| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00441/И |
| Дугаар | 157/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2025/00428
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т*******д хол*******ох “6,264,041.98 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Т******* нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-158435 дугаартай зээл 290 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал: 93001-158435 дугаартай зээлд
"Таван Богд ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Т******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Э.Т******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 204204 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-158435 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,431,561.28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,748,697.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 64,783.63 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, бүгд 6,264,041.98 (зургаан сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг ерөн найман мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Т*******гээс гаргуулж; ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ
Хариуцагч О******* овогт Э*******ийн Т******* шүүхэд гаргасан тайлбартаа:“Т******* миний бие авсан 6,264,041.98 төгрөгийг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Миний данс битүүмжлэгдсэнээс болж төлөлт хийх боломжгүй болсноор хугацаа хэтрүүлсэн. Дараагийн төлөлтийг дансаа чөлөөлж авснаар төлөх хүсэлтэй байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.Т*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 6,264,041.98 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.Т******* нь 6,264,041.98 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 93001-158435 дугаартай цахим зээлийн гэрээ, мөн өдрийн МА-204204 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 27220187 гүйлгээний дугаартай мөнгө шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,264,041.98 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,264,041.98 (зургаан сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,175 төгрөгөөс тавин хувь 57,587 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,587 төгрөгийг, хариуцагч Э.Т*******гээс улсын тэмдэгтийн хураамж 57,587 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,264,041.98 (зургаан сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Т******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,175 төгрөгөөс тавин хувь 57,587 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,587 төгрөгийг, хариуцагч Э.Т*******гээс улсын тэмдэгтийн хураамж 57,587 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР