Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00426

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ББСБ" ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б*******ад холбогдох “******* ******* ББСБ” ХК болон Д.Б******* нарын хооронд 2024 оны 09-р сарын 18-нд байгуулсан С1-24014 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,262,127.41 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ" ХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ББСБ" ХК нь хариуцагч Д.Б*******тай 2024 оны 09-р сарын 18-нд С1-24014 тоот зээлийн гэрээн байгуулж 20,400,000 /хорин сая дөрвөн зуун мянга/-ийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийн олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд 44-57 УКО улсын дугаартай TOYOTA PRIUS XW30 маркийн улаан өнгийн автомашины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2025 оны 09-р сарын 15-нд С1-24014 тоот дугаартай Барьцааны гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2025 оны 07-р сарын 07-н хүртэл нийт долоон удаагийн 4,111,500 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 86802477, 99871014 утас руу мөн гэрийн хаягаар нь 2025 оны 6-р сарын 18-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна.

Хариуцагч Д.Б******* зээлийн үлдэгдэл нийт 22,262,127.41 төгрөг ба үүнээс үндсэн зээл 19,399,755.02 төгрөг, зээлийн хүү 2,798,934.34 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 57,438.05 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг болсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага: “******* ******* ББСБ” ХК болон Д.Б******* нарын хооронд 2024 оны 09-р сарын 18-нд байгуулсан С1-24014 тоот Зээлийн гэрээний үүргийн 22,262,127.41 /хорин хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга нэг зуун хорин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/-ийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Д.Б*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б******* овогт Д*******гийн Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Д******* овогтой Б******* миний бие нь “******* ******* ББСБ” ХК-иас нэхэмжилсэн 22,262,127.41 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийн дагуу зээлийг 2025 оны 12-р сарын 01-нээс эхлэн 12 сарын хугацаанд тэнцүү хувааж төлнө”. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“******* ******* ББСБ” ХК нь Д.Б*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,262,127.41 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Д.Б******* нь 22,262,127.41 төгрөгийг “******* ******* ББСБ” ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 09-р сарын 18-ны өдрийн С1-24014  дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн С1-24014  дугаартай тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,262,127.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,262,127.41 /хорин хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга нэг зуун хорин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,260.63 төгрөгийн тавин хувь 134,630 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 134,630 төгрөгийг, хариуцагч Д.Б*******аас улсын тэмдэгтийн хураамж 134,630 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 22,262,127.41 /хорин хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга нэг зуун хорин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Б******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,260.63 төгрөгийн тавин хувь 134,630 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 134,630 төгрөгийг, хариуцагч Д.Б*******аас улсын тэмдэгтийн хураамж  134,360 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                      

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР