2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09211

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 29 191/ШШ2025/09211

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С  тоот хаягт оршин суух, Ө овогт О-н ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Цэргийн алба хааж байсныг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******,

Гуравдагч этгээд Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч г,*******

Гэрч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1965.05.24-ний өдөр төрсөн бөгөөд төрсний гэрчилгээг О.******* нэрээр авсан. Миний бага насны нэр ******* байсан бөгөөд гэр бүлийн гишүүд ******* нэрээр дууддаг байсан. Ийнхүү би 1981 онд 1 дүгээр ангид орсон ба манай гэрийнхний дууддаг нэр болох ******* болон төрсний гэрчилгээнд бичигдсэн нэр ******* гэх 2 нэрийг нийлүүлж *******сэнгэ нэрээр бүртгэж оруулсан. Үүнээс хойш бүрэн дунд сургуулиа төгсөж, цэргийн алба хаагаад ирэх хүртэл О.*******сэнгэ нэрээр явж байсан. Миний бүх бичиг баримт энэ нэрээр бүртгэгдсэн. Дунд сургуулиа О.*******сэнгэ нэрээр дүүргэсэн. 1981-1983 он хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд анх ажилд орж барилгын бригадад мужаан, авто гараашид ачигчийн ажил хийж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0161 дүгээр салбарт 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1986 онд цэргийн албанаас халагдаж тус сумандаа барилга, авто гараашийн ачигчаараа үргэлжлүүлээд ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт энэ бүгд бүрэн бүртгэгдсэн. 1987 он хүртэл тухайн сумын нэгдэлд ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас Сүхбаатар аймагт түр шилжин суурьшсан. Сүхбаатар аймагт гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт мужаан, Төмөртэй уулын уурхайд болон Хүнсний үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан. Тухайн үед өөрийн регистрийн дугаараар шүүлгэхэд төрсний гэрчилгээний нэр болох О.******* гэсэн нэр гарч ирсэн. Үүнээс хойш О.******* нэрээрээ бүртгүүлэх болсон. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа бөгөөд минйи улсад ажилласан жилийг бүртгэж бичсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нэр зөрсөн учраас тэтгэвэр тогтоох боломжгүй болж хохироод байгаа юм. Цэргийн алба хаасан цэргийн батлах олохгүй, хаана үрэгдүүлснийг мэдэхгүй байна. Намайг 1983.06.13-ны өдрөөс 1986.06.26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан талаар архивын лавлагаагаар нотолж байгаа. Хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн алба хаасан бүртгэлд миний нэр О.*******сэнгэ гэж байгаа. Эдгээр баримт бичигт байгаа О.*******сэнгэ гэх хүн нь миний бие О.******* гэх хүн мөн бөгөөд гэрч гэрч *******, ******* нар гэрчилж байна. Иймд намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн цэргийн алба хаасан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

2.Гуравдагч этгээд Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагад алба хаасан албан хаагчийн мэдээлэл Батлан хамгаалахын төв архивт хадгалагддаг. Тийм учраас Батлан хамгаалахын төв архиваас нэхэмжлэгчийн алба хаасантай холбоотой баримтыг гаргаж өгөх боломжгүй. Харин нэхэмжлэгч нь Хилийн цэргийн ангид алба хаасан учраас Хил хамгаалах ерөнхий газар буюу Хууль зүйн яамны харьяалах байгууллагад нэхэмжлэгчийн мэдээлэл хадгалагддаг. Энэ баримтууд нь ирсэн байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтэд тайлбар байхгүй гэв.

 

3.Гуравдагч этгээд Зэвсэгт хүчний жанжин штабын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон тайлбартаа: О.*******гийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус хуралд оролцож байгаа бөгөөд 2025.10.29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хурлыг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2025.03.31-ний өдрийн төрөл садангийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2025.03.27-ны өдрийн 135 дугаар тодорхойлолт, 0383346, 449793 дугаартай О.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 051625 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, 187406 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар зэргийг гаргасан.

 

5.Тус шүүхийн шүүгчийн 2025.06.18-ны өдрийн 191/ШЗ2025/26722 дугаартай, 2025.09.22-ны өдрийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.23-ны өдрийн 9/8223 тоот албан бичгээр ирүүлсэн О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 363 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, 7 дугаартай О.*******гийн хаягийн хуудас-ын хуулбар, 705 дугаартай төрөгсдийг бүртгэх анкет, 117 дугаартай төрсний бүртгэл, 17, 027 дугаартай гэрлэлтийг бүртгэх анкет, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21-ийн хуулбар, 87 дугаартай төрснийг бүртгэх анкет, 01 дугаартай овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас-ын хуулбар, 32 дугаартай төрснийг бүртгэх анкет зэргийг ирүүлж, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025.09.25-ны өдрийн 0801/372 тоот албан бичгээр ирүүлсэн О.*******сэнгийн цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025.09.25-ны өдрийн 08/2741 тоот О.*******сэнгийн цэргийн албанд татагдаж цэргийн алба хаагаад цэргийн албанаас халагдсан талаарх лавлагаа, Архивын ерөнхий газар үндэсний төв архивын 2025.09.25-ны өдрийн 02/989 тоот албан бичгээр ирүүлсэн хүн ам тооллогын лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь О.******* нь цэргийн алба хааж байсныг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид 1987.04.17-ны өдөр нээж олгосон 187406 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1983.06.13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1986.06.09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан талаарх Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд дурдсан О.*******сэнгэ гэх нэр нь хүсэлт гаргагч О.*******гийн төрсний бүртгэл болон Төрөгсдийг бүртгэх анкет, иргэний үнэмлэх, лавлагаанд бичигдсэн нэрээс зөрсөн, тохирохгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч О.******* нь 1981-1987 он хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгын бригадад мужаан, авто гражид ачигч, 1986.10.14-ний өдөр барилгын бригадын ажилчнаас чөлөөлж нэгдлийн уурын зууханд качегараар, 1986.12.05-ны өдрөөс уурын зуухын качегараас чөлөөлж, барилгын мужааны курсд суулгахаар явуулж, 1987.01.05-ны өдөр барилгын бригадад ажилчнаар, 1989.06.01-ээс барилгын бригадын ажилчнаас чөлөөлж байсныг 1987.04.17-ны өдөр нээж олгосон 187406 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-т бичиж бүртгэсэн байна.

 

3.Нэхэмжлэгч О.******* нь 1983.06.13-ны өдрөөс 1986.06.26-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн 0146 дугаар ангид Очирын *******сэнгэ нэрээр хугацаат цэргийн албанд 1983.06.13-ны өдөр татагдан, 1986.06.26-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь Очирын *******сэнгэ нь Дорнод аймгаас НАХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0146 дугаар ангид алба хаагаад, мөн сайдын 1986.06.09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 1986.06.26-ны өдөр цэргийн албанаас халагджээ.

Энэ нь Хилийн цэргийн 0146 дугаар ангиас Дорнод аймагт халагдсан цэргийн бүртгэлд ...хилчин, байлдагч Очирын *******сэнгэ нь МХЗЭ-ийн гишүүн, гол мэргэжил: 00150... гэж бүртгэгдсэн тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025.09.25-ны өдрийн 08/2741 дугаартай О.*******сэнгийн цэргийн албанд татагдаж цэргийн алба хаагаад цэргийн албанаас халагдсан талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдсон.

 

4.Нэхэмжлэгч О.*******г *******сэнгэ гэж иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээнд бичигдсэнээс өөрөөр нэрлэж дууддаг байсан тухай гэрч *******, ******* нар мэдүүлсэн байх бөгөөд О.******* нь *******сэнгэ гэсэн нэрээр бүрэн дунд сургууль төгссөн, хилийн 0146 дугаар ангид алба хаасан, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд хүртэл хугацаанд ажиллаж байсан тухай үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

 

5.Нэхэмжлэгч О.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс 1987.04.17-ны өдөр нээж олгосон 187406 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-т Очирын *******сэнгэ гэж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнээс зөрүүтэй буруу бичигдсэн мөн 1983.06.13-наас 1986.06.26-ныг хүртэл хугацаанд Очирын *******сэнгэ гэсэн нэрээр цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025.09.25-ны өдрийн 08/2741 дугаартай О.*******сэнгийн цэргийн албанд татагдаж цэргийн алба хаагаад цэргийн албанаас халагдсан талаарх лавлагаа, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, 705 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт, гэрч *******, ******* нарын шүүхэд мэдүлсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

6.Иймд О.*******г 1983.06.13-ны өдрөөс 1986.06.26-ний өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хааж байсныг тогтоож, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс 1987.04.17-ны өдөр нээж олгосон 187406 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасныг баримтлан Өзөөн овогт Очирын ******* /РД:*******/ нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн 0146 дугаар ангид цэргийн алба хааж байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т заасныг баримтлан Өзөөн овогт Очирын ******* /РД:*******/ нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс 1987.04.17-ны өдөр нээж олгосон 187406 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА