| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00783/И |
| Дугаар | 304/ШШ2025/00601 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00601
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С******* Т*******, *** давхар **** тоот хаягт байрлах О******* К******* ББСБ ХХК-ийн /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, С******* оршин суух Ж******* овогт Г У /ИБД:****/-д холбогдох
Нийт**** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гарган нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь Галсан овогтой Утэй **** оны **** дүгээр ***-ны өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. **** оны *** сарын ***-ний өдөр **** төгрөгийг **** хоногийн хугацаатай **** хувийн хүүтэй **** тоот зээлийг Х б дахь **** тоот дансанд, **** оны **** сарын ****-ний өдөр * ***төгрөгийг *** хоногийн хугацаатай **** хувийн хүүтэй **** тоот зээлийг Х б дахь **** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Г.У нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар: ***** тоот зээл ***** оны *** сарын 04-ний өдөр дуусч үндсэн зээлээс **** төгрөгийг хаж үлдэгдэл дүн **** төгрөг, нийт идэвхтэй ашиглан **** хоногийн хүү **** төгрөг тэрнээс хүүнд төлсөн **** төгрөгийг хаж нийт хүү ****, нийт дүн **** төгрөг, ***** тоот зээл **** оны 09 сарын 03-ны өдөр дуусч үндсэн зээлээс ***** төгрөгийг хаж үлдэгдэл дүн **** төгрөг, нийт идэвхтэй ашиглан 431 хоногийн хүү **** төгрөг тэрнээс хүүнд төлсөн **** төгрөгийг хаж нийт хүү *, ***нийт дүн **** төгрөг болсон тул нийт үндсэн зээл **** төгрөг, нийт хүү ***** төгрөг. Бүгд нийлээд *****төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.У шүүхэд гарган хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Уд холбогдуулан нийт 1,095,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,095,725 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Г.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс ****төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Угээс 15,423.7 төгрөгийг, улсын орлогоос 15,423.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т занаар нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,095,725 /нэг сая ерэн таван мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.У хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,847.40 төгрөгөөс 15,423.7 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Угээс 15,423.7 төгрөгийг, улсын орлогоос 15,423.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.У сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА