Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00956

 

 

 

 

 

 

2025 10 24 103/ШШ2025/00956

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Сүхбаатарын талбай  өөрийн байранд байрлах Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Галуут  дугаар хороо,  тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.093.850,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГ-R001573449 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 8.391.428,94 төгрөг, зээлийн хүү 692.918,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.502,47 төгрөг нийт 9.093.850,25 төгрөгийг ******* овогтой *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч А.******* миний бие Голомт банкны төлбөр болох 9.093.850,25 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.093.850,25 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ын *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.093.850,25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.452 төгрөгөөс 80.226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 80.226 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******оос 80.226 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО