Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00319

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Г.Э*******ын нэхэмжлэлтэй хариуцагч С.С*******, Б.Т******* нарт холбогдох “32,520,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Г.Э*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.С******* нь 2025 оны 02 дугаар 02-ны өдөр Улаанб******* хотод явж байна. Машин худалдан авч байгаа даатгал, ойр зуурын мөнгө дутсан, тиймээс найздаа мөнгө зээлдэнэ үү? Очоод удахгүй зээл гаргаад өгнө гэсний дагуу 2025 оны 02 дугаар 02-ны орой нөхөр Б.Т*******ын Хаан банк дахь ******* тоот дансанд 200,000 төгрөг, С.С******* нь 2025-02-03-ны өдөр дахин ярьж машиндаа улсын дугаар авахад мөнгө дутлаа очоод аппликэйшны зээл гаргаад өгнө гэж нэмж зээл авъя гэхэд С.С*******гийн Төрийн банк ******* тоот дансанд 600,000 төгрөг шилжүүлж өгсөн байна.

2025 оны 03 сарын 14-нд хувийн шаардлага гарлаа, яаралтай мөнгөний хэрэг гарсан тул сайтар ярилцаж 2025 оны 04 дүгээр сарын сүүлд өгөхөөр тохирч С.С*******гийн Хаан банк дахь ******* тоот дансанд 5,000,000 төгрөг, С.С*******, нөхөр Б. Т******* нар нь Бор-Өндөр дэд станц буюу ажлын байр болон гэрт ирж ярилцаж миний хийж байгаа нэмэлт орлого олох үйл ажиллагаатай хамтарч ажиллана, зүтгэнэ гэж итгэл үнэмшил үзүүлж, мөн эргэн төлөлтөнд Хэнтий аймаг Дадал суманд байрлах байшин газраа зарна бүх тооцоог дуусгана гэж ярьсан. 2025 оны 04 дүгээр 09-нд С.С*******гийн Хаан банк дахь ******* тоот дансанд 8,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ 8,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар 17-оос эхлэн 2025 оны 08 дугаар 17-ны хүртлэх хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон. Гэвч дээрхи авсан 200,000, 600,000, 5,000,000, 8,000,000 төгрөгөөс эргэн төлөлт огт хийгдэхгүй байсан учир зээлийн гэрээ байгуулах шаардлагатайг хэлж 2025 оны 06 дугаар 01-нээс 2025 оны 07 дугаар 01-ыг хүртлэх хугацаанд 1 сарын хугацаатайгаар 5,000,000, 8,000,000 төгрөг хугацаатайгаах зээлийн гэрээ байгуулсан.

Үүнд: 2025 оны 02 дугаар 02-нд 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар 03-нд 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар 14-нд 5,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, алданги 6,200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр 09-нд 8,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, алданги 9,920,000 төгрөг. Иймд С.С*******гаас 32,520,000 төгрөг гаргуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч Ж******* овогт С*******гийн С*******, Х******* овогт Б*******ын Т******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд Г.Э*******ын нэхэмжлэлтэй хариуцагч С.С*******, Б.Т******* нараас 32,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт бид харилцан тохиролцож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд дараах байдлаар эвлэрч байна.

Нэхэмжлэгч Г.Э******* нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ 14,500,000 төгрөгөөр багасган 18,000,000 төгрөг болгов.

 Үүнийг хариуцагч Б.Т*******, С.С******* нар зөвшөөрч дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд:

Хариуцагч С.С******* 14,300,000 төгрөгийг, хариуцагч Б.Т******* 3,700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов.

С.С******* 2025 оны 10 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 26-нд 700,000 төгрөгийг нэхэмжлэгчийн төрийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлнэ.

Хариуцагч Б.Т******* нь 2026 оны 06 дугаар сарын 20-нд 3,700,000 төгөргийг Г.Э*******ын төрийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлнэ.

Эхний төлөлт 2025 оны 10 дугаар сарын 26-нд төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар албадан гаргах хүсэлтийг шүүхэд гаргана. Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э******* нь хариуцагч С.С*******, Б.Т******* нарт холбогдуулан 32,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.С*******, Б.Т******* нар нь 32,500,000 төгрөгийг Г.Э*******ад төлөх үүрэгтэй болох нь мөнгө шилжүүлсэн баримтууд, нэхэмжлэл, хариуцагч нарын  бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага 32,500,000 төгрөгийг 14,500,000 төгрөгөөр багасгаж,  18,000,000 төгрөг болгон бууруулж хариуцагч С.С*******, Б.Т******* нартай 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 14,500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 26-нд 700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, эвлэрсэн болно. 

Мөн нэхэмжлэгч Г.Э******* нь хариуцагч С.С*******, Б.Т******* нартай эвлэрлийн гэрээ байгуулсан тул данс битүүмжлүүлэх хүсэлтээсээ татгалгаж байгаа хүсэлт ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн  шаардлага болох 18,000,000 (арван найман сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,550 төгрөгийн тавин хувь 175,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 175,275 төгрөгийг, хариуцагч С.С*******, Б.Т******* нараас улсын тэмдэгтийн хураамж 175,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Э*******ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 14,500,000 төгрөгөөр багасгаж, 18,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-нд 700,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 26-нд 700,000 төгрөгийг хариуцагч С.С*******, Б.Т******* нар нь төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,550 төгрөгийн тавин хувь 175,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 175,275 төгрөгийг, хариуцагч С.С*******, Б.Т******* нараас улсын тэмдэгтийн хураамж 175,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Э*******ад олгосугай

3. Иргэний хэрэг үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.С*******, Б.Т******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР