| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04094/И |
| Дугаар | 191/ШШ2025/08638 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08638
| 2025 10 13 | 191/ШШ2025/08638 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, Б-овогт Ө-н Ө /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт Ц-н О /РД:/-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, Ч тоот хаягт байршилтай газар, хувийн сууцыг Ц.О-н хууль буй эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь Ч тоотод байршилтай 250 м.кв газар, 36 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно.
2022 онд иргэн *******тай аман байдлаар харилцан тохиролцож хашаа, байшингаа 18 000 000 төгрөгөөр зарахаар болсон. ******* нь урьдчилгаа болгож 6 400 000 төгрөг төлсөн тул ******* нь суллаж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.
2022 оны 10 дугаар сард багтааж үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй элдэв янзын арга саам хийдэг. Хамгийн сүүлд 2023 оны 12 сард таньдаг хүнтэйгээ хамт *******тай орж уулзахад: урьдчилгаа мөнгийг маань буцаагаад өгчих, хашаа байшингаа аваарай гэсэн.
******* нь *******тай албан ёсоор бичгээр гэрээ байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийн газарт хандаагүй, өнөөдрийн байдлаар хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн *******ын хууль бус эзэмшлээс хашаа байшингаа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
*******тай худалдах худалдан авах хэлцлийг аман байдлаар хийсэн боловч түүнээс татгалзахаас өөр аргагүй байдалд орсон болно...Иймд худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 15 дугаар гудамж 09 тоот хаягт байршилтай газар, хувийн сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж байна.
Хэргийн оролцогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлаа шийдвэрлэж дууссан учир нэхэмжлэгч талын зүгээс 2024.06.24-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Тиймээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн лавлагаа, газар өмчлөх гэрчилгээний хуулбар, хувийн сууц өмчлөх гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, 2024.05.06-ны өдрийн 182/ШЗ2024/08370 тоот захирамж, 2024.05.20-ны өдрийн 182/ШЗ2024/09291 тоот захирамж зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас мөнгөн шилжүүлгийн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг гаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202020485 дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Ч тоот хаягт байршилтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, мөн хаягт байрлах, 36 м.кв талбайтай, хувийн сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай харилцан тохиролцсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмижлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон.
Иргэний хэрэг шүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 150 төгрөгийн 159 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 159 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, Ч тоот хаягт байршилтай газар, хувийн сууцыг *******ын хууль буй эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нэхэмжлэлийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 150 төгрөгийн 159 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 159 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА