| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01121/И |
| Дугаар | 103/ШШ2025/00953 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00953
2025 10 24 103/ШШ2025/00953
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: *******нуур дүүргийн дүгээр хороонд байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нуур дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух, ******* ******* *******ын *******од холбогдох СӨХ-ны төлбөрт 889.340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сууц өмчлөгч нь МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3 дахь заалтуудыг үндэслэн сар бүр тогтмол СӨХ-нд төлөх төлбөрийг төлөх үүрэгтэй. Сууц өмчлөгчид төлбөрөө сар бүр тогтмол төлснөөр СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах, ажилчдын цалинг сар бүр тавих, төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэх ёстой байдаг. Гэтэл СӨХ-ны төлбөрөө сар бүр төлдөггүйгээс төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэхгүй, ажилчдын цалинг сардаа багтаан өгч чаддаггүй зэрэг санхүүгийн байдалд хүндрэл үүсдэг. Иймээс нэхэмжилж байгаа 889.340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Шинэ Элч СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай СӨХ-ны харъяа 5-51 тоотод оршин суугч Г.******* нь манай байгууллагаас нэхэмжилсэн 889.340 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 251.660 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 571.010 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 66.670 төгрөг, нийт 889.340 төгрөгийг харилцагч Хас, Хаан банкуудад тушааж бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь ******* СӨХ-ноос нэхэмжилсэн 889.340 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******ын ******* холбогдох СӨХ-ны төлбөрт 889.340 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 889.340 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.900 төгрөгөөс 12.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12.950 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******оос 12.950 төгрөгийг тус тус гаргуулж, ******* СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО