Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 432

 

                                                                                                                 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, улсын яллагч О.Багшбаяр, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, гэрч Ц.Буян, Х.Долгормаа, шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1806009960307 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, , 1998 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Шинэ Сансарын захын ард байрлах 38а байрны 40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УК98110751 регистрийн дугаартай, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг.

     Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Яллагдагч  нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синг” нэртэй компьютер тоглоомын газарт иргэн Б.Төгөлдөр хэтэвчтэй эд зүйлээ мартаж явсныг олж авч завшсны  улмаас 233 доллар, бэлэн 150.000 төгрөг, 1.222.704 төгрөгийн үнэ бүхий “ЛВ” брэндийн түрийвч, нийт 1.936.813 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: “...Би камер байгааг мэдсээр байж авсан. Гэхдээ би олз олж байна гэж бодоод л авсан. Би юмыг нь олж өгсөн болохоор шагнал өгөх байх гээд тал мөнгийг нь авсан юм. Гэхдээ 200 доллар байгаагүй. Надаас байгаагүй мөнгөө нэхэж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэв.

Б.Төгөлдөрийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 03/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 05/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/, камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 08/, Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-13/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31/, ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ Монгол банкнаас зарласан ханшын лавлагаа /хх-ийн 54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас  2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синг” нэртэй компьютер тоглоомын газарт иргэн Б.Төгөлдөр хэтэвчтэй эд зүйлээ мартаж явсныг олж авч завшсны  улмаас 233 доллар, бэлэн 150.000 төгрөг, 1.222.704 төгрөгийн үнэ бүхий “ЛВ” брэндийн түрийвч нийт 1.936.813 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч ийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синг” нэртэй компьютер тоглоомын газарт иргэн Б.Төгөлдөрийн хэтэвчтэй эд зүйлээ мартаж явсныг олж авч завшсны  улмаас түүнд нийт 1.936.813 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд ийн өгсөн: “...2018 оны 01 сарын     23-ны өдөр Ганпүрэв, Сайнбилэг нартай уулзаад бид 3 компьютер тоглох болоод Синг нэртэй писи тоглоомын газар очсон. Тэгээд тоглоод байж байтал PC тоглоомын админ нь та гурвын сууж байгаа компьютер захиалгатай гээд босохыг шаардсан учраас бид 3 босоод вип өрөөнд орсон... Тэгээд ортол Ганпүрэв ах энд түрийвч байна гээд хаалганы өөдөөс харсан захаасаа 2 дахь компьютерийн дэлгэцний доор байсан хар бор өнгийн жижиг түрийвчийг заасан. Тэгээд Ганпүрэв ах хая, хая гэж хэлээд орхиод гарсан. Сайнаа ах бид 2 үлдээд тамхи татлаа гээд өрөөний цаана байдаг тамхины өрөө рүү орсон... Тэгээд Сайнаа ах тамхиа асаах гээд халааснаасаа гал энэ тэрээ хайж байх хойгуур нь нүдийг нь хариулж байгаад уг түрийвчийг аваад куртикнийхээ халаасанд хийсэн. Тэгээд тэндээс гараад салцгаасан. Тэгээд гэртээ байж байтал бид гурвын өрөөнд орж байгаа бичлэгийг фейсбүүкт тавьсан байсан. Тэгээд манай найз бичлэг чинь яваад байна гэхээр нь би бичлэг тавьсан хүн рүү нь чат бичээд уулзахаар болсон... Тэгээд Сайнаа ахад үнэнээ хэлээд хамт очиж уулзахаар болоод түрийвчинд байсан 20.000 төгрөгийг нь бичиг баримттай нь үлдээгээд 80.000 гаруй төгрөгийг нь 10, 1, 2-тын доллар зэргийг нь авчихсан юм. Түрийвчийг нь аваачиж өгөхөөс өмнө эзэнтэй нь ярихад нэлээн олуулаа дарамталсан маягтай яриад байхаар нь зодоон болохоос сэргийлээд түрийвчийг нь нууц газар тавьж байгаад утсаар хэлж өгсөн. Тэгтэл надаас дотор нь байсан мөнгийг өгөөч гэхээр нь за гэж хэлээд 80.000 гаруй төгрөг, 13 долларыг нь өгсөн. Тэгээд Төгөлдөр цагдаагийн байгуулагад өргөдөл гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Төгөлдөрийн хохирогчоор өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16-17 цагийн үед өөрийн найз нартайгаа хамт БЗД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Синк нэртэй PC тоглоомын газар тоглосон юм. Тэгээд тоглож байгаад би өөрийн хар саарал өнгийн түрийвчийг ширээн дээр гаргаад ил тавьчихсан байсан юм. Тэгээд тэр газраас гарахдаа түрийвчээ мартаад гарсан байсан бөгөөд гарч яваад 30-аас 40 минутын дараа түрийвчээ мартсан гэдгээ санаад буцаад PC тоглоомын газар очтол миний түрийвч байгаагүй ба камерыг нь шүүж үзэхэд 20 орчим насны 3 эрэгтэй ирээд миний түрийвчийг харж хоорондоо юм ярьж байгаа бололтой байдалтай зогсож байгаад түрийвчийг аваад явчихсан юм. Тэгээд би камер дээрээс бичлэгийг нь хуулж аваад фейсбүүкт оруулаад “...уг 3 залууг таньдаг хүн байна уу” гэхэд манай найзын 88131313 дугаар луу нэг нууцалсан дугаар залгаад “...ахаа би түрийвчийг нь авсан юм, одоо хүргээд өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд утсаар ярьж байгаад 13 дугаар хороололын тэр хавьд нэг машины дугуйн доогуур түрийвчийг хийгээд үлдээсэн байсан. Ингээд түрийвчээ авч харахад дотор нь байсан 233 доллар, бэлэн 130.000 гаруй төгрөг зэрэг эд зүйл, байхгүй байсан... Ингээд би мөнгөө алдчихлаа гээд цагдаа дуудсан...2018 оны 01 сарын 17-ны өдөр Тайвань улсаас ирэхэд аав, ээж өгсөн мөнгө байсан юм... Хохирол мөнгөө барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/,

   Шүүхийн хэлэлуүүлэгт гэрч Ц.Буянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Би энэ залууг авсныг камераар харсан. Тэгээд бид нар фэйсбүүкээр бичлэгийг цацсан. Надруу нууцалсан дугаараас яриад түрүүвчээ авсан уу гэсэн чинь аваагүй гээд хэлсэн чинь тасалсан. Тэгээд утсаа унтраагаад нууцалсан дугаарыг нь олж аваад эргээд залгасан. Тэгээд түрүүвч өгчихөөд мөнгийг өгөхгүй байхаар нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Долгормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Индонез улс руу амрах гээд явж байсан. Тэгээд хүүтэйгээ онгоцны буудал дээр таарсан. Тэгээд 220 долларыг өөрөө өгсөн. Би гэртээ бас 400.000 төгрөг үлдээсэн байсан. Би өгсөн болохоор миний хүүд доллар байсан.” гэх мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч  нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөриийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.