Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00626

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дүгээр хороо, Ю******* гудамж-****, МПМ ц******* байрлах, М******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, Х*******, М******* **** дугаар гудамж, **** тоотод оршин суух Б******* овогт Н Тт холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Т нь "М******* ББСБ" ХХК-тай **** оны *** дугаар сарын ****-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх **** дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Н.Т нь уг гэрээний үндсэн дээр * ***оны **** дугаар сарын ****-ны өдөр **** удаагийн хүсэлтээр нийт **** төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд Н.Т нь нийт ***** төгрөг төлсөн ба "М******* ББСБ" ХХК-ын зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны *** дугаар сарын ***-ний өдрийн байдлаар Н.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл **** төгрөг, зээлийн хүү **** төгрөг, нэмэгдүүлсэн хүү **** төгрөг, нийт 1,417,516 төгрөг байна. Н.Т нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт**** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Таас зээлийн гэрээний үүрэгт 1,417,516 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,417,516 төгрөгийг бүхэлд нь тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Тт холбогдуулан нийт 1,417,516 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хариуцагч Н.Тийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Тт холбогдох нийт 1,417,516 /нэг сая дөрвөн зуун арван долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,630 төгрөгөөс 18,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА