| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2026/0683/З |
| Дугаар | 128/ШШ2026/0739 |
| Огноо | 2026-08-19 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М*******-Э******* ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.
Нарийн бичгийн дарга: Б.Баянзул,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар оролцов.
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч анх М*******-Э******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 10/2567 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн MB- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, М*******-Э******* ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 10/2547 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, М*******-Э******* ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1.Нэхэмжлэгч М*******-Э******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр Дундг******* аймгийн С сумын нутаг Т******* г******* нэртэй 1 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын MB-016854 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон байна гэж,
2.2.Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан тухай мэдэгдлийг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй нь захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж,
2.3.Манай компанийн гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд байсан нь Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан хамаарах тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг хүссэн өргөдлийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2547 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь хууль бус гэж,
2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй гэжээ.
2.5.Нэхэмжлэгчээс ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа алдсан. Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан тухай мэдэгдлийг өнөөдрийг хүртэл манай компанид ирүүлээгүй бөгөөд төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно... гэж маргаж,
2.6.Хариуцагчаас ...Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөгдөөгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно... гэх зэргээр тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ашигт малтмал, газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06-р сарын 21-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр Дундг******* аймгийн С сумын нутагт 1469.53 гектар талбай бүхий MV- 016854 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай эзэмшиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж, гүйцэтгэсэн ажлын тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж тусгай зөвшөөрөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлсээр ирсэн.
Бид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө." заасны дагуу урьдчилан төлөх ёстой байсан боловч компанийн Гүйцэтгэх захирал, үйл ажиллагааг дангаар хариуцаж байсан албан тушаалтан болох Батсүх овогтой Мянганбаяр миний бие 2025 оны 04 дүгээр сараас эхлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнтэй холбоотойгоор гадаад улс руу явах шаардлага үүсч байсан.
Дундг******* аймгийн С сумын нутагт 1469.53 гектар талбай бүхий MV-016854 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан боловч 2026 оны 05 сарын 05-ны өдрийн 10/2547 тоот албан бичгээр үндэслэлгүйгээр хүсэлтийн хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тусгасан ба 56.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй" тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулсан байна. Гэхдээ ийнхүү цуцлахдаа мөн хуульд энэхүү шийдвэрийг гаргахаасаа өмнө тодорхой үйлдэл хийх урьдач нөхцөл тавигддаг. Тодруулбал мөн хуулийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.", 56.3-д "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ." 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ." гэж тус тус заасан боловч хариуцагч нь хуульд заасан энэхүү ажиллагааг хийгээгүй болно.
Мөн түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал дээр дурдсан хугацаанд эрүүд
мэндийн шалтгааны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй байсан талаараа дурдаж энэхүү шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.а-д "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэх нөхцөлд хамаарах учир ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг хүссэн боловч 2026 оны 05 сарын 05-ны өдрийн 10/2547 тоот албан бичгээр шийдвэрлэхдээ "...захиргааны акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ..." гэх үндэслэлээр өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа баримтлах зарчмыг нарийн зааж өгсөн. Энэ хуулийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргаагүй тул тус шийдвэр үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 10/2567 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, М*******-Э******* ХХК-ийн МВ- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд М*******-Э******* ХХК- ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 10/2567 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, М*******-Э******* ХХК- ийн МВ-016854 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 10/2567 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох тухайд Дундг******* аймгийн С сумын нутаг дахь Т******* г******* нэртэй 1469.53 гектар талбай бүхий МВ-016854 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр 30 жилийн хугацаатай М*******-Э******* ХХК-д олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө" гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж, 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" гэж, 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж хуульчилсан.
Гэтэл М*******-Э******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдөр буюу 06 дугаар сарын 24- ний өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн 07 дугаар сарын 24- ний өдрөөс өмнө төлөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж
ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МВ-016854 дугаартай тусгай зөвшөөрлийг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." гэж заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10/3442 дугаар албан бичгээр, "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10/4046 дугаар албан бичгээр М*******-Э******* ХХК-д хүргүүлсэн байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, цахим ш*******, утас, факсын дугаар солигдсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг" гэж, 35.12-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим ш*******, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх." үүрэгтэй байна.
М*******-Э******* ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/030 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн хариуг тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2547 дугаар албан бичгээр
"...танай компанийн эзэмшилд байсан Дундг******* аймгийн С сумын нутаг дахь "Т******* г*******" нэртэй 1469.53 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-016854 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөгдөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр цуцалсан бүртгэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье." хэмээн хариуг хүргүүлжээ.
М*******-Э******* ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгахын тухайд:
Дундг******* аймгийн С сумын нутаг дахь "Т******* г*******" нэртэй 1469.53 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-016854 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр 30 жилийн хугацаатай олгосон тул 2041 он хүртэл олгосон байсан бөгөөд "М*******-Э*******" ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын МВ-016854 дугаар тусгай зөвшөөрөл сунгуулах болон ямар нэгэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлээгүй болно.
М*******-Э*******" ХХК-ийн МВ-016854 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухайд:
Дундг******* аймгийн С сумын нутаг дахь "Т******* г*******" нэртэй 1469.53 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-016854 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн тул Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:" гэж, 53.1.3-д "төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан." гэж заасны дагуу тус тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг бүртгэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-дахь хэсэгт тус тус заасны дагуу М*******-Э******* ХХК-ийн
гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 10/2567 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, "М*******-Э*******" ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, "М*******-Э*******" ХХК-ийн МВ- 016854 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 21- ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч М*******-Э******* ХХК-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч ...манай компани 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай эзэмшиж хууль заасан үүргээ биелүүлж ирсэн, 2024 оны 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа хариуцан ажилладаг албан тушаалтны эрүүл мэндийн шалтгаанаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ талаараа захиргааны байгууллагад мэдэгдсэн боловч үндэслэлгүйгээр татгалзсан,тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдэл манай компанид ирүүлээгүй, ирүүлсэн бол төлбөрийг төлөх боломжтой байсан, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагчаас ... 15 дах жилийн төлбөрийг төлсөн талаар баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлсэн. Тухайн хугацаанд холбогдох баримтаа ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан... тайлбарлан маргаж байна.
3.2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр М*******-Э******* ХХК-д Дундг******* аймгийн С сумын Т******* г******* нэртэй газарт 1469,53 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмалыг 2041 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаатайгаар ашиглуулахаар MV-016854 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн 15 дах жилийн буюу 2024 оны 06 дугаар сарын 24-өөс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх төлбөрийг төлсөн болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч 9019049083 дугаар бүхий М*******-Э******* ХХК нь 2009 онд 3 гишүүнтэй байгуулагдаж, 2017 оны 06 дугаар үүсгэн байгуулагчийн тоо 1 болон өөрчлөгдөж, Б.Мянганбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд 2025 оны 05 дугаар сараас хойш Өвдөгний олон бүтэц гэмтэх оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан болох нь эмнэлгийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
5.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 10/2547 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх тухай өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлагын тухайд:
5.2.Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2547 дугаартай албан бичгээр ...Дундг******* аймгийн С сумын нутагт Т******* г******* нэртэй 1469.53 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MB-016854 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөгдөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр цуцалсан бүртгэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж М*******-Э******* ХХК-д хүргүүлсэн боловч 2026
оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/3233 дугаартай албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MB-016854 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн хариуг дахин хүргүүлснээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө, 98 дугаар зүйлийн 98.1.5-д захиргааны актыг хэвээр үлдээх гэж зааснаар гомдлыг хууль, журмын дагуу шийдвэрлэн хариу өгсөн гэж үзэхээр байх тул хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-д Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж зааснаар захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа тул энэ шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй байна.
5.3.Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч М*******-Э******* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/030 дугаартай болон 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/13 дугаартай MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх тухай өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэж, татгалзсан хариуг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдөл хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.
6.Нэхэмжлэгчийн гаргасан М*******-Э******* ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:
6.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 465 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах заалтыг үндэслэн нэр бүхий 7 аж ахуйн нэгжийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дах хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор М*******-Э******* ХХК-ийн Дундг******* аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай MV-016854 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл багтжээ.
6.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2025 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 10/3442 дугаартай албан бичгээр, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10/4046 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн гэж тайлбарлан маргаж байх боловч хаягт байхгүй гэх тайлбартайгаар буцаагдсан болох нь М******* ш*******гийн баримт, хариуцагч байгууллагын явуулсан бичгийн бүртгэл зэргээр тус тус тогтоогдсон байна.
6.3.Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим ш*******, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд дээрх мэдэгдэл буцаагдсан байхад нэхэмжлэгчид мэдэгдсэн, гардуулсан, хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
6.4.Мөн нэхэмжлэгч компани улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хаяг Баянгол, 4-р хороо, 2-р хороолол, Глобаль Шарын гол ХХК-ийн байр-1-131 тоот, утас 99110111, 93110111 гэж тэмдэглэгдсэн хаягийн өөрчлөлтөө захиргааны байгууллагад хүргүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолтод М*******-Э******* ХХК-ийн албан ёсны харилцах хаяг: Н******* т**** ХХК-ийн байр **** давхар *****-р хороо Сүхбаатар дүүрэг, утас-******* гэсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
7.Харин М******* ш******* ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 18/445 дугаартай албан бичгээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр М*******-Э******* ХХК, *****, ***-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот хаягаар илгээсэн нь дээрх албан ёсны хаягаар хүргүүлсэн гэж үзэхээргүй, нэхэмжлэгчийн ...тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдэл манай компанид ирүүлээгүй, ирүүлсэн бол төлбөрийг төлөх боломжтой байсан, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
8.Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 10/3442 дугаар албан бичиг нэхэмжлэгчид хүргэгдээгүй буцаагдсан байхад дахин мэдэгдэх, утсаар холбогдох ажиллагааг бүрэн хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
9.Гэвч дээрх тусгай зөвшөөрлийн талбайд анх 2004 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, нэхэмжлэгч М*******-Э******* ХХК нь 2009 онд шилжүүлэн авч, 2010 онд хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнгийн тайланг 2011 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 242 дугаар тушаалаар нөөц хүлээн авч бүртгэн, байгаль орчин, аялал орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, 2004-2025 он хүртэл буюу нийт 21 жил ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг тасралтгүй төлж ирсэн байх бөгөөд 2026 оны төлбөр төлөх боломжгүй байсан гэх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй боловч тухайн тохиолдолд тусгай зөвшөөрлийг шууд цуцлах нь нэхэмжлэгчийн өмнөх үйл ажиллагааг үгүйсгэж санхүүгийн хүнд нөхцөл байдал үүсгэх нөхцөл шалтгаан үүссэн байхаас гадна маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн итгэл хамгаалах зарчим алдагдаж, хорин нэгэн жилийн хөдөлмөр, болон санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байжээ.
10.Мөн нэхэмжлэгч М*******-Э******* ХХК нь 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр 10,854,100 төгрөг, алданги 958,900.00 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрийн үндэслэл арилсан байна.
11.Иймд шүүх зөвхөн нэхэмжлэлд сонгож гаргасан шаардлагын төрөлд (үгчлэн) баригдах биш, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлахаас гадна дээр дүгнэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дүгээр сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12.Харин үлдэх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 10/2547 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.3, 98 дугаар зүйлийн 98.1.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М*******-Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийдвэрийн М*******-Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 10/2547 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, М*******-Э******* ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны даыгуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ