Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, З******* а******* баг, **** тоотод оршин суух Б******* овогт В******* Б*******ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч В.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Миний бие нь Улаанбаатар хотод төрсөн, ****настай, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би ***оны ***дугаар сарын ***-ний өдрөөс * оны** 04 дүгээр сарын ***-ны өдрийг хүртэл У******* э******* с*******т з*******аар ажиллаж ***оны **** дүгээр сарын *-ны*** өдрөөс *** оны *** дугаар сарыг хүртэл Булган аймгийн М жижүүрээр ажиллаж байсан. Энэ үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл з*******аар, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн М жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-В******* Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Аймгийн У******* э******* с*******ын з*******аар ажиллаж байсан Ваанчиг овогтой Б*******ын цалингийн тодорхойлолт,

-Булган аймаг дахь сум дундын анхан шүүхийн 2025 оны* **дугаар сарын***-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч В.Б*******ын хүсэлтээр Г.М, Ц.А нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 472 дугаартай албан тоотоор ирүүлсэн "Нотлох баримт гаргуулах тухай" шүүгчийн захирамжийн дагуу Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн 304/ШЗ2025/02284 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан хүсэлт гаргагч В.Б*******ын хүсэлттэй хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Маягт-1 лавлагаа, Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Б******* овогт В******* Б******* /РД:***/-ын тэтгэврийн даатгалын шимтгэлийг **** онд шимтгэл нөхөн тооцуулсан лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд, Үндэсний төв архиваас ирүүлсэн * **оны хүн ам, орон сууцны лавлагаа, хүсэлт гаргагч В.Б*******ын хүсэлтээр Ж., Ж.Б нараас авсан гэрчийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В.Б*******ын У******* э******* с*******т *** оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд з*******аар, Булган аймгийн М 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч В.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар т*******ий ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас ирүүлсэн баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай албан тоотоор ирүүлсэн В.Б*******ын 1993 оны 09 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-В******* Б*******од 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,

-Аймгийн У******* э******* с*******ын 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн З*******аар ажиллаж байсан Ваанчиг овогтой Б*******ын цалингийн тодорхойлолт,

-В******* Б*******од 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон Цэргийн батлах-ын хуулбар,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Булган, РД:***, овог-Ванчиг, нэр-Б*******, иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, №***, төрсөн аймаг-Булган, сум-Булган хот, он, сар, өдөр:1964-04-11, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-* х**ороо **р гудамж, ***тоот, сууж эхэлсэн он:***, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн дунд, эзэмшсэн он-1982, ажилладаг байгууллага-Дүрслэх урлаг, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-зураас, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район- Булган хот, эцэг-Лувсандоржийн Ванчиг, эх-Дгийн П гэсэн ХААТР-1 маягт,

-1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон В******* Б*******, төрсөн он сар өдөр-1964 оны 04 сарын 11, төрсөн аймаг-Булган аймаг, сум- Булган, төрсөн газрын нэр-төрөх тасагт, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган хот, ОЕГ-ны 3-р хороо 6-р гудамж, хаана ямар ажилтай-Дүрслэх урлагийн дунд сургуульд гэсэн Хаягийн хуудас №7 маягт,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймаг, Булган хот, Булган хот баг, Хот хаягийн суурин, хадгаламжийн нэгж: ****, хуудасны дугаар: ***, овог: Ваанчиг, нэр: Б*******, өрхийн тэрг*******ий хамаарал: хүү, нас: ***, хүйс: эрэгтэй, эрхэлдэг ажил-У******* эвлэлд з******* гэсэн *** дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Ж.Бийн: Би 1984 онд Булган аймгийн У******* э******* с*******т з*******аар ажилд орж байсан. Булган аймгийн У******* э******* с******* 1992 онд тарах хүртэл В. Б*******той хамт ажиллаж байсан. В.Б******* 1984 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг З******* мэргэжлээр төгсөөд Булган аймгийн У******* э******* с*******т томилогдон ирсэн. 1985-1988 оны хооронд В.Б******* цэргийн алба хааж ирээд буцаад Булган аймгийн У******* э******* с*******таа ажилдаа орсон. 1992 онд Булган аймгийн У******* э******* с******* татан буугдах хүртэл хамт ажиллаж байсан. Монгол Ардын хувьсгалт намын үзэл суртлын байгууллага байсан юм. Тэгээд 1992 онд татан буугдсан гэх,

 

Гэрч Ж.гийн: Би 1984 онд Улсын багшийн дээд сургуулийг З******* мэргэжлээр төгсөөд Булган аймгийн У******* э******* с*******т з*******аар томилогдож ирж ажилласан. Булган аймгийн У******* э******* с******* 1992 онд тарах хүртэл В.Б*******той хамт ажиллаж байсан. В.Б******* 1984 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг З******* мэргэжлээр төгсөөд Булган аймгийн У******* э******* с*******т томилогдон ирсэн. 1985-1988 оны хооронд В.Б******* цэргийн алба хааж ирээд буцаад Булган аймгийн У******* э******* с*******таа ажилдаа орсон. 1992 онд Булган аймгийн У******* э******* с******* татан буугдах хүртэл хамт ажиллаж байсан. Монгол Ардын хувьсгалт намын үзэл суртлын байгууллага байсан юм. Тэгээд 1992 онд татан буугдсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт В******* Б*******ыг Булган аймгийн У******* э******* санд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд з*******аар, Булган аймгийн М 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сар хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА