| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01122/И |
| Дугаар | 103/ШШ2025/00954 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00954
2025 10 24 103/ШШ2025/00954
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороонд байрлах ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух ******* ******* овогт *******н *******т холбогдох СӨХ-ны төлбөрт 1.899.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сууц өмчлөгч нь МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3 дахь заалтуудыг үндэслэн сар бүр тогтмол СӨХ-нд төлөх төлбөрийг төлөх үүрэгтэй. Сууц өмчлөгчид төлбөрөө сар бүр тогтмол төлснөөр СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах, ажилчдын цалинг сар бүр тавих, төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэх ёстой байдаг. Гэтэл СӨХ-ны төлбөрөө сар бүр төлдөггүйгээс төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэхгүй, ажилчдын цалинг сардаа багтаан өгч чаддаггүй зэрэг санхүүгийн байдалд хүндрэл үүсдэг. Иймээс нэхэмжилж байгаа 1.899.260 төгрөгийг гаргуулж өгнөгэжээ.
Хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 22-21 тоотод оршин суугч ******* би СӨХ-ны төлбөр болох 1.899.260 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.899.260 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******н *******т холбогдох СӨХ-ны төлбөрт 1.899.260 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.340 төгрөгөөс 22.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 22.670 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.*******аас 22.670 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО