Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2025/00431

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д*******д холбогдох 2,923,314.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Зээлдэгч Э*******ын Д******* нь зээлийн гэрээний үүргийг 262 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110118038 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,923,314.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ

 

Хариуцагч Ш******* овогт Э*******ын Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Д******* миний бие ******* ******* ББСБ-аас нэхэмжилсэн 2,923,314.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,923,314.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.Д******* нь 2,923,314.47 төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7110118034 дугаартай  цахим зээлийн гэрээ, Э.Д*******гийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,923,314.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,923,314.47  (хоёр сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун арван дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,723 төгрөгийн тавин хувь 30,861 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,861 төгрөгийг, хариуцагч Э.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 30,861 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,923,314.47 (хоёр сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун арван дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Д******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,723 төгрөгийн тавин хувь 30,861 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,861 төгрөгийг, хариуцагч Э.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 30,861 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР