Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00429

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д*******т холбогдох 12,069,468.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Д******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 11 сарын 12-ны өдөр 11394365 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу:

Зээлдэгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 9,463,378.04 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас зээлийн хүүнд 2,606,090.83 төгрөг, нийт 12,069,468.9 төгрөг төлж барагдуулах ёстой байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас  зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 245 хоног болсон байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн Э.Д*******ээс 12,069,468.9 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

        Хариуцагч Х******* овогт Э*******ын Д******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Э******* овогтой Д******* нь ******* аппликейшнээс  зээл авсан нь үнэн болно. Мөн энэ авсан 12,069,468.9 төгрөгийн зээлээ төлж барагдуулна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч Э.Д*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,069,468.9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Э.Д******* нь 12,069,468.9 төгрөгийг “******* ******* ББСБ” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 11 сарын 12-ны өдөр  MN 220052111300264067 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ, Э.Д*******ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12,069,468.9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12,069,468.9  (арван хоёр сая жаран есөн мянга дөрвөн зуун жаран найман төгрөг есөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,062 төгрөгөөс тавин хувь 104,031 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 104,031 төгрөгийг, хариуцагч Э.Д*******ээс улсын тэмдэгтийн хураамж 104,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 12,069,468.9  (арван хоёр сая жаран есөн мянга дөрвөн зуун жаран найман төгрөг есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Д******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,062 төгрөгөөс тавин хувь 104,031 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 104,031 төгрөгийг, хариуцагч Э.Д*******ээс улсын тэмдэгтийн хураамж 104,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР