Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  Булган аймаг, Х******* сум, *** дугаар баг,*** дүгээр х******* **** тоотод оршин суух Х******* овогт О*******ын Х*******ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч О.Х******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Миний бие **** онд төрсөн. Би *** оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс *** оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Булган аймгийн Ө******* х*******ны А******* ү******* т*******д ажиллаж байсан ба энэ хугацааны байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч аймгийн Архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн лавлагаа баримт байхгүй тул Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд миний 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд Булган аймгийн Ө******* х*******ны А******* ү******* т*******д ү ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Булган аймгийн Архивын тасгийн *** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаар тодорхойлолт,

-О*******ын Х*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-О*******ын Х*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Дгийн Гд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Дгийн Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Сгийн Оийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Сгийн От олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч О.Х*******ын хүсэлтээр Д.Г, С.О нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны * ***дугаар сарын***-ны өдрийн ****дугаартай албан тоотоор ирүүлсэн О.Х*******ын /****/ * онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг н*******өн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч О.Х*******ын Булган аймгийн Ө******* х*******ны Нийтийн аж а******* ү******* т*******д 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ү ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч О.Х******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Булган аймгийн Ө******* х*******ны Нийтийн аж ахуй ү******* т*******ийн баримт архивт байхгүй болохыг тодорхойлов. гэсэн *** дугаар тодорхойлолт,

-О*******ын Х*******д 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №01/282 дугаартай албан тоотоор ирүүлсэн О.Х*******ын /ГМ70121509/ 1992-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг н*******өн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.Ггийн: О.Х******* анх Баярмаа гээд оёдолчин охинтой цуг 1990 онд сургуулиа төгсөж ирээд Булган аймгийн О сумын Ө******* ахуй ү******* газарт ү ажилд орсон. Тухайн үед би тооцогч чанарын шалгагч хийж байсан. О.Х******* нь 1992 онд ажлаасаа гарсан гэх,

 

Гэрч С.Оийн: 1989 онд Булган аймгийн О сумын Ө*******ийн ахуй ү******* газарт би гуталчнаар ажилд орсон. 1990 онд О.Х******* нь Улаанбаатар хотын ахуй ү******* Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд нь Булган аймгийн О сумын Ө*******ийн ахуй ү******* газар ү ажилд орсон. О.Х******* нь 1992 оныг дуустал хамт ажиллаад Булган аймгийн Х******* сум руу явсан. Би Булган аймгийн Булган сум руу ирсэн гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х******* овогт О*******ын Х*******ын Ө******* х*******ны Нийтийн аж ахуй ү******* т*******д 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ү ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс з*******шөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА