| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00731/И |
| Дугаар | 304/ШШ2025/00597 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00597
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дүгээр х*******, Ю******* гудамж-***, МПМ ц*******т байрлах, М*******с ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дүгээр баг, А*******, Ш******* х*******, **** тоотод оршин суух М******* овогт О И /ИБД:****/-д холбогдох,
Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М*******с ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.И нь "М*******с ББСБ" ХХК-тай **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. О.И нь уг гэрээний үндсэн дээр **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр **** төгрөгийг **** хүүтэй, *** сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд О.И нь нийт **** төгрөг төлсөн ба М*******с ББСБ ХХК-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессежи илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар О.Иын үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх **** хоногийн зээлийн хүү **** төгрөг, нэмэгдүүлсэн хүү ***** төгрөг, нийт *** төгрөг байна. О.И нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М*******с ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт ***төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюундарь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М*******с ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*******с ББСБ ХХК нь хариуцагч О.Иад холбогдуулан нийт 1,019,958 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О Иаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шагдарын Оюундарьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон ба Ш.Оюундарь нь олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюундарь нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,019,958 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс 14,515 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Иаас **** төгрөгийг, улсын орлогоос 14,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М*******с ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М*******с ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,019,958 ***** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,029 төгрөгөөс 14,515 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Иаас 14,515 төгрөгийг, улсын орлогоос 14,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М*******с ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.И сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА