| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00679/И |
| Дугаар | 304/ШШ2025/00652 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00652
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, Е******* с******* А*******ын гудамж, Х******* б*******ны төв байранд байрлах Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, *** дүгээр баг, *** дүгээр гудамж, **** тоотод оршин суух Б******* овогт Э Ш /ИБД:****/
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, *** дүгээр баг, *** дүгээр гудамж, *тоотод оршин суух Д овогт Гын Г /ИБД:****/ нарт холбогдох
Нийт **** төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.Ш, Г.Г нар шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Э.Ш, Г.Г нар нь Х******* б*******ны нэхэмжилсэн 23,434,746.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ш, Г.Г нар шүүхэд гарг*******ан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбартаа: Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн хоёр шаардлагыг Э.Ш, Г.Г бид нар зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 23,434,746.91 төгрөгөөс 5,600,000 төгрөгийг одоогийн б*******лаар төлсөн ба 17,834,746 төгрөг үлдсэн байгаа. Цаашид энэхүү үлдэгдэл үнийн дүнгээ төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч Э.Ш, Г.Г нарт холбогдуулан нийт 23,434,746.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч Э.Ш, Г.Г нара******* нийт 23,434,746.91 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Хариуцагч Э.Ш, Г.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 23,434,746.91 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Э.Ш, Г.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс ****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ш, Г.Г нара******* 137,562 төгрөгийг, улсын орлогоос 137,562 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 23,434,746.91 /хорин гурван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ш, Г.Г нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,124 төгрөгөөс 137,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ш, Г.Г нара******* 137,562 төгрөгийг, улсын орлогоос 137,562 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******ныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.Ш, Г.Г нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА