2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/09101

 

  

 

 

 

 

 

 

 

2025 10 27

191/ШШ2025/09101

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С байр хаягт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, Х  овогт Б-н Б /РД:*******/,

 

Хариуцагч: Б  тоот хаягт оршин суух Д-н Ц  /РД:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 194 141.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банктай 2024.05.22-ны өдөр 1730094555 дугаартай зээлийн гэрээг байгуулан 23 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон.

Банк нь 2024.05.22-ны өдөр зээлдэгч Б.*******гийн ******* банк дахь ******* тоот дансанд 23 000 000 төгрөгийг шилжүүлэн 1730094555 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1730094555 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 7 833 795.36 төгрөг, зээлийн хүүнд 4 051 766.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19 711.97 төгрөгийг төлсөн.

Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025.06.20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Хугацаа хэтэрсэн хоног 81, зээлийн үлдэгдэл 15 166 204.64, хүү 1 007 538.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 397.96, төлбөрийн нийт үлдэгдэл 16 194 141.23 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 2025.09.09-ний өдрийн байдлаар нийт 16 194 141.23 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* банк ХК нь хариуцагч *******ын *******тай эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 15 694 141 төгрөгийг 2025.12.20-ны өдрийн дотор 3 000 000 төгрөгийг, 2026.01.20-ноос 2026.12.20-ны өдөр хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүрийн 20-нд 1 057 845 төгрөгөөр төлж байхаар тохиролцлоо. Иргэн Б.*******тай эвлэрсэн тул хариуцагч ээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: *******ын ******* миний бие ******* банктай эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 15 694 141 төгрөгийг 202510.20-ноос 2025.12.20-ны өдрийн дотор 3 000 000 төгрөгийг, 2026.01.01-ноос 2026.12.20-ны өдрийн хугацаанд сар бүр 1 057 845 төгрөг төлөхөөр тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

******* банк ХК-ийн нэхэмжпэлтэй, Б.*******, нарт холбогдох 16 194 141.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.

1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч ээс татгалзаж байгаа бөгөөд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгөөс татгалзаж байна.

2.Хариуцагч Б.******* нь нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 15 694 141 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.10.20-нд 1 000 000 төгрөг, 2025.11.20-нд 1 000 000 төгрөг, 2025.12.20-нд 1 000 000 төгрөг, 2026.01.20-нд 1 057 845 төгрөг, 2026.02.20-нд 1 057 845 төгрөг, 2026.03.20-нд 1 057 845 төгрөг, 2026.04.20-нд 1 057 845 төгрөг, 2026.05.20-нд 1 057 845 төгрөг, 2026.07.20-нд 1 057 845 төгрөг, 2026.08.20-нд 1 057 845 төгрөг, 2026.09.20-нд 1 057 845 төгрөг, 2026.10.20-нд 1 057 845 төгрөг, 2026.11.20-нд 1 057 845 төгрөг, 2026.12.20-нд 1 057 845 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

3.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд хуульд заасан үр дагаварыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* банк ХК болон Б.*******, нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, дансны хуулга, зээл хүүний тооцоолол зэрэг баримтыг гаргаж, хариуцагч нараас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 16 194 141.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* банк ХК нь хариуцагч д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан бөгөөд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр 500 000 төгрөгөөс татгалзаж,

хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 694 141 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.10.20-нд 1 000 000 төгрөг, 2025.11.20-нд 1 000 000 төгрөг, 2025.12.20-нд 1 000 000 төгрөг, 2026.01.20-нд 1 057 845 төгрөг, 2026.02.20-нд 1 057 845 төгрөг, 2026.03.20-нд 1 057 845 төгрөг, 2026.04.20-нд 1 057 845 төгрөг, 2026.05.20-нд 1 057 845 төгрөг, 2026.07.20-нд 1 057 845 төгрөг, 2026.08.20-нд 1 057 845 төгрөг, 2026.09.20-нд 1 057 845 төгрөг, 2026.10.20-нд 1 057 845 төгрөг, 2026.11.20-нд 1 057 845 төгрөг, 2026.12.20-нд 1 057 845.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 921 төгрөгийн 119 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119 460 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 119 460 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 16 194 141.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж,

хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 694 141 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.10.20-нд 1 000 000 төгрөг, 2025.11.20-нд 1 000 000 төгрөг, 2025.12.20-нд 1 000 000 төгрөг, 2026.01.20-нд 1 057 845 төгрөг, 2026.02.20-нд 1 057 845 төгрөг, 2026.03.20-нд 1 057 845 төгрөг, 2026.04.20-нд 1 057 845 төгрөг, 2026.05.20-нд 1 057 845 төгрөг, 2026.07.20-нд 1 057 845 төгрөг, 2026.08.20-нд 1 057 845 төгрөг, 2026.09.20-нд 1 057 845 төгрөг, 2026.10.20-нд 1 057 845 төгрөг, 2026.11.20-нд 1 057 845 төгрөг, 2026.12.20-нд 1 057 845.23 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 921 төгрөгийн 119 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119 460 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 119 460 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА