Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01854

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01854

 

 

Итгэлт төгөлдөр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01615 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Итгэлт төгөлдөр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 89 315 950 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Алтанхуяг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Итгэлт төгөлдөр ХХК нь ЦДҮС ТӨХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн Говийн бүсийн салбарын барилгын засварын ажлыг гүйцэтгэх 209 652 043 төгрөгийн үнийн дүн бүхий №Т-2015/07 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд Итгэлт төгөлдөр ХХК нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг үндэслэн нийт 131 985 999 төгрөгийг авсан. Үлдэгдэл 77 666 044 төгрөг нь захиалагч тал ажлыг хүлээн авч гэрээг дүгнэснээр олгогдох ёстой. Гэвч ЦДҮС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 06-ны өдрийн албан бичгээр холбогдох дүгнэлтүүд, хяналтын байгууллагын шийдвэрүүдийг эцэслэн гартал уг барилгын засварын ажлыг хүлээн авах, санхүүжилт хийх боломжгүй гэсэн байдаг. Хариуцагч ЦДҮС ТӨХК нь Иргэний хуулийн 343.1, 351.1.2-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байтал хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр ажлыг хүлээн авах, гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Манай компани нь уг ажлыг банкнаас зээл авч хэрэгжүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг өөрийн компанийн бусад орлогоор барагдуулж байна. Мөн энэ хугацаанд барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан зэргээр манай компанид хохирол учруулаад байна. Иймд манай компанийн зүгээс хариуцагч ЦДҮС ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 77 666 044 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 11 499 066 төгрөг, нийт 89 315 950 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь 2015 онд Говийн тэнгэр ХХК-иас 300 000 000 төгрөгөөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод байрлах 1200 м2 талбай бүхий обьектыг худалдан авч, Алтай бригад ХХК-тай уг барилгын халаалтын зуух инженерийн шугам сүлжээний ажлыг 149 537 094 төгрөгөөр, Итгэлт төгөлдөр ХХК-тай барилгын гадна фасад, буулгалт, дотор засал, цонх хаалга солих ажлыг 209 652 043 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан байна. Тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Ж.Равдандорж нь нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дээрх гэрээг байгуулаад маргааш нь буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа халагдсан байна. Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь Говийн тэнгэр ХХК-иас тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндөр үнээр дээрх обьектыг шууд гэрээгээр худалдан авч, мөн тэр обьектдоо их хэмжээний үнийн дүнтэй засвар хийлгэхээр гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илт зөрчсөн, мөн ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул энэ хэргийг шалгаж дуусах хүртэл Итгэлт төгөлдөр ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээнд гүйцэтгэсэн ажлыг хоёр талаасаа акт үйлдэж хүлээлгэн өгөх талаар тохиролцсон байдаг. Гэтэл манай байгууллагад хэрэгт ирүүлсэн байгаа акт ирээгүй, уг актад гарын үсэг зураагүй тул ажлаа дуусгаж өгөөгүй, уг ажлын гүйцэтгэл нь манай тайлан балансад тусгагдаагүй. Иймд нэхэмжлэгч нь засварын ажлыг хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, мөн ямар үндэслэлээр алданги шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас 77 666 044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11 499 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604 530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦДҮС ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 546 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн тухайд: Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ... ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг хүлээнэ гэснийг үндэслээд нэхэмжлэгчээс 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ажил хүлээлцэж, гэрээ дүгнэсэн актыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн гэрээ дүгнэсэн акт гэх зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэгтэй баримтыг гэрээ дүгнэсэн акт гэж үнэлсэн байна. Яагаад гэрээ дүгнэсэн акт нь нэг талын гарын үсэгтэй байгааг нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагч талыг ажлаа хүлээн авахаас татгалзаж гэрээг дүгнэх актыг хүлээн аваагүй гэсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна. Талуудын байгуулсан 2015 оны Т-2015/07 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар албан бичиг солилцохдоо тухайн байгууллагын хаягаар солилцохоор тохиролцсон байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагчид хандаж ажил хүлээлгэж өгөх, эсхүл гэрээ дүгнэсэн актыг ирүүлж байсан баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талыг ажлын үр дүнг хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн ам тайлбарыг шүүх үнэлсэн байна. Хариуцагч ажлын гүйцэтгэл дутуу, гэрээ дүгнэсэн акт байхгүй байна гэж маргаж байхад шүүх хариуцагчийг ажил хүлээж авахаас татгалзсан, гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурахгүй гэсэн зөвхөн нэхэмжлэгчийн ам тайлбарыг үнэлж, гэрээ дүгнэсэн актыг шүүхэд ирүүлсэн гэж дүгнэж байгаа нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шударга бус шийдвэр байна. Шүүхийн шийдвэрийн бас нэг үндэслэл нь нэхэмжлэгчийг хавтаст хэрэгт барилгын дотор заслын ажлын гүйцэтгэлийг мэргэшсэн төсөвчнөөр дүгнэлт гаргуулан ирүүлсэн байна гэжээ. Мэргэшсэн төсөвчний дүгнэлт гэх /хх-ийн 13-19хуудас/-ийг судлаж үзэхэд уг барилгын заслыг бүрэн хийж дуусгасныг нотлох дүгнэлт биш, харин барилгын заслын төсөвт өртөг байх бөгөөд хэзээ хийгдсэн сар өдөр нь ч тодорхой бус байна. Мөн уг төсвийг гэрээний ерөнхий төсөвтэй нийцэж байгаа эсэхийг хэрэгт авагдсан баримтаас тодорхойлох боломжгүй байхад шүүх нотлох баримтаар буруу үнэлсэн. Талуудын байгуулсан гэрээний дунд шатны гүйцэтгэлийг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дүгнэж, 131 985 999 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /хх-ийн 12-р хуудас/. Өөрөөр хэлбэл гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэж өгөх хугацаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байтал зөвхөн дунд шатны гүйцэтгэлийг гэрээт ажлыг дуусгах хугацаанаас 2 сарын дараа дүгнэж, санхүүжүүлсэн байна. Үүнээс харахад хариуцагчаас үл хамааран нэхэмжлэгч хугацаа хоцорч, гэрээт ажлыг гүйцэтгэж байсан нь харагдаж байх бөгөөд өнөөдөр ч уг ажлыг бүрэн хийж дууссан эсэх нь хэрэгт байгаа нотлох баримтуудаас харагдахгүй байна. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд ажил хүлээлгэж өгөх үеийн фото зургуудыг ирүүлсэн нь засвар хийх үеийн зураг байх бөгөөд бүтэн гүйцэтгэл байхгүй харагдаж байгаа нь өнөөдрийг хүртэл ажил дуусаагүй байгааг харуулж байна. Мөн Иргэний хуулийн 350.1.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлаа тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээт ажлаа бүрэн хийж дуусгасан гэдгээ хангалттай нотлоогүй байхад шүүх ажлыг бүрэн гүйцэтгэсэнд тооцож буруу шийдвэр гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг үнэн зөв эсэхийг хянаагүй шийдвэрлэсэн тухайд: Талуудын байгуулсан гэрээний үнийн дүн 209 652 043 төгрөг байх бөгөөд үүнээс дунд шатны гүйцэтгэлийг 2015 оны 08дугаар сарын 28-ны өдөр дүгнэж, 131 985 999 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 77 666 044 төгрөгийг нэхэмжилж шүүх хангаж шийдвэрлэсэн нь дараах алдаатай байна. Талуудын байгуулсан 2015 оны Т-2015/07 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 5-д зааснаар уг гэрээт ажлын гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн 5 хувьтай тэнцэх дүнтэй байх бөгөөд 10 482 602 төгрөг байна. Уг гэрээнд зааснаар баталгаат хугацаа дууссаны дараа захиалагчид гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 10 482 602 төгрөгийг өгөх байтал энэ гүйцэтгэлийн баталгааны мөнгийг хүртэл бүгдийг нь гаргуулахаар шийдвэрлэж гэрээг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч баталгаат хугацаа дууссаны дараа авах ёстой гэрээний үнийн дүнгийн 5 хувийг ч бас нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь талуудын гэрээний тусгай нөхцөлийн 5 дахь заалтыг зөрчиж байна. Дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн үндсэн шаардлагыг хангаагүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан юм. Иймд анхан шатны шүүх нотлох баримт буруу, дутуу үнэлж, тус компанийн эрх ашгийг хохироож, хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр гаргасан тул 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01615 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК нь хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 89 315 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК нь хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр гадна фасад, буулгалт, дотор засал, цонх, хаалга солих ажлыг нийт 209 652 043 төгрөгийн өртөгтэй гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, депозит дансны харилцагчийн хуулга, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7, 20-33, 39-р тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлдээ тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Равдандоржтой холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч дээрх тайлбар нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгчид гэрээгээр тохирсон төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо: ... шүүх зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэг бүхий гэрээ дүгнэсэн актыг үндэслэсэн, хариуцагч ажлын гүйцэтгэл дутуу, гэрээ дүгнэсэн акт байхгүй гэж маргаж байхад шүүх хариуцагчийг ажил хүлээж авахаас татгалзсан, гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурахгүй гэсэн зөвхөн нэхэмжлэгчийн ам тайлбарыг үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй ... гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зураг, депозит дансны харилцагчийн хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч талаас гаргасан баримтыг няцаах баримт гаргаагүй, ажлын гүйцэтгэл дутуу гэж үзсэн бол энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дах диспозитив зарчмын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч мөн давж заалдах гомдолдоо талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 5-д заасан гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнийн дүнгийн 5 хувийг анхан шатны шүүх буруу тооцсон гэх боловч хэргийн 8-10 дугаар хуудаст байгаа гэрээний тусгай нөхцөл гэх баримтыг талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан тул тусгай нөхцөлийн талаар талуудыг тохиролцсон гэж үзэхгүй, шүүх нэхэмжлэгчийн алданги гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Иймд талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 131 985 999 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 39-р тал/ байх бөгөөд үлдэгдэл 77 666 044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй тус тус нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01615 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ