Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2025/00644

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, **** дүгээр хороо, Б******* ар х*******, Х******* М*******ын гудамж, **** давхарын хэсэгт байрлах П******* Ф******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Х*******л сум, *** дүгээр баг, Х, А *** дугаар гудамж, *** тоотод оршин суух Дгийн Тд холб*******ох

Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Д.Т нь манай байгууллагаас **** төгрөгийн бэлэн мөнгөний зээл авснаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш *** хоног хугацаа хэтэрсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл холб*******ох боломжгүй, зарим тохиолдолд утсаа авдаггүй. Эхнэр Д **** дугаар холб*******оход 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл өөрт нь дамжуулж хэлнэ гэсэн хариу өгсөн. Эхнэр Д *** дугаар холб*******оход хаагаагүй байна уу би өөрт нь зээлээ хаа гээд мөнгө өгсөн шүү дээ өөрт нь хэлнэ. Зэвсэгт хүчний * **дүгээр анги *, б***айгууллага нь дугаар өгөх боломжгүй өөрт нь дамжуулъя, 88570232 дугаар холб*******оход 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энэ 7 хоногтоо хаана, 88570232 дугаар холб*******оход 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хаана, 88570232 дугаар холб*******оход 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хаана би харин ээлжийн амралтаа авсан, гэхдээ давхар ажил хийж байгаа цалингаа аваад хаана гэсэн боловч одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй тул шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П******* Ф******* ББСБ ХХК нь харилцагч Д овогтой Т /****/-д холб*******ох иргэний хэргийн нэхэмжлэлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Тд холб*******уулан нийт 1,752,327.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч Э.А хариуцагч Д.Тийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тд холб*******ох нийт 1,752,327.72 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга гурван зуун хорин долоон төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,987 төгрөгөөс 21,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА