| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00778/И |
| Дугаар | 304/ШШ2025/00615 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00615
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С*******ын талбай-***, С******* т*******, *** давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, А*******, б******* а******* **** дугаар гудамж, **** тоотод оршин суух Э*******ийн Н******* /РД:****/ холбогдох,
нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э*******ийн Н******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. **** оны **** дугаар сарын ***-ны өдөр * ****тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж **** төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн ***-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд **** төгрөг, үндсэн хүүнд ***** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд **** төгрөг, шимтгэлд **** төгрөг, нийт**** төгрөгийг хариуцагч Э*******ийн Н*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э*******ийн Н******* **** нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр **** тоот гэрээний төлбөр болох 533,685.1 төгрөгийг үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Н*******д холбогдуулан нийт 533,685.1 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н******* нь Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 533,685.1 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н*******эс ****төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Н*******д холбогдох 533,685.1 /таван зуун гучин гурван мянга зургаан зуун наяан таван төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Н******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,660.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н*******эс 8,330.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА