Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2025/00599

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2025/00599

Архангай аймаг

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 301/ШШ2025/00599

 

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б овгийн Д.Ц

Хариуцагч: С овогт О.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ

Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч О.Ц нарт тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч О.Цгээс гэрлэлтээ цуцлуулж, дөрвөн хүүхдээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон дөрвөн хүүхдэд оногдох хөрөнгө болох 20,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч О.Ц нар өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын төлөө хамтран амьдрахаар болж, гэрлэгчид эвлэрэв гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэснийг баталж өгнө үү гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авхуулахаар Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр захирамж гарсан. Тухайн захирамжийн дагуу  Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар гэрлэгчид 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай эвлэрлийн гэрээгээр эвлэрэн хэлэлцсэн. Хариуцагч О.Цтэй утсаар холбогдоход Д.Ц бид 2 эвлэрэн хэлэлцээд одоо хамтдаа амьдарч байна. Тийм учраас бидний эвлэрлийн гэрээг дэмжиж оролцож өгөөч гэсэн тайлбарын хэлсэн. Иймд зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн эвлэрлийг хянан хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч О.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 28-ны өдрийн 301/ШЗ2025/02418 дугаар шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч О.Ц нар өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын төлөө хамтран амьдрахаар болж, гэрлэгчид эвлэрэв” гэжээ.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэн хамтран амьдрахаар эвлэрсэн нь хэрэгт авагдсан 2025 оны 10 сарын 14-ний өдрийн 64 дугаар эвлэрлийн гэрээ болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын талаарх тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн тул хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй болохыг дурдав.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлтэй хариуцагч О.Цд холбогдох гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Зохигч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн тул хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН