Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00602

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, б******* т*******, **** тоотод байрлах, Х******* л******* ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, *** дүгээр баг, Х******* ү******* **** гудамж ***** тоотод оршин суух Г овогт Ц*******анчулууны Ц /РД:****/-д холбогдох

 

Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц*******анчулууны Ц нь * оны ***дугаар сарын ****-ны өдөр ***** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан ****төгрөгийн зээлийг нэг сарын **** хувийн хүүтэй, **** сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Ц*******анчулууны Ц нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг ****хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны *** дугаар сарын ****-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ц*******анчулууны Цээс байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: үндсэн зээл **** төгрөг, үндсэн хүү**** төгрөг, нэмэгдүүлсэн хүү **** төгрөг, нийт: **** /таван сая нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун тавин таван төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Ц.Цт холбогдуулан нийт *****төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******аны явцад хариуцагч Ц.Ц нь холбогдох хуулийн зохицуулалт, үр д*******вар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 5,141,955.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Ц.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн**** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цээс 48,610.5 төгрөгийг, улсын орлогоос 48,610.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдл******* болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 5,141,955.39 /таван сая нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун тавин таван төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,221 төгрөгөөс 48,610.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цээс 48,610.5 төгрөгийг, улсын орлогоос 48,610.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ц сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА