дэвсгэрт айлд орхисон куртикээ авахаар айлуудын хашаа дагаад гудамжаар явж байтал Шинэ дулааны доод талд үл таних согтуу 20-22 орчим насны бололтой 3 залуу тааралдаад сүүлд нэг нь ирсэн. Тэгээд ийшээ орох гэж байгаа юм уу гэхээр нь тийм гэхэд дахиад ирж байгаа юм уу? хүн байхгүй, ямар овоо новш вэ? гэж хэлээд өндөр нуруутай залуу нь түрүүлээд нүдрүү цохьсон. Б.******* та манай найзынд ирж хоноо биздээ гэхээр нь тийм ээ би ээжийнх нь найз байгаа юм аа гэж хэлсэн. Миний бие зүгээр болоод, эмчилгээний зардал төлөөд өгчихвөл ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 18- дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын - ны өдрийн 325 дугаартай... Б.Ганзоригийн биед гэмтэл учирсан байна. Б.Ганзоригийн биед тархи доргилт, 2 нүдний алиманд цус хуралт,  2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд 4х0.2 см шарх, нүүрний хэсэг болон 2 гарын тохой сарвууны ар хэсэгт ололн тооны жижиг зулгаралтууд, хоолой хэсэгт х9 см, баруун мөрний урд хэсэгт 13х11 см, цээжний зүүн дээд хэсэгт 7х5 см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 4х3 см цус хуралтууд, зүүн гарны бугалганы гадна дээд хэсэгт 6х5 см, цээжний зүүн дээд хэсэгт 4х3 см, зүүн мөрний хэсэгт 5х4 см, баруун мөр хэсэгт 3х2 см, нурууны баруун доод хэсэгт 3х2.5 см цус хуралт, хүзүүний хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, хэвлийн урд дунд хэсэгт 4х3 см цус хуралт, баруун хөлний шилбэний урд дунд хэсэгт 6х4 см хүрэн өнгийн зудгаралт, баруун гуяны хойд гадна хэсэгт 5х4 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.Ганзоригийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Б.Ганзоригийн биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн  сайдын хамтарсан тушаалаар баталсан  20 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.1-д  гэмтэл , түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Б.Ганзоригийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт/ хэргийн 33 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.гийн гэрчээр өгсөн...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Ганзориг надруу утсаар яриад хүнд зодуулаад гэмтэл авчихлаа та хүрээд ирээч гэхээр Үенч сумаас ирээд уулзахад дээд уруул нь урагдаж, нүүр нь битүү хавдартай, цээж, ууц нуруу гар, хөлөнд нь хөхрөлтүүд үүссэн байхаар нь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн эмч нарт үзүүлээд төрсөн хүү Б.Ганзоригийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтүүлээд эмчлүүлж байгаа ба урууланд нь оёдол тавьж, үрэвслийн болон шинж тэмдгүүдийн эмчилгээ хийгдэж байна. Биеийн ерөнхий байдал нь дунд зэрэг байна. Надад хэнд зрдуулсан талаар хэлээгүй. Танихгүй 4 залуу гэж хэлсэн. Юунаас болж зодуулах болсон, тухайн үед юу болсон талаар надад хэлээгүй. Би асуугаагүй.  ...гэх мэдүүлэг \20-21 хуудас \

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ганзоригийн гэрчээр өгсөн...Би 2018 оны 06 дугаар сарын -ны 23 цагийн үед Бичигт багийн нутаг дэвсгэрт айлд орхисон байсан куртикээ авахаар явж байтал Шинэ дулааны доод талд үл таних согтуу 20-22 насны орчим 4 залуу тааралдаад, “ямар овоо новш вэ” гэж хэлээд өндөр нуруутай залуу түрүүлээд нүдрүү цохисон, нүд бүрэлзээд шөнө байсан болохоор нарийн сайн ажиглаж харж чадаагүй 3 залуу нь ээлжлээд толгой, нүүр, цээжрүү  цохиод би унаж босоод эсэргүүцэл үзүүлж чадаагүй, ухаан балартаад байсан. Би яг хэдэн удаа хэн хэн юугаар цохиж байгаа талаар тоолоогүй ба цагаар тооцоход 40 минутаас 1  цагийн гаруй хугацаа өнгөрсөн. Тэгээд би зодуулж байхдаа та нар одоо болно ингэж зодоод байвал ах нь үхэж та нар шоронд орно одоо больчих гэж хэлээд байсан боловч тэд нар үг сонсохгүй зодоод байсан. Би архи хэрэглэсэн байсан боловч согтоогүй байсан ба намайг зодсон тэр 3 залуу согтуу байсан. Тэр 3 залуу намайг зодож байхад нэг нь та манайд ирж хоноо биз дээ гэхээр нь тиймээ би ээжийн чинь найз байгаа юм аа гэж хэлсэн.  ... гэх мэдүүлэг \ хавтас хэргийн 22 дугаар хуудас\,

 Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нямтулгын гэрчээр өгсөн...2018 оны 06 дугаар сарын -ны өдрийн 20 цагийн үед Бичигт багийн нутаг дэвсгэрт Г., Б.*******, Т.Бат-Эрдэнэ бид нар 2-3 шил 0,75 гр архийг хувааж уугаад сууж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн тасарчихсан байсан ба нэг сэргэхэд хүмүүс зодолдоод бөөгнөрөлдөөд байсан. Тэгээд  нэг мэдэхэд өглөө болсон байсан. Өглөө нь Г., Б.******* та 2 тэр хүнийг ээлжилж цохиод зодчихлоо гэж хэлэхээр нь би юм хэлээгүй.  ... гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/ 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нарын гэм буруугаа ойлгосон прокурорын санал болгосон ялыг тус тус зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Иймд шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.  

Хоёр:Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нар нь бүлэглэн анх удаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хэргийн  98 дугаар хуудас дахь хохирогч Б.Ганзоригийн... миний бие Ганзориг нь Б.*******, Б.******* нараас хохирол болох 950000 төгрөгийг хүлээж авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт болон хэргийн  71-73 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулах торгох ялыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Г. нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулах 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г.  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Нямтулгын Хаан банкин дахь 58632436 дугаарын дансанд байршуулсан 454000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгч Б.*******гийн Хаан банкин дахь 58626136 дугаарын дансанд байршуулсан 460000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Г.ийн хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн *******, өсвөр насны шүүгдэгч овогт ын нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.*******г 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгох ялаар, Б.Нямтулгыг 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Г.ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нараар 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

6.Эрүүгийн 1836000000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал,  төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Б.Нямтулгын Хаан банкин дахь 58632436 дугаарын дансанд байршуулсан 454000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/82 тоот, шүүгдэгч Б.*******гийн Хаан банкин дахь 58626136 дугаарын дансанд байршуулсан 460000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/83 тоот тогтоолыг тус тус хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Г.ийн хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.*******, өсвөр насны шүүгдэгч Г. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш хоногийн дотор ялтан, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байх ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА