| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01112/И |
| Дугаар | 103/ШШ2025/00955 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00955
2025 10 24 103/ШШ2025/00955
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, галуут гудамж, тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.419.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нь Капитрон банктай 2024 оны 10 сарын 25 өдөр М№530030003095033159 тоот цахим зээлийн гэрээ байгуулан, 30 сарын хугацаатай, 11.907.000 төгрөгийг, 20.4 жилийн хүүтэй авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 11.419.361 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч А.******* миний бие Капитрон банкны төлбөр болох 11.419.361 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.419.361 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ын *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.419.361 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.660 төгрөгөөс 98.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 98.830 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******оос 98.830 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО