| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00795/И |
| Дугаар | 304/ШШ2025/00635 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, Т******* **** дүгээр багт оршин суух, Б******* овогт Г******* О******* /ИБД:****/,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай **** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Г.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.О******* нь Г******* Ө******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь *** онд төрсөн. Бага насандаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж өссөн. Би өөрийн нөхөр болох Гончиграгчаа овогтой Ө******* танилцаж хайр сэтгэлтэй болсны улмаар **** онд хуримаа хийж нэг гэрт орсон. Амьдрах хугацаандаа хүү Ө.О*******г *** онд, удаах хүү Ө.Ц*******ийг **** онд, бага охин Ө.Лыг **** онд тус тус төрүүлсэн. Одоо Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт мал маллаж амьдарч байна. Өндөр насны тэтгэвэрт орох зорилготой. Гэтэл малын А данс нөхөр Г.Өнөрбаярын нэр дээр гарч ирээд байгаа. Ийм шалтгаанаар хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Би 19 настай хүнтэй суусан. Нас залуу байсан учраас гэрлэлтээ батлуулж мэдэхгүй байсан. 1994 оноос 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Г******* Өнөрбаяр, Г******* О******* нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 3-р ху/,
-2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Өнөрбаярын Лын Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 4-р ху/,
-1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Өнөрбаярын О*******гийн Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 5-р ху/,
-1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Өнөрбаярын Ц*******ийн Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 5-р ху/,
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Н, А.Н нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хх-н 34-40-р ху/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаар **** оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.О*******ийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч нь 1994 оноос 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Г.Ө******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар Г.О*******ийн Г.Ө******* хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-У овогт Г******* Өнөрбаяр, Б******* овогт Г******* О******* нарын 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн **** дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Эцгийн нэр: Г******* Өнөрбаяр, эхийн нэр: Г******* О******* гэсэн 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ө.О*******гийн №99 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,
-Эцгийн нэр: У овогт Г******* Өнөрбаяр, эхийн нэр: Б******* овогт Г******* О******* гэсэн 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ө.Ц*******ийн ***** *** дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,
-Эцгийн нэр: У овогт Г******* Өнөрбаяр, эхийн нэр: Б******* овогт Г******* О******* гэсэн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ө.Лын **** дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,
-Үндэсний төв Архивын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Булган аймаг, Х******* сум, Т******* баг, хөдөө, хадгаламжийн нэгж: ***, хуудасны дугаар: ***, Г******* Өнөрбаяр, тэргүүлэгч өөрөө, 1973 оны 06 сард төрсөн, 26 настай, эрэгтэй, Г******* О*******, эхнэр, 1975 оны 03 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Өнөрбаярын О*******, хүүхэд, 1994 оны 10 дугаар сард төрсөн, 5 настай, эрэгтэй, Өнөрбаярын Ц*******, хүүхэд, 1996 оны 04 дүгээр сард төрсөн, 3 настай, эрэгтэй гэсэн **** дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа, эх баримт зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Г.Нийн: ...Миний мэдэхээр Г.О******* Г.Өнөрбаяр нар нь ***оноос Завхан аймгийн Баянтэс суманд мал маллаж хамтран амьдарч байсан. 1999 оноос Г.О*******, Г.Өнөрбаяр нар нь Булган аймгийн Х******* суманд нүүж ирээд одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа. ... Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Гэр бүл болсноос хойш одоо хүртэл хамт амьдарч байгаа... гэх,
-Гэрч А.Нгийн: ...Завхан амгийн Баянтэс суманд хамтран амьдарч байгаад **** оноос Булган аймгийн Х******* суманд мал маллан одоог хүртал амьдарч байгаа. ...Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Гэр бүл болсноос хойш одоо хүртэл хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг зэрэг болно.
4. Хүсэлт гаргагч Г.О******* нь Г.Ө******* 1994 оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, ***хүүхэд төрүүлэн, ам бүл-***-уулаа амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б******* овогт Г******* О*******ийг У овогт Г******* Ө******* 1994 оноос 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА