2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/09016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 22 191/ШШ2025/09016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ч тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч *******,

Нэхэмжлэгч С-йн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хэрэг гүйцэтгэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь анх 2005.07.18-ны өдөр 1 гишүүнтэйгээр худалдааны зуучлал, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд юм.

Компанийн хувьд сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчийн зүгээс болон бусад этгээдийн хувьд хөрөнгө оруулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөц бололцоогүй болсон, удирдлагын оновчгүй менежментийн үр дүнд их хэмжээний өр төлбөртэй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байна.

******* ХХК нь 2023.02.15-ны байдлаар Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.22-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор улсад 331 093 666.25 төгрөгийн татварын өр төлөхөөр, ******* банкинд 2021.05.04-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу авсан 200,000,000 төгрөгөөс төлөлт хийгдэж үлдэгдэл төлбөр болох 63 920 144.81 төгрөг, нийт 395 013 811.06 төгрөгийн өр төлбөртэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* банк ХХК-д 2021.05.04-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу авсан зээлийн үлдэгдэл төлбөрт 63 920 144.81 төгрөгийг хувьцаа эзэмшигч ******* өөрийн хувийн хөрөнгөөр төлж барагдуулсан.

Ингээд бусад үлдэх өр төлбөрийг төлж чадахгүй байдалд орсон, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас шалтгаалж цаашид бусдад төлөх өр, төлбөр нэмэгдэж болзошгүй, хувьцаа эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулалт хийж компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон тул ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Манай компанид 2023.10.13-ны өдрийн байдлаар нийт 21 төрлийн 2300 ширхэг принтерийн хор байгаа ба 70 000 100 төгрөгөөр үнэлж байгаа, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасны дагуу жилийн орлого 300 000 000 төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн тайланг тухайн санхүүгийн жилд 1 удаа тайлагнаж болох зохицуулалтын дагуу баталгаажсан байдлаар тухайн оны 4 дүгээр улиралд тайлан гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлдэг учраас шүүхэд хандахдаа уг байдлаар тайлангуудыг хавсаргасан болно.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12. 22-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор улсад 331 093 666.25 төгрөгийн өр төлбөрийн талаарх баримтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлолт авах боломжгүй байгаа бөгөөд компанийн хувьд бусдаас авах авлагагүй болно.

Компанийн удирдлагын оновчгүй менежментээс шалтгаалж ******* ХХК нь өнөөдрийн байдлаар бусдад их хэмжээний өр төлбөртэй болсон, өөрийн хөрөнгөөр бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч шүүхэд хүсэлт гаргаж байгаа. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан. Үүнээс ойлгомжгүй, маргаантай үйл баримт тогтоогдоогүй. Нийт 444 100 000 төгрөгийн өрийг 2025 оны байдлаар тогтоож өгсөн байна. Тийм учраас энэ нь хуульд зааснgар өөрийн хөрөнгийн хэмжээний 10 хувиас хэтэрчихсэн байгаа.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу 60 хоногийн хугацаанд хэргийн оролцогч болон компаниас авлагатай этгээдүүд шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс өөр байгууллага, хувь хүн ирүүлээгүй. Дахин хөрөнгөжүүлэх талаар хувьцаа эзэмшигч *******гөөс өөр хүн байхгүй тул ийм боломжгүй огт байхгүй. Хувийн хөрөнгөөр өөрийн компанидаа нэмээд дахин хөрөнгөжүүлэх санхүүгийн нөөц бололцоо байхгүй тул нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжилсэн албан татварын өр 113 006 677 төгрөгийг төлөх нь үнэн ч төлөх боломжгүй байна.

Иймд ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр дампуурсанд татан тооцож татан буулгах хүсэлтэй байна гэв.

 

2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ******* регистрийн дугаартай ******* ХХК нь манай хэлтэст аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 18 364 660.85 төгрөг, дотоодын бараа, үйлчилгээнээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт 60 849 638.74 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварт 139 290 төгрөг, татварын торгууль 17 917 640.81 төгрөг, татварын алдангид 15 735 446.80 төгрөг буюу нийт 113 006 677.2 төгрөгийн татварын өртэй тул татварын өрийг нэхэмжилж байна. Тус өр нь 2021 оны 01 дүгээр сараас 2022 он хүртэл хугацаанд хяналт шалгалт хийгдээд актаар тогтоогдсон өр юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Татварын өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

3.Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь улсын бүртгэлийн 9011004146 дугаарт бүртгэлтэй, ******* тоот регистртэй, 2005.07.18-ны өдөр 1 гишүүнтэйгээр худалдааны зуучлал, компьютерын худалдаа, принтерийн хорны худалдаа, компьютерын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 87 825 500 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэнээр, 2012.07.02-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр дүрмийн сангийн хэмжээг 86 825 500 төгрөгийг нэмэгдүүлж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 87 825 500 төгрөг болсныг, 2014.07.17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ******* хасагдаж, хувьцаа эзэмшигчээр ******* шинээр бүртгүүлснийг, гүйцэтгэх захирлаар *******г тус тус бүртгүүлсэн байна.

Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд онолын зохистой харьцаа 1.2- 2.0 байх ёстой гэж үздэг. ******* ХХК-ийн 2006-2022 онуудын санхүүгийн тайлангаас харахад энэ харьцаа нь алдагдсан, онолын зохистой үзүүлэлтээс 91.2-2.818 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь тус компанид өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр гүйцэтгэх ямар ч боломжгүй байгааг харуулж байна.

Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаагаар одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. ******* ХХК-ийн санхүүгийн тайлан дахь харьцааны утга 2019 оноос эхлэн алдагдаж тайлант хугацаанд 0.0096 гарч байгаа нь түргэн хөрвөх чадварын харьцаа алдагдсан, төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. Өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл тус компанийн мөнгөн хөрөнгийн харьцаа тайлант хугацаанд 127.2 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын хувьд бие даалтын коэффициент буюу өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 50-60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.578....-11.944 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс хэт бага үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.

Зохицуулалтын коэффициентын онолын зохистой харьцаа 0.2-0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 1.46-2.167 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жингийн зохистой хэмжээ алдагдсан болохыг илэрхийлж байна.

Санхүүгийн хараат байдлын коэффициентын онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг бөгөөд санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 0.73-1.08 гарч байгаа нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гаднын эх үүсвэрээс болохыг, өөрийн капитал байхгүй болсныг харуулж байна.

Эдгээрээс үзэхэд санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Вега экспресс ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

******* ХХК-ийн 2006-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

Дээрх санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон шүүхэд ирүүлсэн
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл, эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, хэрэгт авагдсан бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 444 100 343.45 төгрөг болж өөрийн хөрөнгийн -131.13 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000.01.19-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна гэж тайлбарласныг үндэслэн Татварын ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон санхүүгийн бусад баримт бичгээр баримтуудаар тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол, ******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар өр төлбөрийн өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа нь -131.13 хувь болж байна. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -131.13 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Улсын Дээд шүүхийн 2000.01.19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн төлбөрийн чадваргүйд тооцно гэдэгт хариуцагч банк дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн серийн кассад бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-иас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015.12.18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг ******* ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.23-ны өдрийн 182/Ш32024/03635 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Тус компанийн 2020-2022 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараах нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.

******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд 394 905 000 төгрөг, 2021 онд 924 769 000 төгрөг, 2022 онд 367 029 000 төгрөг, 2025 оны байдлаар 429 573 298.66 төгрөг болсон байх ба хуримтлагдсан алдагдал өсөж тайлант хугацаанд -341 451 700 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгох гол шалтгаан болсон байна.

Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс 14.1 дахин их байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гаднын эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. ******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.

Иймд ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -126.84 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байх тул Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасан этгээдээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж дүгнэж байна.

******* ХХК-ийн санхүүгийн байдалд шинжилгээ хийсэн тооцон үзүүлэлтүүдийг бичгээр гаргасан дүгнэлтдээ тодорхой илэрхийлсэн байгаа болно гэв.

3.Хэрэгт авагдсан 2025.10.12-ны өдрийн 05 дугаартай Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт-д: ...Монгол улсын Сангийн сайдын 2015.12.18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар... хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад үндэслэн Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг дахин гаргасан...Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд онолын зохистой харьцаа 1,2-2.0 байх ёстой гэж үздэг. ******* ХХК-ийн 2006-2022 онуудын санхүүгийн тайлангаас харахад энэ харьцаа алдагдсан, онолын зохистой үзүүлэлтээс 91.2-оос 2,818 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь ******* ХХК-д өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр гүйцэтгэх ямар ч боломжгүй байгааг харуулж байна....Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа... Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. ******* ХХК-ийн санхүүгийн тайлан дахь харьцааны утга 2019 оноос эхлэн алдагдаж тайлант хугацаанд 0.0096 гарч байгаа нь түргэн хөрвөх чадварын харьцаа алдагдсан, төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна....Төлбөр барагдуулах өнөөгийн боломж... Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл тус компанийн мөнгөн хөрөнгийн харьцаа тайлант хугацаанд 127.2 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна....Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ...Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 50-60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.578-11.944 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс хэт бага үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.

Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. ******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр -1.462.167 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээ алдагдсан болохыг илэрхийлж байна.

Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. ******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 0.73-1.08 гарч байгаа нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гадны эх үүсвэрээс болохыг, өөрийн капитал байхгүй болсныг харагдуулж байна.

Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Вега Экспресс ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна...

******* ХХК-ийн 2020-2022 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024.02.26-ны өдрийн 1/876 дугаартай нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.22-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоол болон тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар:...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс... өр төлбөрийн дүн: 331 093 666.25 төгрөг..., Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс... өр төлбөрийн дүн: 113 006 677.20 төгрөг...нийт 444 100 677.20 төгрөг... болно. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт.

1. ******* ХХК-ийн 2006-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

2. Тус компанийн 2006-2022 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, ******* ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 444,100,343.45 төгрөг болж өөрийн хөрөнгийн -131.13 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

3. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000.01.19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн Татварын шийдвэр болон санхүүгийн бусад баримт бичгээр баримтуудаар тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол ******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Үүнд: 2025 он... 1. Өр төлбөрийн дүн: 444 100 343.45 төгрөг, 2. Эздийн өмч: 2 777 400 төгрөг, 3.Хуримтлагдсан ашиг/алдагдал: /-341 451 700/ төгрөг, 4.Нэмж төлөгдсөн капитал: 0, 5.Тайлант ашиг/алдагдал: 0, 6.Эзний өмчийн дүн: /338 674 300/ төгрөг, 7.Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа: -131.13 хувь байна.

4. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -126.84 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

5.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

6. Дампуурлын тухай хуулийн зарим, зүйл хэсэг заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000.01.19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн төлбөрийн чадваргүйд тооцно гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно. гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015.12.18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг ******* ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.

7. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2024/03635 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

...******* ХХК-ийн 2020-2022 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараах нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.

1. ******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд 394 905 000 төгрөг, 2021 онд 924 769 000 төгрөг, 2022 онд 367 029 000 төгрөг, 2025 оны байдлаар 429 573 298.66 төгрөг болсон байх ба хуримтлагдсан алдагдал өсөж тайлант хугацаанд -341 451 700 төгрөг хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгох гол шалтгаан болсон байна.

2. Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс 14.1 дахин их байгаа нь ч үүнийг нотолж байна.

3. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээс бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

...******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн байна...

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2023.11.16-ны өдрийн 182/ШЗ2023/14896 дугаар захирамжаар хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаас ******* ХХК-д Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй, харин мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: ******* банк-д төгрөгийн 1102795652 тоот данс: үлдэгдэл 20 516.53 төгрөг.

1.******* ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй, 21 нэр төрлийн 2700 ширхэг 70 000 000 төгрөгийн принтерийн хор,

2.Хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрийн байгууллагууд болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар ******* ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан өөр хуваарилагдах эд хөрөнгө тогтоогдоогүй болно...

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.23-ны өдрийн 182/ШЗ2024/03635 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.-д заасны дагуу Өнөөдөр сонины 2024.03.01-ний өдрийн №040/7855/ дугаарт нийтэд мэдээллэснээр хуульд заасан хугацаанд дараах нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс: Нэхэмжлэлийн дүн: 113 006 677.20 төгрөг, нэхэмжлэлд эзлэх хувь 100 хувь... болно.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.23-ны өдрийн 182/ШЗ2024/03635 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024.03.21-ний өдрийн 09:00 цагт зарлан хуралдуулсан байх ба 2024.10.03-ны өдрийн Нэхэмжлэгчдийн хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.

...Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Вега Экспресс ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл,магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ...

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -126.8 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасан этгээдээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ... гэжээ.

 

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн болон хэргийн оролцогч нараас гаргасан баримтууд

4.1. Хүсэлт гаргагч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2023.01.17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* ХХК-ийн 2012 оны жилийн санхүүгийн тайлан, 2020 оны 4 улирлын тайлан, 2021 оны 4 улирлын тайлан, 2022 оны 4 улирлын тайлан, Аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт, 2023.01.19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, 2020.01.20-ны өдрөөс 2023.01.09-ний өдөр хүртэлх хугацааны ******* банк дахь дансны хуулга, 2020.01.02-ны өдрөөс 2023.01.13-ны өдөр хүртэлх ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ХХК-ийн хөрөнгийн жагсаалт, 2022.12.26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоол, 2021.05.04-ний өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 хх-ийн 5-109/ зэргийг,

4.2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс нотлох баримтаар, 2024.02.26-ны өдрийн төлөөлөгч томилсон итгэмжлэл, Татварын ерөнхий газрын даргын 2023.03.28-ны өдрийн Б/200 дугаар тушаал, татвар төлөгч ******* ХХК-ийн төлбөрийн баримтууд, байгууллагын тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2024.04.30-ны өдрийн НА-34240000058 дугаартай Нөхөн ногдуулалтын акт, татварын тайлангууд / 1 хх-ийн 240-247, 2 хх-ийн 13, 2 хх-ийн 30-33, 2 хх-ийн 78-119/ зэргийг,

4.3 Хэрэг гүйцэтгэгчээс гаргасан баримтаар, 2023.11.13-ны өдрийн 01 дугаартай түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2025.02.10-ны өдрийн 01 дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2025.10.12-ны өдрийн 05 дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /1хх-ийн 123-127, 2хх-ийн 14-25, 3хх-ийн 5-20/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан.

4.4. Шүүхийн журмаар, тус шүүхийн шүүгчийн 2023.11.16-ны өдрийн 14896 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн, 2023.12.11-ний өдрийн 2/4652 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газрын албан бичиг, 2023.12.08-ны өдрийн 5/11598 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2023.12.07-ны өдрийн 01/2018 дугаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан бичиг, 2023.12.08-ны өдрийн 1021 дугаартай Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн албан бичиг, 2023.12.07-ноос 2023.12.14-ний өдрийн хоорондох хугацааны болон 2025.03.31-нээс 2025.04.14-ний хоорондох хугацааны албан бичгүүдээр ирүүлсэн ХААН банк ХК, Төрийн банк ХК, Ариг банк ХХК, Тээвэр хөгжлийн банк ХК, Богд банк ХК, Чингис хаан банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Капитрон банк ХК, ******* банк ХК, Хас банк ХК, М банк ХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-иудын ******* ХХК-ийн эзэмшдэг дансны хуулга болон данс эзэмшдэггүй талаарх лавлагаа баримтууд, 2023.12.12-ны өдрийн 6867 дугаартай Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, 2023.12.11-ний өдрийн 5844 дугаар Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг, 2023.12.13-ны өдрийн 9/11754 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн үүсгэн байшгуулах шийдвэр, компанийн дүрэм, түүнд оруулсан өөрчллөлтүүд улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2023.12.08-ны өдрийн 02/2245 дугаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сараас хойшхи хугацааны нйимгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн 2023.12.07-ны өдрийн 32 тоот Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, 2024.01.09-ний өдрийн 4-153/915 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр ирүүлсэн 2023.01.30-ны өдрийн 23420154 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтол-той 2022.12.26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд /1 хх-ийн 153-237/ ,

Шүүгчийн 2025.03.26-ны өдрийн 13567, 2025.09.29-ний өдрийн 40482 дугаар захирамжуудын дагуу ирүүлсэн ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******гийн арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх лавлагаа, дансны хуулгууд, 2024.04.03-ны өдрийн 9/4617 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн *******гийн нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдийн лавлагаа, ******* банк ХК-ийн 2025.04.14, 2025.10.16-ны өдрүүдийн лавлагаагаар ирүүлсэн ******* ХХК болон ******* нарын тус банктай байгуулсан 2021.05.04-ний өдрийн ЗГ1165136144 тоот Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, 2025.09.09-ний өдрийн 05/8305 дугаар Сангийн яамны албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн 2007-2022 онуудын санхүүгийн байдлын тайлангууд /2 хх-ийн 57-77, 2 хх-ийн 122-243, 3 хх-ийн 21-24/, Өнөөдөр сонины 2024.03.01-ний өдрийн 040/7855/ дугаар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.

1.Хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ, сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчийн зүгээс болон бусад этгээдээс хөрөнгө оруулалт хийгдээгүй, удирдлагын оновчгүй менежментээс шалтгаалан их хэмжээний өр төлбөртэй буюу 2023.02.15-ны байдлаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.22-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор улсад 331 093 666.25 төгрөгийн татварын өр төлөхөөр, мөн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 2022 оны 10 дугаар сараас 2024.05.14-нийг хүртэл хугацааны татвар, татварын торгууль, алдангид нийт 113 006 677.2 төгрөгийн өр төлөх үүрэгтэй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, санхүүгийн нөөц боломжгүйгээс үйл ажиллагаа явуулаагүй, цаашид бусдад төлөх өр, төлбөр нэмэгдэж болзошгүй, хувьцаа эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулалт хийж компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон тул дампуурсанд тооцож татан буулгах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс тус компанийн 2021-2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 18 364 660.85 төгрөг, дотоодын бараа, үйлчилгээнээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт 60 849 638.74 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварт 139 290 төгрөг, татварын торгууль 17 917 640.81 төгрөг, татварын алдангид 15 735 446.80 төгрөг буюу нийт 113 006 677.2 төгрөгийн татварын өр төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* ХХК уг шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3.Вега Экспресс ХХК нь анх 1 үүсгэн байгуулагчтай 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь худалдааны зуучлал, компьютерийн худалдаа, принтерийн хорны худалдаа, компьютерийн засвар үйлчилгээ явуулахаар 2005.07.18-ны өдөр байгуулагджээ.

Тэрээр 2012.07.02-нд дүрмийн сангийн хэмжээг 86 825 000 төгрөгөөр нэмэгдүүлэн 87 825 500 төгрөг болгон, 2014.07.17-нд хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч ******* хасагдаж, хувьцаа эзэмшигчээр ******* шинээр бүртгүүлж, гүйцэтгэх захирлаар мөн *******г бүртгүүлэн компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж бүртгүүлсэн байна.

Эдгээр нь бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрмүүд, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдсон.

 

4.Хэрэгт авагдсан 2022.12.26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор тус компанийн үүсгэн байгуулагч буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар ******* болон ******* ХХК-иас 331 093 666 төгрөгийг гаргуулан улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023/ШЦТ/22 дугаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүгдэгч, иргэний хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2023.01.26-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 215 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.01.30-ны өдрийн 23420154 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК болон ******* нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулсан боловч төлбөр төлөгчөөс төлбөрийг төлөөгүй буюу шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлээгүй, ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

Шүүхээс хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ХХК-ийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 27 дугаар зүйлийн 27.1.1.-д заасны дагуу дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоол, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.01.30-ны өдрийн 23420154 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтол, 215 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2023.10.31-ний өдрийн 13835 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж зэргээр нотлогдсон.

6. ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т зааснаар шүүхээс дампуурлын хэрэг үүсгэн, 5.7.-д заасны дагуу 2023.11.01-ний өдрийн 13944 дүгээр захирамжаар уг хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр Б.Эрдэнэбилэгийг томилж, хариуцагч ******* ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх санал, дүгнэлтийг шүүхэд ирүүлэхээр даалгаснаар түр хэрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбилэг нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллагаа явуулж, 2023.11.13-нд 01 дугаартай Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Уг дүгнэлтэд: ...1/.******* ХХК-ийн 2020-2022 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр тооцон үзэхэд компанийн өр төлбөр 367 029 000 төгрөг болж өөрийн хөрөнгийн 108,4 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

2/.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т Өөрийн хөрөнгийн 10 -аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан. Тус компанийн 2020-2022 оны санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр ******* ХХК нь 2020 онд санхүүгийн хүнд байдалд орж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан...нь тус компаниас шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/22 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор улсад 331 013 811 төгрөгийн татварын өр төлөхөөр, ******* банканд 2021.05.04-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу авсан 200 00 000 төгрөгөөс төлөлт хийж үлдэгдэл 63 920 144 төгрөг, нийт 395 013 811 төгрөгийн өр төлбөртэй болсон ба энэхүү өрийг төлж чадахгүй байдалд орсон, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас шалтгаалж цаашид бусдад төлөх өр төлбөр нэмэгдэж болзошгүй, хувьцаа эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулалт хийж чадахгүй болсон......гэх нөхцөл байдлаас шалтгаалан компанийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч доройтон төлбөр торгуулийг төлж чадахгүйгээс үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ... гэжээ.

 

7.Дээрх түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2020-2022 онуудын санхүүгийн тайлан зэргийг үндэслэн шүүхээс 2024.02.23-ны өдрийн 3635 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2024.03.01-ний өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, 2024.03.21-ний өдрийн 09:00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулахаар тогтоож, дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн батлуулах нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг шүүхэд ирүүлэхийг түр хэрэг гүйцэтгэгч болон нэхэмжлэгч нарт даалган шийдвэрлэсэн.

Үүний дагуу шүүхээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын болох Өнөөдөр сонины 2024.03.01-ний өдрийн 040/7855/ дугаарт ******* ХХК-иас авлагатай 2024.03.15-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд мэдээлж зарласан байна.

 

8. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д зааснаар хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргах зохицуулалттай бөгөөд дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2024.02.26-нд ******* ХХК-д холбогдуулан 2022 оноос 2024.05.14-ний байдлаарх аж ахуй нэгжийн орлогын албан татварт 2 184 524 төгрөг, дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварт 32 235 673 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварт 139 290 төгрөг, нийт 34 559 487 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн аж ахуй нэгжийн орлогын албан татварт 18 364 660 төгрөг, дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварт 60849638 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварт 139 290 төгрөг, татварын торгуульд 17 917 640 төгрөг, татварын алдангид 15 735 446 төгрөг, нийт 113 006 677 төгрөг нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэгчийн татварын өр төлбөрт 113 006 677 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэл, тооцооны талаар хариуцагч буюу хүсэлт гаргагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 113 006 677 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9.Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлын зохион байгуулна гэж заасан мөн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т хэрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулахаар заасны дагуу ******* ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2024.03.21-ний өдөр хуралдаж, уг хуралд нэхэмжлэгч нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл ******* нар оролцон Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар хэрэг гүйцэтгэгчээр *******ыг сонгон батлуулахаар шүүхэд санал болгосон болох нь ******* ХХК-ийн нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэлээр нотлогдсон бөгөөд Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасантай нийцэж, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

10. Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.21-ний өдрийн 3955 дугаар захирамжаар дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчээр *******ыг баталж томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хариуцагч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, 2020-2022 оны санхүүгийн тайлан, баримтуудыг үндэслэн 2025.02.10-ны өдөр 01 тоот хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг, 2006-2022 онуудын хариуцагчийн санхүүгийн тайлан, хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн 2025.10.12-ны өдөр 05 дугаартай хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлж, уг дүгнэлтээ нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст танилцуулж хульд заасан ажиллагааг явуулсан нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.3.-т заасантай нийцжээ.

 

11.Хариуцагч ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/22 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор 331 093 666 төгрөгийн татварын өр төлөхөөр, ******* банк ХК-д 2021.05.04-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу үүрэгт 63 920 144 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 113 006 677 төгрөгийг татварын өртэй болох нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтууд болон 2025.10.12-ны өдөр 05 тоот хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр нотлогдсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ******* банк ХК-д төлөх зээлийн гэрээний үүрэгт үлдсэн үлдэгдэл төлбөр 63 920 144 төгрөгийг төлсөн болох нь ******* банк ХК-ийн 2025.10.16-ны өдрийн 14/ХХ/03_2968 тоот албан бичгээр ирүүлсэн зээлийн дансны хуулгаар нотлогдсон байна.

 

12. Хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь 453170602 тоот данс үлдэгдэлгүй, ХААН банк ХК дахь төгрөгийн 5125075377 тоот, ам.долларын 5125075388 тоот дансууд үлдэгдэлгүй, ******* банк ХК дахь 1102795652 тоот данс 20 516.53 төгрөгийн үлдэгдэлтэй, бусад арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй бөгөөд тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй, газар эзэмших эрхийн бүртгэлгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэж үнэт цаас эзэмшдэггүй, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй талаарх холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.

Хариуцагч ******* ХХК-ийн ******* банк ХК дахь 1102795652 тоот дансны үлдэгдэл 20 516.53 төгрөг, 2023.10.16-ны өдрийн ******* ХХК-ийн хөрөнгийн жагсаалтад дурдсан тус компанийн хөрөнгөд бүртгэлтэй 21 төрлийн 2700 ширхэг 70 000 000 төгрөгийн үнэ бүхий принтерийн хор зэргийг Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээс хуваарилагдах эд хөрөнгөөр тогтоосон байна.

 

13. ******* ХХК нь дээрх нийт 444 100 343 төгрөгийн өр төлбөртэй талаар хариуцагч зөвшөөрч маргаагүй бөгөөд 2006-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход энэ өр төлбөр нь тус компани өөрийн хөрөнгийн -131.13 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон буюу -131.13 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсныг хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, 2025.02.10-ны өдрийн 01 тоот хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд ......******* ХХК-ийн 2020-2022 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг... 1/. ******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд 394 905 000 төгрөг, 2021 онд 924 769 000 төгрөг, 2022 онд 367 029 000 төгрөг, 2025 оны байдлаар 429 573 298.66 төгрөг болсон байх ба хуримтлагдсан алдагдал өсөж тайлант хугацаанд -341 451 700 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгох гол шалтгаан болсон байна. 2/. Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс 14.1 дахин их байгаа нь ч үүнийг нотолж байна. 3/. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээс бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна...******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн байна... гэж дүгнэсэн байна.

 

14. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг зохих этгээдээс шүүхэд гаргаагүй, хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн, ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -131.13 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж үзэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасны дагуу тус компанийг татан буулгах үндэслэлтэй талаар хэрэг гүйцэтгэгч 05 тоот дүгнэлтдээ тодорхой дүгнэжээ.

 

15. Дээрх нөхцөл байдлуудаас, хариуцагч ******* ХХК нь 2005 онд байгуулагдан компанийн дүрэмд зааснаар худалдааны зуучлал, компьютерийн худалдаа, принтерийн хорны худалдаа, компьютерийн засвар үйлчилгээ явуулах зэрэг үйл ажиллагааг явуулахдаа ихэвчлэн алдагдалтай ажиллаж байсан, ялангуяа 2020-2022 онуудад 367 029 000-924 769 000 төгрөг, түүнчлэн 2025 оны байдлаар 444 100 343 төгрөгийн бусдад өгөх өглөг буюу төлөх өр төлбөрийн хэмжээ байнга нэмэгдэн, хуримтлагдсан алдагдал өсч -341 451 700 төгрөгт хүрсэн, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, тус компанийн өөрийн хөрөнгө 105 426 043 төгрөг байгаа нь хуулийн дагуу татварын өрөнд төлөх 444 100 343 төгрөгийн төлбөрөөс хэд дахин бага буюу өөрийн хөрөнгийн -131.13 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх бодит боломжгүй, өөрийн хөрөнгөгүй болсон, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид хөрөнгө оруулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, дампуурлын хэргийн оролцогчдоос хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан 2025.02.10-ны өдрийн 01 тоот хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, тус компанийн санхүүгийн байдлын тайлангууд, 2022.12.26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоол, түүний дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд,татварын тайлангууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон үзэх үндэслэлтэй.

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д зааснаар хариуцагч ******* ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

16.Хариуцагч ******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй бөгөөд дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно.

 

17. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д ...хариуцагчийг татан буулгах шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилүүлнэ гэж заасны дагуу хэрэг гүйцэтгэгч А.Эхнболдод хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, мөн хуулийн 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг явуулсан талаарх тайланг шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагчийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйли йн 56.1., 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хар ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 722 983 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.10.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан ******* ХХК / улсын бүртгэлийн дугаар 9011004146, регистрийн дугаар *******/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас татварын өр төлбөрт 113 006 677 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Вэга-Экспресс ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч *******од шилжүүлсүгэй.

 

4.Дампуурлын тухай хуулийн 18., 34., 35. дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч ******* ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх, хуваарилах, худалдан борлуулах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч *******од даалгсугай.

 

5.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д зааснаар ******* ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, хариуцагч нь нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн өмнө хүлээх түүний үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

6.Дампуурдын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3.-т зааснаар ******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж тайланг ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэн, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэп хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Б.Маралмаа, хэрэг гүйцэтгэгч ******* нарт даалгасугай.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйли йн 56.1., 56.2., 57 дугаар зүйлйин 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хар ******* ХХК-иас улсын тэмдэгтйин хураамжид 722 983 төгрөг гаргуулан улсын орлого болгохыг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч /хариуцагч/, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА