Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 45

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч  У-ад холбогдох эрүүгийн 1818000240012 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У-, , эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эгч, дүү, охины хамт Дархан-Уул аймаг - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч У- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинэ захын спорт барааны лангуун дээрээс иргэн ******* ын эзэмшлийн Ай Поне 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинэ захын спорт барааны лангуун дээрээс иргэн ******* ын эзэмшлийн I Phone-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч У-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Шинэ захын спорт барааны 9 дугаартай лангуун дээр худалдагчаар ажиллахаар болсон. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим лангууны эзэн ******* эгч лангуун дээрээ I Рhone 7 загварын хар өнгийн гар утсаа үлдээгээд гадна лангуун дээрээ очиж зогсох гээд яваад өгсөн. Би тэр хооронд нь лангуун дээр үлдээсэн гар утсыг нь авчихсан. Тэгээд ******* эгчид гадагшаа гарч хүнтэй уулзчихаад ирмээр байна гэж хэлээд гар утас барьцаалан зээлдүүлэх газар луу явсан. Би өөрийн эзэмшлийн LG маркийн гар утсаа 2 сарын өмнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг Шүтээн зоогийн газрын доор үйл ажиллагаа явуулдаг гар утас барьцаалан зээлдүүлэх газарт 120 000 төгрөгөөр барьцааогийн хугацаатанд тавьсан байсан. Тэгээд хулгайлж авсан гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт 250 000 төгрөгөөр 10 хонй тавьсан. Тэгээд өөрийн LG маркийн гар утсаа барьцаалан зээлдүүлэх газраас 128 000 төгрөг төлж авсан. Би өөрөө 112 000 төгрөг авсан. Эргээд өөрийн ажиллаж байсан лангуун дээрээ очсон. Намайг лангуун дээрээ сууж байхад ******* хүрч ирээд миний гар утас алга болчихлоо чи харсан уу гэж надаас асуусан. Би ******* эгчид таны утсыг хараагүй, мэдэхгүй гэж хэлсэн. ... Би хулгайлж авсан I Phone-7 загварыан гр утсыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ******* од бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн:

            2017 оны 12-р сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байгаад хүн багатай байсан тул худалдагч Ундрахыг лангуун дээрээ үлдээгээд гадаа мод зарж байсан болохоор орж гараад яваад байсан. 14 цагийн үед манай худалдагч ******* гар утсаа ломбарднаас авчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Би тэр хойгуур ганцаараа байж байтал манай дэлгүүрт хүн орж ирээд надаас бараа авсан. Тэгээд мобайл банкаар тооцоо хийе гэхээр нь тэг тэг гээд мобайл банкаа шалгах гээд гар утсаа хайтал олдохгүй байсан. Тухайн үед манай худалдагч ******* гарч яваад 17 цагийн үед ажил дээр ирсэн. Би гар утсаа асуутал мэдэхгүй гэж хэлсэн. Би I Рhone-7 загварын гар утсаа 2016 оны 12 сард 1 800 000 төгрөг худалдан авсан. Миний гар утсыг буцаан өгсөн болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 11/,

 

            Гэрч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би тухайн өдөр ажлын байран дээрээ байж байхад 14 цагийн үед манай лобарданд LG загварын гар утсаа барьцаанд тавьсан ******* гэх хүн орж ирээд I Phone-7 загварын гар утас гаргаж ирээд 250 000 төгрөгөнд барьцаанд тавина гээд тавьсан. ******* нь зөрүүлээд өөрийн LG загварын гар утсаа 120 000 төгрөг төлөөд авсан. Би барьцаанд үлдээж байгаа I Phone-7 загварын гар утасны кодыг асуухад ******* кодыг нь надад бичиж өгөөд ID кодыг мэдэхгүй байна ахаас асуугаад хэлье гэсэн. Маргааш нь над руу утсаа бэлэн мөнгөөр авсан гэж хэлээд өгөөрэй гээд мессэж бичсэн байсан. Би ямар учиртай юм гээд залгахад нэг эгч очиж асуух байх та тэгээд хэлээд өгөөрэй гэж хэлсэн. Би чадахгүй ямар учиртай юм гээд асуухад утас нь холбогдохгүй алга болчихсон. Маргааш нь ******* ирээд иргэний үнэмлэхийн оронд жолооны үнэмлэх тавья манай ах хүнээс гар утас авсан чинь хулгайн гар утас байсан байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би иргэний үнэмлэхийг нь өгөөгүй. ******* маргааш ирээд авья гээд яваад өгсөн. 2 хоногийн дараа аав нь гэж хүн ирээд надаас уг гар утсыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 12/,

   “АЗС” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх 13/, алдагдсан эд зүйлийг зах зээлийн зээлийн үнээр 1 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай "Капитал зууч" ХХК-ны үнэлгээний тайлан /хх 16-17/, эд зүйлээ хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

   Хохирогч ******* нь алдагдсан гар утсаа буцаан авсан тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтанд өгсөн  “миний гар утасыг буцаан өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх 11/ мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгчид 6 сарын хорих ял оногдуулах санал оруулсан бөгөөд шүүх шүүгдэгчийн хувийн байдал: 4 нас 7 сартай бага насны охинтой, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн төлөгдсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн амьдралын ахуй нөхцөл зэргээс дүгнэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.     

   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У-ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ