| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01032/И |
| Дугаар | 103/ШШ2025/01002 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/01002
2025 10 31 103/ШШ2025/01002
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Сэнтрал тауэрын давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Наран хорооллын тоотод оршин суух *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 628.104,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 12 сарын 30-ны өдөр 2299746 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2299746 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 476.395,49 төгрөг, үндсэн хүүнд 140.672,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10.036 төгрөг, шимтгэлд 1.000 төгрөг, нийт 628.104,15 төгрөгийг хариуцагч ******* *******гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогтой ******* /1/ нь нэхэмжлэлийн шаардлага болох 628.104,15 төгрөгийг 10 сарын 26-нд бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 628.104,15 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 628.104,15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь 628.104,15 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.493,12 төгрөгөөс 9.746,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9.746,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******гоос 9.746,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО