| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2232001970155 |
| Дугаар | 2023/ДШМ/19 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/19
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтыг
“Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ын ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.******* 04 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******д оногдуулсан 04 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,
4 дэх заалтыг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ