| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03107/И |
| Дугаар | 191/ШШ2025/08867 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08867
| 2025 10 20 | 191/ШШ2025/08867 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч өөрийн байранд байрлах, ******* банк ХК /РД:******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Б тоот хаягт оршин суух, Ш овогт Г-н М /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17 089 879 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчйн итэгмжлэгсдэн төлөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь 2023.05.03-нд ЗГ2705163566 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14 900 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ 20.12.02-ний өдрийн байдлаар 496 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд үндсэн зээлд 13 783 751.32 төгрөг, зээлийн хүүд 3 117 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 188 444.61 төгрөг нийт 17 089 879.93 төгрөг төлөгдөөгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн.
Зээлдэгч ******* нь 2023.07.14-нд нас барсан бөгөөд хууль ёсны өвлөгч *******ыг төлөөлж асран хамгаалагч ******* 20.09.16-нд 0103 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г авсан нь тогтоогдсон. Өвлөх эрхийн гэрчилгээгээр *******ын 2014 онд үйлдвэрлэсэн, Toyota Aqua маркийн ******* УНТ дугаартай, тээврийн хэрэгслийг 8 348 159 төгрөгөөр үнэлж, хууль ёсны өвлөгч ******* авсан байдаг. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1., 520 дугаар зүйлийн 520.4., 515 дугаар зүйлийн 515.2., 535 дугаар зүйлийн 535.1.-д тус тус заасны дагуу *******ын зээлийн гэрээний үүрэг *******ад шилжсэн, өвлүүлэгчээс өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх тул хариуцагч *******аас зээлийн үүрэгт 13 783 754 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 3 306 128. 61 төгрөгөөс татгалзаж байна. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
2.Хариуцагч *******аас шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй. Миний бие гэрээний нэг тал бөгөөд зээлийн гэрээний үүргийг шилжүүлж аваагүй. Талийгаач эгч ******* нь 2023.07.18-нд нас барсан, түүний төрсөн 2 хүү нь үлдсэн. Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоогдсон. Талийгаачийн эзэмшлийн Нэт капитал ББСБ ХХК-д зээлийн барьцаанд байсан Toyota Aqua маркийн, ******* УНТ дугаартай, тээврийн хэрэгслийг үлдсэн зээлийг нь төлж барьцаанаас чөлөөлж хүүхдүүд насанд хүрээгүй тул тэднийг төлөөлж өв залгамжлах эрхийн гэрчилгээг авсан нь намайг зээлдэгч, хамтран зээлдэгч болгон зээлийн төлбөрийг төлүүлэхээр хариуцуулах боломжгүй гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийг би төлөх үндэслэлгүй, би зээлийн гэрээ байгуулаагүй. Талийгаач эгчийн 2 хүүхэд насанд хүрээгүй, бүтэн өнчин үлдсэн. Би өөрийн 3 хүүхэд дээр эгчийнхээ 2 хүүг асрамжилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.23-ны өдрийн ******* болон ******* банк ХК-ийн хооронд байгуулсан ЗГ2705163566 тоот Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, Монголын Нотариатчдын танхимын 2025.01.21-ний өдрийн 52 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.05-ны өдрийн 6641 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, *******ын нас барсны бүртгэлийн лавлагаа, 2023.05.01-ний өдрийн *******аас гаргасан Цалингийн зээлийн өргөдөл, хүсэлт, ******* банк ХК-ийн 2023.08.11-ний өдрийн Мэдэгдэл /хх-ийн 2, 3-22/ зэргийг,
4.Хариуцагчаас нотлох баримтаар, Нийслэлийн тойргийн нотариатч *******ийн гэрчилсэн 0103 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Мандал даатгал ХК болон ******* банк ХК, ******* нарын хооронд байгуулсан Цалингийн зээлийн гэнэтийн ослын даатгал-ын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 20.06.03-ны өдрийн 3/2080 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, *******ын 1125004666 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын дүгээр сургуулийн 2025.09.18-ны өдрийн тодорхойлолт, ундраа сургуулийн 2025.09.17-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023.08.28-ны өдрийн А/264 дугаартай *******, ******* нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж /хх-ийн 32-35, 59-63/ зэргийг тус тус шүүхэд гаргасан.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2025.09.12-ны өдрийн 37596 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Нэт капитал ББСБ ХХК-ийн 2025.10.03-ны өдрийн MM-SS-03/15 тоот тодорхойлолт хэрэгт авагджээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шилжсэн тул зээлийн гэрээний үүрэгт 17 089 879.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн хүү 3 117 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188 444 төгрөг, нийт 3 306 128.61 төгрөгөөс татгалзжээ.
Шүүхээс нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 306 128.61 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг, зээлийн үүрэгт 13 783 750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, зээлдэгч ******* нас барснаар хариуцагч *******ад 20.09.16-ны өдөр 0103 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1., 520.4., 515.2., 535.1.-д зааснаар талийгаач *******ын өвийг хүлээн авсан хууль ёсны өвлөгч мөн бөгөөд өвлүүлэгчийн үүргийг шилжүүлэн авсан тул зээлийн гэрээний үүргийг төлж биелүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлон мэтгэлцсэн.
2.Хариуцагч ******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, талийгаач эгч ******* 2023.07.14-ний өдөр нас барсан бөгөөд, түүний 2 насанд хүрээгүй хүүхдүүд үлдэж, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр би тогтоогдсон, эгчийн нэр дээрх тээврийн хэрэгсэл банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байсныг чөлөөлүүлж, хүүхдүүдийг төлөөлж өвлөх эрхийн гэрчилгээг авсан нь зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй, би зээлдэгч болон хамтран зээлдэгчээр гэрээ байгуулаагүй тул хариуцагч биш, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас ******* нь 2023.05.03-нд 14 900 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлсэн нь талуудын хооронд байгуулсан 2023.05.23-ны өдрийн ЗГ2705163566 тоот Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.2.Хэрэгт авагдсан зээлийн хүү тооцооллын хүснэгт, *******ын зээлийн дансны хуулаг зэрэг баримтаар уг гэрээний дагуу зээлдэгч *******аас 2023.05.10-наас 2023.07.10-ны хооронд зээлд 1 116 8 төгрөг, зээлийн хүүд 400 569 төгрөг тус тус төлжээ.
3.3.Зээлдэгч ******* 2023.07.18-ны өдөр нас барсан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа, Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.05-ны өдрийн 6641 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.4.Талийгаач ******* нь 2 хүүтэйгээ амьдарч байсан бөгөөд хүү ******* 2009.05.20-нд, хүү ******* 2014.12.23-нд тус тус төрсөн, бүтэн өнчин насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тэдний нагац ах болох хариуцагч *******ыг тогтоосон болох нь 1125004666 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын дүгээр сургуулийн 2025.09.18-ны өдрийн тодорхойлолт, ундраа сургуулийн 2025.09.17-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023.08.28-ны өдрийн А/264 дугаартай *******, ******* нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж зэргээр нотлогджээ.
3.5.Хэрэгт авагдсан Нийслэлийн тойргийн нотариатч *******ийн гэрчилсэн 0103 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Нэт капитал ББСБ ХХК-ийн 2025.10.03-ны өдрийн MM-SS-03/15 тоот тодорхойлолт зэргээр ******* нь өөрийн өмчлөлийн Toyota Aqua маркийн ******* УНТ дугаартай, тээврийн хэрэгслийг барьцаалан Нэт капитал ББСБ ХХК-иас 2021.11.12-нд 6 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд түүнийг нас барсны дараа хариуцагч *******аас уг зээлийг 2023.09.19-нд бүрэн төлж барагдуулан тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөн авсан, насанд хүрээгүй *******, ******* нарыг төлөөлөн нотариатчид хүсэлт гаргаснаар 20.09.16-нд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
4.Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх бөгөөд 520 дугаар зүйлийн 520.1.-д заасны дагуу өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх нь хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөнө.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй... 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх ... гэж заасан.
Хэргийн баримтуудаар талийгаач ******* нь 2 хүү төрүүлсэн, тэдэнтэйгээ хамт амьдарч байсан ба хуулийн дээрх зохицуулалтын дагуу насанд хүрээгүй *******, ******* түүний хууль ёсны өвлөгч нар болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өвлүүлэгч ******* 2023.07.18-ны өдөр нас барснаар хүү *******, ******* нарт өв нээгдсэн байна.
5.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1.-д Хууль ёсны ...өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат...д гаргана, 531.2.-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэж тус тус заасан.
Үүний дагуу *******ын хууль ёсны өвлөгч нар *******, ******* нарыг төлөөлж тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигч ******* хүсэлт гаргаснаар өвлүүлэгч *******ын өмчлөлд байсан 8 348 159 төгрөгийн үнэлгээтэй, Toyota Aqua маркийн ******* УНТ дугаартай, тээврийн хэрэгслийг өвлөгч нарт оногдох хэсэг тус бүр 50 хувиар өвлүүлэхээр 0103 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г 20.09.16-нд олгосон нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.
6. Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д заасан өвлүүлэгч *******ын хууль ёсны өвлөгч биш бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023.08.28-ны өдрийн А/264 дугаартай захирамжаар насанд хүрээгүй, бүтэн өнчин *******, ******* нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдож, тэдэнд Toyota Aqua маркийн ******* УНТ дугаартай, тээврийн хэрэгслийг өвлүүлэхээр олгогдсон 0103 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г төлөөлж авсан нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.-д зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцах үүргийг хүлээх үндэслэлгүй болно.
7.Түүнчлэн хариуцагч ******* нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д заасан үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах шаардах эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид хамаарахгүй, ******* болон ******* банк ХК-ийн хооронд байгуулсан ЗГ2705163566 тоот Зээл болон барьцааны гэрээ-ний тал буюу зээлдэгч, хамтран зээлдэгч биш, Иргэний хуулийн 1 дүгээр 1.1., 1.2.-т зааснаар зээлдэгч *******ын зээлийн өр шилжсэн гэх үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч талын зээлдэгч *******ын хууль ёсны өвлөгч бөгөөд өвлүүлэгчийн үүргийг шилжүүлэн авсан тул зээлийн гэрээний төлбөрийг хариуцах үүрэгтэй гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй байна.
8.Өв залгамжлагч ******* 16 настай буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай, ******* 11 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар эрх зүйн зарим чадамжтай этгээдэд хамаарна.
9.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4.-т заасан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч хууль ёсны өвлөгч биш, 515 дугаар зүйлийн 515.2., 535 дугаар зүйлийн 535.1.-д заасан өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх өвлөгч биш, 528 дугаар зүйлийн 528.1.-д зааснаар өвлүүлэгчийн өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч *******аас 13 783 751 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлээс 3 306 128.61 төгрөгийн шаардлагыг татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 520.1.1., 535 дугаар зүйлийн 535.1.-д заасныг баримтлан, хариуцагч *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт төлөх 13 783 751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлээс 3 306 128.61 төгрөгийн төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 3 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
|
|