| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04313/И |
| Дугаар | 191/ШШ2025/08704 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08704
2025 10 15 191/ШШ2025/08704
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, А овогт А-н Г /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт бүртгэлтэй, одоо мөн дүүргийн мөн хороо, О 5 тоотод оршин суух, /хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа/ М овогт Б-н У /РД:/-д холбогдох,
80 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд :
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* миний бие нь 2025.04.18-ны өдөр өөрийн танил болох *******гийн хүсэлтийнх нь дагуу түүнд 10 хоногийн хугацаатай 0,1 хувийн алдангитай 80 000 000 төгрөгийг зээлсэн.
Тус мөнгийг өөрийн Голомт банкны ******* тоот данснаас 10 050 000 төгрөг, ХААН банк дахь ******* тоот данснаас 43 000 000 төгрөгийг, М банкны ******* тоот данснаас 25 800 000 төгрөгийг тус тус Худалдаа хөгжлийн банк дахь *******гийн эзэмшдэг ******* тоот данс руу 78 850 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд бэлнээр 1 150 000 төгрөгийг өгсөн. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.
Миний зүгээс удаа дараа *******д хандан зээлсэн мөнгөө буцаан төлөх талаар хэлж, шаардсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлөөгүй болно.
Иймд Б.Уранзяагаас зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөг, алданги 720 000 төгрөг, нийт 80 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******гийн шүүхэд гаргасан 80 720 000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гэжээ.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нэхэмжлэгч *******ын зүгээс хэлэх саналгүй. Өөрийн эрх үүрэгтэй танилцсан болно. гэв.
4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатаржавын Уранзаяа миний бие нь Амарын Ганбатаас 80 00 000 төгрөг зээлж авсан ба уг зээлийг төлж барагдуулах болно. Миний зүгээс төлбөр төлөх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Зээлийн нийт дүн 80 720 000 төгрөг болно. Миний бие хуульд заасан эрх үүргийг бүрэн ойлгосон болно. Энэхүү тайлбарыг сайн дурын үндсэн дээр бичсэн болно. гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд 2025.04.18-ны өдөр байгуулагдсан 409 дугаартай Зээлийн гэрээ баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 80 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 80 720 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 561 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох 80 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 80 720 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 561 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА