Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00614

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, Э******* ө******* ч*******, Э******* ц******* **** тоотод байрлах, М******* Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Х сум, *** дүгээр баг, Сөд оршин суух М овогт Лгийн Шд холбогдох

Нийт *** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* Н******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь ** оны дугаар сарын *-ны өдөр хариуцагч Л.Штай "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхц*******р худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны ****, Төрийн банкны ***тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал ***оны *** сс эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь т*******гүй бөгөөд нийт 60.000*** төгрөгийн төлбөр т*******гүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа д бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэжээ.

Нэхэмжлэгч М******* Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн т*******лөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус компаниас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л овогтой Ш /РД:****/-д холбогдох *оны ***07 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч тал болох иргэн Л овогтой Ш нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 60,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* Н******* ХХК нь хариуцагч Л.Шд холбогдуулан нийт 60,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн т*******лөгч Ж.Б хариуцагч Л.Шг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх ч*******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***төгрөгөөс***төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* Н******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Шд холбогдох нийт 60,000 /жаран мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М******* Н******* ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* Н******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА