| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00735/И |
| Дугаар | 304/ШШ2025/00653 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2025/00653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг,*** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух Х******* овогт Д*******ийн Б*******ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Д.Б******* миний бие *** онд төрсөн, одоо* ***настай. Миний бие **** онд С******* эдийн засгийн т******* төгсөөд Булган аймгийн Д******* сумын тооцооны кассын нягтлан бодогчоор *** оны 10 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажлын гараагаа эхэлсэн. *** оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс Булган аймгийн Б******* сумын тооцооны кассын эрхлэгч, нягтлан бодогчоор томилогдон *** оны 12 дугаар сарыг дуустал ажилласан.Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон тушаалын бичилттэй ажлаас гарсан тушаалын бичилт дутуу шалтгааны улмаас шүүхэд хандах шаардлага бий болсон. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох зорилготой. Иймд Булган аймгийн Д******* сумын тооцооны кассын нягтлан бодогчоор 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Булган аймгийн Б******* сумын тооцооны кассын эрхлэгчээр 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, тус тооцооны төвийн нягтлан бодогчоор 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Д*******ийн Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн *** дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар Эрчим хүчний салбарын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаанд тавьж олгосон Цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын ***оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай ***тоот тушаал,
- Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай *** тоот тушаал,
- Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай *** тоот тушаал,
- Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 30 тоот тушаал, түүнд хавсаргасан материалууд,
-Хүсэлт гаргагч Д.Ггийн **** онд Булган аймгийн Б сумын Их и нэгдэл, Булган аймгийн Б сумын Эрчим хүчинд ажиллаж байсан хугацаанд авч байсан Цалингийн хүснэгт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.Б*******ийн хүсэлтээр Л.Баас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б*******ийн Булган аймгийн Б сумын Их и нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл галчаар, Булган аймгийн Б сумын Эрчим хүчинд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Д.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн №06 дугаар Д.Г нь Б сумын Их и нэгдэлд 1986-1989 онд ажиллаж байсан хугацаа-ны Цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/50 дугаар Эрчим хүчний салбарын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаанд тавьж олгосон Цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай 116 тоот тушаал /Тушаал 1-т: ...Д.Гг слесарьчаар 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай 198 тоот тушаал /Тушаалын 1-т: ... Д.Г нарыг 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн уурын зуухны гачегариар тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 169 тоот тушаал /Тушаалын 2-т: ...Д.Г ...нарыг уурын зуухны гачегариар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Б сумын Их и нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 30 тоот тушаал /Хавсралт нэрсийн жагсаалтын 5-т: Д.Г, эрхэлсэн ажил-гачегари, чөлөөлөгдсөн он сар өдөр-20/Y/ гэсэн,
-Хүсэлт гаргагч Д.Ггийн 1991-1994 онд Булган аймгийн Б сумын Их и нэгдэл, Булган аймгийн Б сумын Эрчим хүчинд ажиллаж байсан хугацаанд авч байсан Цалингийн хүснэгт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагч Д.Ггийн Булган аймгийн Б сумын Д төвийн 1998 оны 10-12 сарууд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан гэсэн Архивын лавлагаа зэрэг баримтууд
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Л.Бын: Булган аймгийн Б сумын дунд сургуульд 1967 оноос бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Дараа нь хичээлийн эрхлэгчээр 10 жил ажилласан, дараа нь Монгол хэлний багшаар 2005 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд Д.Г нь ажиллаж байсан. Хамт нэг сууринд ажиллаж байсан учраас Булган аймгийн Б сумын дунд сургуулийн уурын зуух болон тухайн Их и нэгдэл болон Эрчим хүчинд галчаар ажиллаж байсныг сайн мэднэ гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тэгш овогт Дашцэдэнгийн Ггийн Булган аймгийн Б сумын Их и нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл галчаар, Булган аймгийн Б сумын Эрчим хүчинд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА